Ерөнхийлөгч ээлжит бус чуулган зарлан хуралдуулах саналаа хүргүүллээ

П.Урнаа / Улстөр

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт “Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах тухай” албан бичиг хүргүүлжээ.

ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН ЗАРЛАН ХУРАЛДУУЛАХ ТУХАЙ АЛБАН БИЧИГТ:

Улсын Их Хурлын өмнөх дарга, гишүүдийн хооронд үүссэн зөрчил, тэмцлээс шалтгаалан төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагаа 40 гаруй хоногоор гацаж, 2018 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн 23 хууль, тогтоомжийн төслийн дийлэнхийг нь хэлэлцэлгүй орхин, шийдэл хүлээж байгаа нийгэм, эдийн засгийн амин чухал олон асуудлууд хойшлогдох нөхцөл үүссэнтэй холбогдуулан миний бие 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Е/03 тоот албан бичгээр Улсын Их Хурлын даргад албан ёсоор хандаж, чуулганы хугацааг сунган хуралдуулах санал, шаардлагыг хүргүүлсэн боловч намрын ээлжит чуулганыг хуулийн хугацаанд нь завсарлуулаад байна.

Төрийн эрх барих дээд байгууллагын үр дүн муутай үйл ажиллагаа нь сахилга, хариуцлагыг бүх түвшинд алдагдуулж, нийгмийн хөгжлийг сааруулах, аливаа бэрхшээлийг гааруулах шалтаг, шалтгаан нь болох тул алдагдсан цаг хугацааг нөхөж улс орон, ард иргэдийн амьдралд тулгамдаж байгаа шийдэл хүлээсэн асуудлуудыг нэн даруй хэлэлцэн шийдвэрлэх арга хэмжээг шуурхай авах шаардлагатай юм.

Иргэд, олон нийт эрх баригч нам, Улсын Их Хурал, Засгийн газар болон холбогдох бусад төрийн байгууллага, албан тушаалтнуудаас “хууль тэгш үйлчилж, хэлбэрэлтгүй хэрэгждэг” шударга нийгмийг цогцлоох дорвитой бодлого, шийдэл хүлээж, шаардаж байна.

Үүний хүрээнд Улсын Их Хурлын нэр бүхий гишүүд болон иргэний нийгмийн байгууллагууд 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр ээлжит бус чуулганыг 14 хоногийн дотор зарлан хуралдуулж, тодорхой асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэх санал, шаардлагыг мөн гаргаад байна.

Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 3, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу Улсын Их Хурлын гишүүдийн санал болгон шаардаж буй асуудлаар ээлжит бус чуулганыг 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор зарлан хуралдуулах саналыг үүгээр хүргүүлж байна. Судлан үзэж, хуулийн дагуу шийдвэрлэнэ үү” гэжээ.

Мөн УИХ-ын нэр бүхий гишүүдээс болон иргэний нийгмийн байгууллагуудаас ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах тухай асуудлыг тусгасан “Шаардлага хүргүүлэх тухай” албан бичгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад энэ сарын 14-ний өдөр ирүүлсэн байна.


Сэтгэгдэл

зочин [66.181.160.125] 2019-02-21 08:53:38

хууль шүүхийг шудрага ажиллуул газар орноо худалдаж, улсын хөрөнгөөр баяжсан нөхдүүдэд хатуу арга хэмжээ авч хөрөнгийг нь хураа

Зочин [103.229.122.152] 2019-02-20 19:49:25

...ta arhag hulgaich mun uu ...ebi taniig teglee. ER HUN SHIG ERVELZEJ EMEELT MORI DERVELZEEREI haryjii ee

БАТТУЛГА [66.181.160.71] 2019-02-20 14:36:58

Хуралдана гэдэгээ их хурлын дарга хэлсэн шүүдээ Харин ажил хэрэгч хуралдах хэрэгтэй

Зочин [202.179.31.118] 2019-02-20 09:36:29

Нүнэн духлаха рага мөхсөг назигдаал

Зочин [66.181.183.198] 2019-02-20 08:45:48

Энийг хийх юм бол монгол улс хуссэн ч эс хуссэн ч урагшаа явах болно эсэргууцэх хийхийг хусэхгуй бол ойлгомжтой гадны байгуулгын гишуу гадны гар холууд авилагч нар л эсэргууцэх болно

