Монгол, Японы байт харваачид хамтарсан бэлтгэл хийж эхэллээ

М.Амаржаргал / Спорт

Монголын байт харвааны үндэсний шигшээ баг энэ сарын 19-нд Япон улсыг зорилоо. Тэд Японы байт харвааны тамирчидтай 18 хоног хамтарсан бэлтгэл хийх аж. Манай баг тамирчдыг Японы Оказаки хотын дарга Ү.Ясүхиро тэргүүтэй төлөөлөгчид пүрэв гарагт хүлээн авсан байна. Тэд манай тамирчдад цаашдын бэлтгэл сургуулилт болон тэмцээндээ их амжилт гаргахыг хүссэн байна.

Тамирчид дараа нь Тайланд улсад үргэлжлүүлэн бэлтгэл хийгээд гуравдугаар сарын 24-31-нд Ази тивийн цомын аварга шалгаруулах тэмцээнд оролцох юм. Тус тэмцээн нь дөрвөн цуврал бөгөөд манай баг тамирчид эхний цуврал тэмцээнд оролцоно. Манай тамирчид 2020 оны Токиогийн олимпоос өмнө тус улсад гурван удаа хамтарсан бэлтгэл хийх бөгөөд анхны бэлтгэл нь ийнхүү эхэлж байна.

image


Сэтгэгдэл

Зочин [202.179.24.201] 2019-02-22 06:45:56

Тамирчиддаа амжилт хүсье .


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.