“Таван богд фүүдс” ХХК хоолны хордлогод орсон иргэдэд нөхөн төлбөр өгнө гэв

М.Амаржаргал / Нийгэм

-ЗАЙСАН ДАХЬ “KFC” САЛБАРААР ҮЙЛЧЛҮҮЛЖ ХОХИРСОН ИРГЭД ХАРЬЯ ДҮҮРГИЙНХЭЭ МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТАД ГОМДЛОО ӨГНӨ -

Зайсан дахь “KFC” түргэн хоолны газраар энэ сарын 9-12-ны өдрүүдэд үйлчлүүлсэн иргэд хоолны хордлого авч 11-ний өдрөөс эхлэн ХӨСҮТ-д хандсан байдаг. Өнгөрсөн хугацаанд хордлогын улмаас нийт 242 хүнд эмнэл зүйн шинж илэрч, 44 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн байна. Энэ сарын 18-ны өдөр НМХГ-аас мэдээлэл хийх үеэрээ “Хариуцлага алдсан үйл явдалд “Таван богд фүүдс” ХХК буруутай, хариуцлага хүлээх ёстой гэдгийг мэдэгдсэн. Учир нь тухайн салбарт ажилладаг байсан хоёр ажилтнаас шигел гэх цусан суулга өвчин үүсгэгч нян илэрсэн нь шинжилгээний хариугаар тодорхой болсон.

Тиймээс бид хоолны хордлогод орсон иргэдийн хохирлыг “Таван богд фүүдс” ХХК-иас хэрхэн барагдуулж буй талаар ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлсэн хохирогчдоос тодруулахад “НМХГ-аас шинжилгээний хариуны талаар мэдээлэл хийсний дараа тус компаниас холбогдож биднээс албан ёсоор уучлалт гуйсан. Мөн биднийг дахин шинжилгээ өгөхөөр бол “Интермед” эмнэлэгт хандахыг хүссэн. Гомдол гаргаж хохирлоо барагдуулахыг хүсвэл хоолны хордлого авсан өдрөөс хойших эм, тариа, эмнэлгийн зардлаа өргөлтэйгөө хамт баримтаар хавсаргаад НМХГ-т өгөөрэй. Эсвэл “Таван богд фүүдс” ХХК-ийн info@kfcmongolia.com гэсэн хаяг руу илгээрэй гэж хэлсэн” гэв.

Хэзээнээс хохирлын хэмжээг барагдуулж эхлэхийг “Таван богд фүүдс” ХХК-тай холбогдож тодруулахад

“Бидний зүгээс үүссэн нөхцөл байдал дээр ажлын хэсэг гаргаж ажиллаж байна. Хохирсон гэх бүх иргэдтэй холбогдон биеийн байдал болон санал хүсэлт гомдлыг нь сонсон. Хэрэв манай байгууллагын Зайсан дахь “KFC” түргэн хоолны салбараар үйлчлүүлж хохирсон иргэд байвал харьяа дүүргийнхээ мэргэжлийн хяналтын хэлтэст гомдлоо гаргах боломжтой” гэсэн тайлбарыг өглөө.

image

ШӨХТГ: ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ БАРАГДУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛСАН

Өнөөдөр ШӨХТГ-аас хэвлэлийн бага хурал зарлан хоолны хордлого авсан иргэдийн хохирлыг барагдуулах, хариуцлага тооцох ажлын хэсгийг байгуулснаа мэдэгдэв. Тодруулбал, “Бүхий л үйлчилгээний байгууллага хэрэглэгч, үйлчлүүлэгчийнхээ өмнө тодорхой үүргүүдийг хүлээж байдаг. Гэтэл хоёрдугаар сарын эхээр хоолны хордлого гарлаа. Манай газраас агентлагийн даргын өгсөн үүргийн дагуу хоёрдугаар сарын 13-ны өдөр иргэдийн хохирлыг барагдуулах, хариуцлага тооцох ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсэг холбогдох байгууллагуудаас хариу тайлбар авч, ХӨСҮТ-д очиж ажиллаад байна. ХӨСҮТ-д очиж ажиллахад халдвар гарснаас хойш нийт 247 хүнд хоолны хордлогын эмнэл зүйн шинж илэрч, 44 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлжээ. 44 иргэний 24 нь хүүхэд байгаа бөгөөд хоёрдугаар сарын 19-ний байдлаар 14 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байна.

