REUTERS: Хятад Австралийн нүүрсэнд хориг тавилаа

Д.Тулга / Гадаад мэдээ

Хятадын зүүн хойд хэсэг рүү хүрдэг далайн тээврийн үндсэн зангилаануудын нэг болсон Далян боомт 2019 оны эцэс хүртэл Австралиас ирэх нүүрсэнд хориг тавилаа.

Даляны гаалийн алба Австралийн нүүрсний импортыг хориглож, энэ оны сүүл хүртэл нийт импортын хэмжээг 12 сая тонны түвшинд байхаар хязгаарлажээ. Энэ талаар Далян Порт Групп боомтын оператор компанийн төлөөлөгч Ройтерс агенлагт мэдээлсэн байна. Харин энэ хязгаарлалт Орос болон Индонезээс ирэх нүүрсэнд хамааралгүй гэдгийг онцолсон байна.

Эх сурвалжийн мэдээлснээр өнгөрсөн сараас эхлэн Австралиас ирэх нүүрсний импортыг саатуулж байгаа бөгөөд энэ нь Австрали болон Хятадын хоорондын улс төрийн харилцааны үл ойлголцол, худалдааны түншүүдийн харилцаанаас үүдэлтэй гэнэ.

Сүүлийн саруудад Австрали улс Хятадын технологийн хөрөнгө оруулалтуудыг хязгаарлан, Папуа-Шинэ Гвиней дэх тэнгисийн цэргийн бааз дээр АНУ-тай хамтрахаар зөвшөөрснийг Хятад улс Номхон далайн бүс дэх өөрсдийнх нь нөлөөг шууд эсэргүүцэж байгаа хэрэг гэж харж байгаа талаар шинжээчид онцоллоо.

Үүний хариу болгон өнгөрсөн оны 11 дүгээр сард хятад улс Австралийн улаан буудайн импортын хяналт шалгалтыг чангатгаж байлаа.

Австралиас нүүрсний импортыг хязгаарласан нь Хятад улс нүүрсний хэрэглээгээ өөрсдөө удирдахыг хүссэн, Австрали руу шууд чиглэсэн арга хэмжээ биш гэж Хятадын томоохон уул уурхай, коксжих нүүрсний экспортлогч компани болох BHP Group мэдэгджээ.

Мөн Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч ч мөн адил энэ арга хэмжээ Австрали ру чиглээгүй гэж мэдэгдсэн байна. “ Хятадын гаалийн алба импортлогчдын хууль ёсны ашиг сонирхол, хүрээлэн буй орчныг хамгаалахын тулд импортлогдож буй нүүрсний чанарыг шалгаж байгаа” хэмээн Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Гэн Шуан мэдэгджээ.

Энэ тайлбар үнэн, баттай байхыг үгүйсгэх аргагүй юм. Учир нь Хятад улс байгаль орчны бохирдолтой тэмцэх кампанит ажлыг явуулж байгаа бөгөөд 2018-2020 оны хооронд нүүрсний хэрэглээг багасгах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа.

Улмаар ойрын хоёр жилд нарны болон салхин цахилгаан станц барихад ойролцоогоор 380 тэрбум ам.долларын санхүүжилт хийхээр төлөвлөж байгаа юм.

Энд дуулгахад, Хятадын коксжих нүүрсний импортын тал орчим хувийг Австрали хангадаг. Гэхдээ Хятад улс асар том уул уурхайн салбартай бөгөөд Австралийн импорт энэ улсын хэрэгцээний багаахан хэсгийг хангадаг аж.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS, VESTI.RU

Б.АНАНД


Сэтгэгдэл

Уншигч [64.119.20.95] 2019-02-24 03:39:28

Манай хэт үндсэрхэг үзэлтэй малнууд ойлгох болов уу. Дэлхий тэр чигээрээ хятадын том зах зээлийг ашиглах гэж өрсөлдаж байхад манайх шиг хамгийн ашигтай байрлалтай улсад мөнгө олох боломж маш их байна. Австралийн нүүрсний хориг манайд ашигтай л байх учиртай

0000 [103.10.23.117] 2019-02-23 03:21:52

Монгол улс үүнийг ашигалах хэрэгтэй ядаж үнээн нэмэж болно доо

Зочин [139.5.217.243] 2019-02-22 16:53:46

Оросын нүүрсний эkспортын гол өрсөлдөгч таван толгойн нүүрсийг машиний тэвштэй үлдээх стратеги төлөвлөгөөг биелүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн монголын тагнуулчид орсын баатар цол.олговол таарна.

