Сэлэнгэд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Б.Гэрэлмаа / Орон нутаг

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни багийн “Оргонтын нуруу” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 40 км/ өчигдөр /2019.02.19/ өглөө 07:00 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ тухай мэдээллийг мөн өдрийн 08:00 цагт Одон орон, геофизикийн хүрээлэнгээс Онцгой байдлын ерөнхий газарт цахим шуудангаар ирүүлсэн байна.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг дарга Н.Лхагвадоржоос тодруулахад тухайн газар гурван өрх айл нутагладаг боловч иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй тухай мэдээлжээ.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.