KFC Зайсан салбараар үйлчлүүлж хоолны хордлого авсан хоёр хэрэглэгчээс манайд хандан “хохирлыг маань барагдуулж өгөөч” хэмээн гомдол гаргаад байгаа. Түүнчлэн манай газрын зүгээс “Таван богд фүүдс” компани иргэдийн хохирлыг барагдуулах чиглэлээр ямар ажлууд хийж байгаатай танилцаж, тайлбар авахаар дуудаад байна. Өнөөдөр тус компанийн удирдах албан тушаалтнууд ирж тайлбар өгнө.

Гэрэл зургийг Г.БАЗАРРАГЧАА


Сэтгэгдэл

Батдорж [202.179.24.81] 2019-02-21 08:52:50

Нэг хүнд 50,000 төгрөг өгөхөөр болсон гэсэн. Тийм новшийн байж болох уу Тэр мөнгөөр ч юу авах. Өөрсдийх нь бөгсрүү чихэх юмсан

Зочин [182.160.2.63] 2019-02-21 06:14:10

Дэлхийн хэмжээний сүлжээ хоолны газар монголдинэвтрүүлсэн гээд өндөр үнэтэй үйлчилгээ үзүүлдэг мөртлөө хамгийн хямд хуушуурын газраас дор юмаа.Эцэст нь хоёрхон ажилчиндаа бактери тээгч байсан гэдэг нэрийдлээр хамаг бурууг тохоод юу ч болоогүй юм шиг үйл ажиллагаагаа үргэлжлүүлж хороо хийсээр байх нь тодорхой болж байх шиг байна.Мэргэжлийн хяналтынхан гэж цагаандаа гарсан нөхдүүд мөнгөтэй хүний талд үйлчилж байгаа нь илэрхий байсан.

Зочин [202.21.106.138] 2019-02-21 04:29:28

Hotoihgui nuhun tulbur uguh bhoo,govi haanbank toyota juulchin gd tom kompaniud tanii udur tutamyn heregledeg goo saihny baraanuud bugd tawanbogd shu dee

Зочин [182.160.34.53] 2019-02-20 22:40:16

Хордсон хүнийх нь тоогоор ланд 200 өгнө гэсэн. Би прадо авгай ланд авна гэчихлээ. Охин маань рав4 авна .

zochin [64.119.27.93] 2019-02-20 19:10:29

Bid hendee itgej yugaa idej amdrah yostoi be! Odoo ene asuudliig neg tiish shiidej uguhiig husej baina

Ob [202.9.45.181] 2019-02-20 18:08:33

Хятадад бол цаазаар авч байсаныг мэдэх юм манайхан бол эм тариа гээд л өнгөр ч. Ийм байхаар цаашид хэн аюулгүй байдлыг 1т тавих бол? Бид хэнд итгэж хаанаас эрүүл аюулгүй бүтээгдэхүүн авч хэрэглэх вэ? 2хон хүн 4 өдрийн турш 247 хүнийг хохироосон гэх энэ яг бодит дүгнэлт үү?

Зочин [202.9.45.181] 2019-02-20 18:13:27

Umnu n haldwarlahgui bj bgaad bas 14noos hoish hun hohiroogui uchir n yu yum bol ter 2 hun 4 honog l ajilsan yum uu

Зочин [66.181.177.98] 2019-02-20 15:10:26

Идсэн, хордсон гэх хүмүүс нь ч мөнгө салгах гэж худал баашилдаг байх! Та нарыг хэн ид гэж албадав! Өөрсдөө идсэн бол хохь нь гэдэг юм!!

Зочин [202.9.45.181] 2019-02-20 17:58:08

Kfc-д ажилладаг уу өөрөө

Hahaha [103.229.123.134] 2019-02-20 16:47:07

Erguu ats

Зочин [66.181.177.98] 2019-02-20 15:07:24

Хятадын халдвартай хор авчирч элэг нэгтнүүдээ хордуулчихаад хэнэг ч үгүй хэдэн халтар цаасаар амыг нь таглах гэнэ!

Баярмаа [202.21.124.170] 2019-02-20 14:47:01

Нөхөн төлбөртөө гол нь биш. KFC - ийн дийлэнх үйлчлүүлэгч нь хүүхдүүд байдаг. Аймар өвчинөөр хүүхдүүд өвдөөд дээрээс нь тэр хүчтэй эм тариа дусал хийлгэсэн. KFC- г харах болгондоо баярладаг тэр хүүхдүүдийг яаж байгаан. Яагаад ийм аймар хариуцлагагүй байгаан. Өвчтэй ажилтан,хуурамч шинжилгээ зэрэг асуудал байж болох уу энэ салбарт... чадахгүй бол үнэхээр боль. Миний дөнгөж хэлд орж байгаа хүүхэд KFC гээд баярлаал шулганаад гүйдэг. Бодохоос аймар

Зочин [66.181.178.58] 2019-02-21 01:28:35

яадаг юм .чи муу оркуудыг хаана ч заваан хулгайч хүн муутай гэдгийг мэддэггүй юм уу.харин чи өөрөө яаж байгаа юм хүүхэддээ муукай зан зааж өгөөд ямар муукай хариуцлагагүй муукай хүмүүн бэ.