Зочин [66.181.183.198] 2019-02-20 08:41:20

Яаралтай хуралдуулж эруугийн хуулинд оорчилолт оруул албар тушаплаа ашиглах улс оронд ашиггуй гэрээ хэлцэл хийх тендер нэрээр хахууль авсан намын нэр ашиглаж хээл хахуул авсан гэх мэт олон зуйл ангийг 20 буюу тунээс дээш насаар нь хорих дээр рь ур удамыг нь торд адилуулахгуй бх хоронийг хураах гэсэн заалт оруулж батлуулах хуулийханы ард орон эх ороны эсрэг бусдыг хэлмэгдуулэх гуйцэтгэх ажилыг булэг булэгллийн толоо ашиглах гэх мэтийг 20 буюу тунээс дээш хорьж хоронг хураагапд эхлэх юм бол эд нар байглапсаа айхай улсууд шудраг ажилаж эхлэн

Зочин [66.181.179.59] 2019-02-20 08:33:54

hudlaa gar. bugd hudalch. hend ch itgehgui bn. bie bienee namnaad duusah biz.

Зочин [202.9.42.73] 2019-02-20 07:16:28

ЗӨВӨӨ ЗӨВ ЯАРАЛТАЙ ХУРАЛДУУЛАХ НЬ ЗӨВ

Зочин [192.82.65.120] 2019-02-20 06:48:06

ДЭМЖИЖ БАЙНА. ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНЫГ ЯАРАЛТАЙ ХУРАЛДУУЛ.

Зочин [202.9.43.209] 2019-02-20 06:27:06

Хэн нь бээжин хав байж вэ хужаа ялначуудаа

Зочин [103.229.122.152] 2019-02-20 19:51:16

Erliizuudiig todoruulah instiut baiguilj ih tseverlegee hiinee.

юндэн [202.9.43.22] 2019-02-20 05:45:11

Маш тэнэг санал байна. Ажлаа хаяж бойкотолсон дуракуудаас тѳрийн ажил гацаа биздээ. Шхаб-д элсэх гэж мѳн ч их яарч байна даа. Яарвал даардаг гэж үг бий шүү

Зочин [103.10.23.117] 2019-02-20 07:18:25

ХУЦ БӨХС ДОЛООГЧ МИНЬ

иргэн [202.9.43.62] 2019-02-20 05:31:04

Маш зѳв УИХ ээлжит бусаар хуралдаж Дээд шүүхийн ерѳнхий шүүгч,Ерѳнхий прокурор,АТГ-н дарга нарыг яаралтай солихгүй бол Ц.Элэгдорж С.Баяр,Т.Бадамжунай,ХХБанкны сахал Эрдэнэбилэг нарын хулгайчидын бүлэглэлийн хулгайч нар чинь хулгайлсан мѳнгѳѳрѳѳ ард түмний тархийг угаахаар телевиз байгуулаад Сайханбилэг чинь баяр хѳѳртэй явж байна.Энэ Сайханбилэг чинь Эрдэнэтийн 49-хувийг хулгай хийсэн Дубайн гэрээг үзэглэж ард түмний байлгыг гадныханд найр тавьж ѳгсѳн.Оюутолгойгоос монгол хүн ашиг хүртэхгүй болгосон.Ийм эѳхѳр ичихч үгүй ард түмнийг доромжлоод телевиз байгуулаад явж байдаг энэ ер нь юу болоод байна.Орос Хятад хоёр шиг цаазын ялаа сэргээе.Үүнийг хулгайч луйварчид эсэргүүцнэ ард түмэн харин баярлана.

00000 [103.10.23.117] 2019-02-20 07:24:44

Нэн дариу шийдэх асуудал бол Шүүхийг шудраг болгох луйварчин нарыг хазаарлан зогсоох Хулгай луйварыг нь шүүж ялыг нь өгөх луйвар хулгайгаар олсон хөрөнгийг нь хураах мөн Албан тушаалаа ашгалан их хэмжээний хахууль авах буруу шийдвэр санаатай гаргаж улсыг их хэмжээгээр хохироох хүн санаатай алах эх орноосоо урвах зэрэг хэрэгүүдэд шууд цаазын ял өгдөг болгох хууль санаачлдан хэрэгжүүлэх зэрэг ажилыг маш хурдан хийх хэрэгтэй

zaluu [202.126.89.33] 2019-02-20 05:27:06

buu yaar


16 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
16 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.