Ард түмний амьжиргааг судлуулахаар албан тушаалтнуудыг бүс нутгууд руу томилжээ

Д.Тулга / Гадаад мэдээ

Хятадын Шинжаан-Уйгурын аймгийн ядуу буурай тосгонууд руу орон нутгийн албан тушаалтнуудыг томилж байгаа талаар Global Times сонин мэдээллээ. Ийнхүү амьжиргааны түвшин доогуурт ордог суурингуудад албан тушаалтнууд ажиллахдаа тус бүс нутгийн ард түмний амьжиргааны хэрэгцээний мэдээлэл цуглуулах юм байна.

Сүүлийн жилүүдэд хэрэгжүүлж байгаа энэхүү арга хэмжээний хүрээнд, 2014 оноос хойш Аксу тойрогт гэхэд л 1000 гаруй тосгон руу 43700 албан тушаалтныг томилон ажиллуулсан гэнэ. Тэд орон нутгийн эдийн засаг болон нийгмийн асуудлууд, түүнчлэн ард иргэдийнх нь хэрэгцээний талаарх мэдээлэл цуглуулах үүрэгтэй аж. Түүнчлэн газар дээр нь засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэхэд туслалцаа үзүүлэх, угсаатан хоорондын зөрчилдөөн зэрэг оршин суугчдын хоорондын маргаанд зуучлалын үйлчилгээ үзүүлдэг юм байна.

Томилгоо авсан албан тушаалтнууд ажлын хэрэгцээндээ тусгайлан машин гаргуулах, унааны хөлс гэх мэт зардлуудыг авдаггүй гэнэ. Тэд унадаг дугуй ашиглаж эсвэл явганаар ажлаа амжуулдаг юм байна. “Хөдөөгийн замын сантиметр бүрийг хэмжихийн тулд бид хөлөө эсвэл дугуй ашигладаг” гэж намын ажилтнууд ярьжээ.

Энд дуулгахад, Шинжаан-Уйгурын автономт аймаг нь Хятадын хамгийн хоцрогдсон бүс нутгуудын нэгт тооцогддог. Энэ бүсд нийгэм эдийн засгийн нөхцөл байдал хүндрэлтэйн дээр БНХАУ-ын эрх баригчдад тааламжгүй ханддаг уйгурын хүн ам оршин суудаг юм. Түүнчлэн энэ бүсд хэт даврагч исламууд алан хядах ажиллагаа үйлдэх нь олонтаа байдаг.

Б.АНАНД


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.