Зочин [66.181.178.58] 2019-02-21 01:23:23

тэнэг байхаа хүүхэддээ муу юм зааж өгдөг

Зочин [66.181.177.95] 2019-02-20 13:15:55

Meregjilee hynaj bn shdee naaduul chin

иргэн [59.153.114.242] 2019-02-20 13:03:07

Дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтэст нь хамтад нь хариуцлага тооцоочээ. Бас тэдэнтэйгээ хуйвалдах гээд дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтэст гомдлоо гарга гээд байгаан бишүү анхаараачээ. Дүүргийн мэргэжлийн хяналт гэж ямар газар байдын бээ

иргэн [59.153.114.242] 2019-02-20 12:55:03

Энэ мэргэжлийн хяналтын хэрэг гэж ер алга нэгэн бол байхгүй болох эсвэл нэрнээс эхлээд чиглэл зорилгоо өөрчлөх шаардлагатайв Дэлхийд Монголоос өөр байхгүй байгууллагыг яах ёстой юм бэ

irgen [59.153.114.242] 2019-02-20 12:51:59

Энэ мэдээ ямарч авах юм алгаа. ШӨХТГ-т гомдлоо өгвөл хохирлоо барагдуулах юм уу харъяа гэхээр аль дүүрэг юм нэг мэргэжлийн хяналтын хэлтэст өргөдлөө өгвөл хохирлоо барагдуулах юм уу. Учрыг нь ухвал Мэргэжлийн хяналт гэдэг чинь технологийн хяналт буюу хоол үйлдвэрлэлийн үйл явцад хяналт тавих ёстой газар шиг санах юм тэгэхээр хариуцлага алдсан бол МХБ-д мөн хариуцлагын асуудал яригдмаар харин ШӨХТГ нь хэрэглэгчид учирсан бодит хохирлыг барагдуулах хэрэглэгчийн өмнөөс нэхэмжлэх, хариуцлага тооцуулах саналыг цааш нь дээд шатны албан тушаалтан шүүхэл тавьж шийдүүлэх баймаар харагдах юм

Зочин [66.181.190.243] 2019-02-20 12:46:58

Зөвхөн эм, тариа, эмнэлэгийн зардал өгөөд л болоо юу? Хордсон хүүхдүүдийн хичээлийн хоцрогдол, хүүхдээ сахисан аав, ээжүүдийн ажлын өдөр хоног, мөн өвчтөн болоод гэр бүлийнхнийх нь сэтгэл санааны хохирол, өвчитнөө эргэх гэж өдөрт өглөө, орой таксидах, магадгүй ирээдүйд энэ явдлаас үүдэлтэй ямар нэг сөрөг үр дагавар гарах гэх мэт хохиролуудыг яах гэж байна.

БАТ & БАТ [66.181.161.102] 2019-02-20 08:49:20

ХООЛНООС ХОРДЛОГО БОЛСОН ИРГЭДЭД ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛСЭН БАЙГУУЛЛАГА НЬ НѲХѲН ТѲЛБѲР ОЛГОХООР БОЛСОН БАЙХАД , ЗАМЫН - УЛААН БААТАР ЧИГЛЭЛД НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛДЭГ << ДЭЛГЭРЭХ ЗАМ >> ХХК , ШУУД ХАМААРАЛТАЙ АВТО ТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТѲВИЙНХѲН ХЭДЭН АРВАН ХҮНМЙ АМЬ НАС ЭРҮҮЛ МЭНДЭД МАШ НОЦТОЙ ХОХИРОЛ УЧРУУЛАЖ ОСОЛ АВААР ГАРГАЧИХААД ХОХИРОГЧДОД ОЛИГТОЙ ТУСЛАМЖ НѲХѲН ТѲЛБѲР ѲГѲХГҮЙ ѲѲР ХООРОНДОО АСУУДЛЫГ ТҮЛХЭЖ ЦАГ ХУГАЦААГ ЗОРИУД СУНЖРУУЛАЖ ХЭРЭГЭЭС , ХАРИУЦЛАГААС МУЛТРАХ ЗУГАТАХ АРГА СААМ ХИЙЖ БАЙГААГ ЮУ ГЭЖ ҮЗЭХ ВЭ ??? ХОХИРОГЧИД ЭЦЭСЭЭ ХҮРТЭЛ ТЭМЦЭХ БОЛНО ШҮҮ !!!

