ХААН Галерейд үзэсгэлэнгээ гаргах хүсэлтэй уран бүтээлчдийг сонгон шалгаруулна
Зураг: Ж.Золбоотөгөлдөр. Процесс үзэсгэлэн, 2019 оны 1-р сар
ХААН Банк нийгмийн хариуцлагын хүрээнд 2000-аад оноос Монголын соёл урлаг, тэр дундаа дүрслэх урлагийн салбарт томоохон хувь нэмэр оруулж ирсэн. Үүний илэрхийлэл нь 2007 оноос хойш дэргэдээ уран зургийн галерей нээж, залуу уран бүтээлчдийг дэмжин үзэсгэлэнгээ үнэ төлбөргүй олон нийтийн хүртээл болгох боломжийг нь бүрдүүлж өгдөг билээ.
Зураач урчуудад зориулсан бодит хөрөнгө оруулалтаа ийнхүү тууштай үргэлжлүүлж 2020 онд ХААН Галерейд үзэсгэлэнгээ гаргах хүсэлтэй зураач уран бүтээлчдийн үзэсгэлэнгийн төслийг 2019 оны 2-р сарын 20-ноос 6-р сарын 2-ны өдрийг дуустал хүлээн авч эхэллээ. Иймд уран бүтээлчид та бүхэн заасан хугацаанаас өмнө үзэсгэлэн гаргах хүсэлтээ төслийн хамт gallery@khanbank.com хаягаар ирүүлнэ үү.

Зураг: М.Ган-Очир. Symmetry бүтээл. Холимог техник, Symmetry үзэсгэлэн, 2017 он
Ирүүлсэн төслүүдээс 12 шилдэг төслийг сонгон шалгаруулж, 2019 оны 11-р сарын 1-нд олон нийтэд зарлах бөгөөд ХААН Галерейн ирэх жилийн хуваарьт тусгасны дагуу эдгээр уран бүтээлчдийн үзэсгэлэнг олон нийтийн хүртээл болгох юм.
Бүрдүүлэх материалууд:
- Уран бүтээлчийн товч намтар (PDF file)
- Хүсэлт (PDF file)
- Үзэсгэлэнгийн дэлгэрэнгүй танилцуулга (PDF file)
- Уран бүтээлийн фото зураг (PDF file)
- Өмнө нь оролцож байсан үзэсгэлэнгийн зургууд (PDF file)
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг 11-332333-(3209) дугаараас лавлана уу. Та бүхэнд ХААН Галерейд үзэсгэлэнгээ гаргаж байсан зарим уран бүтээлчдийн бүтээлүүдээс толилуулж байна.
Соёл урлагийг дэмжигч ХААН Банк

Зураг: М.Ганзориг. Зохиомж бүтээл, арьс. Хүрэл буга үзэсгэлэн, 2018 он.

Зураг: Б.Баттогтох. Далны ясан бүтээл, Удам-2 үзэсгэлэн, 2018 он.






























































Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа
Г.Занданшатар: Төрийн бодлого тасалдахгүй, Монгол Улс урагшилсаар байх ёстой
Ерөнхий сайд Г.Занданшатарыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас чөлөөллөө
Тогтворгүй үед тогтоон барьсан Засгийн газар
УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
Б.Галбадрах: Багш, ажилчид декритээ авах, эмнэлэгт үзүүлэх, визэнд орох, банкнаас зээл авах боломжгүй болчихлоо
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг бүх талаар дэмжинэ
МАН: Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар залуу төлөөлөгчдийн чуулганд мэндчилгээ дэвшүүллээ
Энэ онд шинээр 1046 цэгт 2159 камер суурилуулна