er ni [185.39.141.97] 2019-02-22 14:40:53

er ni hyatad yaahaaraa ene ter ulsiin nvvrsend horig tavin tachaalddag bilee .. . horidog uls ni hytad ch bish . sayhan delhiigeer vrjvvlsen shumuilaa tejeej chadahgvi bn tuslaach gej guilagchlan delhiigeer baasaa taraan tonog tuhuurumj huulbarlan hulgailan bylduuchlan manjilsan . odoo tusalsan ulsiinhaa sheene gegch bolj bn daa ushuu davraa . altan zagasnii emgenii dvrd bvren huvilj eysest ni ... uls gvrnvvd hytadiig archin hayaj evderhii tevshtei ni elegdsen shaahai . tai ni vldeene . mongol nvvrs ugnu avna geh chuhal bish shvv.

zochin [59.153.114.54] 2019-02-22 16:51:11

bitgii tenegt uxer mongoloo odoo ene chin mongold ashigtai ene bolomjiig ashiglax xeregtei meduu iimerxuu tsus ni oirtson uxer mongolchuud olshirvol mongol xugjixgui shuu dreged ni baigaa tom zax zeelees ixiig xarmaalj chadaxgui bol mongolchuud l xoxirno ene mongold ashigtai

Таны нэр [103.10.21.44] 2019-02-22 14:28:15

Орос ялсан шүү дээ. Хүргэн хүү хүчтэй гэдгээ харуулсан.

zochin [59.153.114.54] 2019-02-22 17:03:08

orosiin tagnuul x battulgiin gavia er ni ter xuniig shalgax xeregtei zax zeel exlexed yaj bayajsan yum ter yued bux yum luivar baisan unen gevel ene l baina

Миёоо [64.119.20.202] 2019-02-22 12:59:03

Миёоонуудаа Хятал хориг тавихад Монгол Улс маш хэцүү болхыг харж бнуу малнуудаа

зочин [103.212.116.100] 2019-02-22 10:32:09

Ерөнхийлөгч Х.Баттулга сайд байхдаа нүүрс тээвэрлэх төмөр зам тавих ажилд мөн ч их саад болсондоо үүний ачаар Оросууд хожиж Монголчууд тэвштэй машинтайгаа нүүрсээ зөөсөөр үлдсэн дээ хөөрхий....

zochin [59.153.114.54] 2019-02-22 17:00:11

uxer mongolcuudiin gai ni ter ted ex ornoo xamgaalax bol sumnii uuduus tseejeeree xamgaalj chadaxgui l ulsuud baixgui yu . odoo rd nar xujaar xuurch uursduu bayajij baigaa baixgui yu uursduu muu yumaa xiichixeed xujaa xiilee l gedeg yag unendee tom mungunii xajuud baij mongo olj chadaxui bagaagiin xoxi ni uxer mongolchuud uursduu tegeed l battulgaiig erunxiilugch bolgoson biz de .odoo xujaa ni nuursee avaxaa zosoochix tegexeer yu boloxnuu xariya tegeed oilgox baix

Jonhuu [66.181.161.44] 2019-02-22 15:25:28

Odoo manai nvvrs gazar dooroo hend ch hereggui vns bolnoo

Зочин [14.200.88.169] 2019-02-22 09:36:27

Yooy

Зочин [202.126.89.31] 2019-02-22 09:19:10

Олон жил ярьсан төмөр замаа маш яаралтай барих хэрэгтэй бгаа юмаа. Тэгж байж Монгол улсад туйлын ашигтай нөхцөл бүрэлдэх болно.

Монголд энэ нь ямар үр өгөөжтэй вэ? [202.131.228.118] 2019-02-22 07:42:17

Монголд зориулж энэ байдлыг хэрхэн ашигтайгаар эргүүлж болох бол? Эрх биш зохих газрууд үүнийг бодож байгаа байлгүй дээ.

Зочин [103.57.92.221] 2019-02-22 08:07:05

Ямар ч өгөөж байхгүй Х.Баттулгын ачаар Монголоос өрсөж хятадтай тээврийн төмөр замаа монголыг тойруулан тавьж чадсан Орос улсад л нэн ашигтай.


15 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
15 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.