Зочин [202.21.112.4] 2019-02-20 08:27:28

Энэ хаагаачээ гэж байгаа оркууд нийгэмдээ яг юу хийж бүтээсэн болоод ингэж орилоод байгаан.Хаанаас яаж оруулж ирдэг ямар их ажил болдгийг мэдэхгүй л дээ та муусайн.Хаах амархан ажил эхлэх хэцүү байдаг юм.Таван Богд буруутай нь үнэн буруугаа хүлээгээд Хариуцлагаа ухамсарлаад нөхөн төлбөр олгоно гэж байгаа юм бишүү.

Зочин [66.181.190.243] 2019-02-20 12:31:40

Хуцна биз чиний машиныг хэн нэгэн мөргөчихөөд засаад өгчихвөл болоо юу тээ. Эцэст нь чиний машин сэвгүй байсан бол сэвтэй гэсэн нэр зүүнэ, засвар ороогүй байсан бол засварт орж байсан гэсэн тодотголтой болж үнэлгээ нь навс унана.

Зочин [150.129.140.23] 2019-02-20 08:26:04

бас ажилчиддаа байнга цагаан хорхой .туузан хорхой .паразит шимэгч хорхойн эм өгч бай

Зочин [203.91.115.44] 2019-02-20 08:12:37

Хаагаачээ өөр оронд ингэж олон хүн Цусан суулга өвчний халдвар авсан бол үйл ажиллагааг нь шууд хаана шдээ.

зочин [103.10.22.119] 2019-02-20 07:30:28

кассын бичилтээ харж байгаад хоолныхоо үнийг олон дахин нугалж төл . дээр нь эрүүл мэнд сэтгэл санааны хохирлыг өндөр нөхөн төлбөрөөр барагдуул. эм тарианы мөнгө, шинжилгээ энэ тэр гээд аргацаах гэсний хэрэг алга . бага насны хүүхдэд бүр өндөр нөхвөр олго тэд насан туршийн гэдэс ходоодны эмгэгтэй болж байгаа. өндөр ашиг олж чадсан юм өндөр төлбөр төлөх хэрэгтэй.

Зочин [202.9.43.209] 2019-02-20 07:27:59

Баастай хоол идсэн сэтгэлийн бохирдол минь яаж нохогдох юм бэ ий ий ий

Зочин [66.181.161.51] 2019-02-20 11:30:18

Horyg horoor dardgiin otgonoo id saijirna

Зочин [150.129.140.23] 2019-02-20 07:26:21

Халтар царайтай ажилчидаа усанд оруулж байгаач Гар хөл нь хав халтар ядаж гарыг нь сайн угаалгаач .Ширээ арчина гэж тостой нь зуурах юмаа Олигтойхон 2-3 алчуур өгчихөөч.Ажилчидаа хооллож ундалж байгаач хүн юм идүүлэхгүй дагуулж хараад байх юмаа.хүн шулахаа л бодох юм даа.

Zochin [112.255.0.137] 2019-02-20 07:52:41

Naad zahan 00 orchood garaa ugaahgui shuudal omdoo tataal garaad irj bgaan tegeel ene tend viruses ochij naagaal deereesen ene tsagaan usee uur deer shalgalt hiigeechee yanaa estoi aimshgiin nohtsold hiij bna sh dee gar ugaasaa gej medkuu gariinhaa heruudiig booronhiilj hamag bakteree hiigeel shuud hataajiin

Зочин [202.179.27.201] 2019-02-20 07:21:23

сурталчилгаа хийгээд байгаам биш үү,одоо өлөн гарууд шуурна шдээ,тэр оюутнууд нтр

Зочин [112.72.11.108] 2019-02-20 07:16:52

5 bogd hariutslagatai baij hariutslagaa huuleej bna

Irgen [202.9.43.122] 2019-02-20 06:58:49

Heerhii yduu mglchuud hirtei 5 mungend huurtaad l boloo uo.Hytadiin hamgiin muu geniin eerchleltei.emhii tahiag hugatsaa duussan amtlagchaar sjaraad l egdeg .МХГ shuud haah estoi.Mash chanargui hytad tahia shuude. Uneheer hiideg uom bol Orgio uomu mgl tahiagaar hh estoi.Chadahgui l de.

Зочин [150.129.140.23] 2019-02-20 07:27:40

манай гэх тахианы тэжээл нь урьдаас ирж байгаа

Зочин [202.179.26.111] 2019-02-20 06:35:54

Oros haatciishde haagaach

Зочин [202.131.247.170] 2019-02-20 06:31:49

шууд хаагаачдээ наадахаа


35 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
35 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.