ХЗБХ: Байнгын хороо 23 асуудал хэлэлцэж, найман хууль батлуулсан

П.Урнаа / Улстөр

Хууль зүйн байнгын хороо УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганы хугацаанд гүйцэтгэсэн ажлын товч тайлангаа танилцуулжээ. Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо 2018 оны намрын ээлжит чуулганы хугацаанд эрх зүйн бодлого, хүний эрх, эрх чөлөө, түүний баталгаа, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх бодлогын хэрэгжилтийг хангах, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, бусад шийдвэрийн төслийн талаар болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх тодорхой асуудлаар санал, дүгнэлт гарган ажилласан байна.

Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд Улсын Их Хурлын хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэх, эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын үйл ажиллагаанд тавих хяналтыг хэрэгжүүлж ажилласан. Намрын ээлжит чуулганы хугацаанд Байнгын хороо нийт 13 удаа, Хүний эрхийн дэд хороо нэг удаа, хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг 10 удаа тус тус хуралдсан байна.

Байнгын хорооны хуралдаанаар долоон хуулийн төсөл, Улсын Их Хурлын гурван тогтоолын төсөл, Байнгын хорооны 17 санал, дүгнэлт, нэг танилцуулга, зарчмын зөрүүтэй арван саналын томьёолол бэлтгэн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлүүлжээ.

Түүнчлэн Байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн таван дүгнэлт, албан тушаалтныг томилох нэг, бүрэн эрхийг түдгэлзүүлэх таван асуудал, харьяа байгууллагын нэг илтгэл, нэг мэдээлэл хэлэлцэж, холбогдох шийдвэр, санал, дүгнэлтийг гаргасан аж.

Хууль зүйн байнгын хорооны тогтоолоор хуулийн төсөл болон Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий нэг ажлын хэсэг байгуулагдан 10 удаа хуралдсан. Мөн Байнгын хорооны ажлын хэсгээс гаргасан нэг танилцуулга /санал, дүгнэлт/-ыг бэлтгэн Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлжээ.

Хууль зүйн байнгын хороо эрхлэх асуудлын хүрээнд хамаарах хуулийн төслүүдийг хэлэлцэж, санал, дүгнэлт, танилцуулга, зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг бэлтгэн Байнгын хорооны хуралдаан болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, нийт найман хууль, Улсын Их Хурлын гурван тогтоолыг батлууллаа.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.