Ахмадуудын төлөөлөлтэй уулзлаа

Т.Хулан / Улстөр

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монголын ахмадын холбооны удирдах ажилтны зөвлөгөөнд оролцож байгаа иргэдийн төлөөллийг өнөөдөр /2019.02.22/ Төрийн ордонд хүлээн авч уулзав.

Ерөнхий сайд улс орны эдийн засаг, нийгмийн өнөөг байдлын талаар товч танилцуулаад “Засгийн газар олон тулгуурт эдийн засагтай болж, эрүүл хүнсээр иргэдээ ханган, улмаар хүнс экспортлогч орон болох, эрчим хүчний найдвартай сүлжээтэй, газрын тос боловсруулах үйлдвэртэй, зам, тээвэр, дэд бүтэц, мэдээллийн технологи, харилцаа холбоо, үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлж, гадаад харилцаагаа улам өргөжүүлэхийн төлөө ажиллаж байгааг тэмдэглэв. Мөн нийгэмд шударга ёс тогтоож, бүх шатанд сахилга, хариуцлагыг бэхжүүлэхийг зорьж байна” гэлээ.

Дорноговь, Сүхбаатар, Өмнөговь, Говь-Алтай, Дархан-Уул, Говьсүмбэр аймгийн ахмадын хорооны дарга нар ахмадуудаа төлөөлөн Засгийн газрын үйл ажиллагаа, тэр дундаа олон жил яригдсан томоохон бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж, шударга ёс тогтоон, сахилга, хариуцлагыг чангатгаж байгааг нь дэмжиж байгаагаа илэрхийлж байв. Мөн ахмадуудыг үнэ төлбөргүй эмчилдэг герентлогийн төвийг нэн даруй ашиглалтад оруулах, тэтгэврийн зөрүүг арилгах, ахмадуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хуваарилдаг төсвийг нэмэх, орон нутагт ахмадын түрээсийн орон сууц барих, аймгийн Засаг дарга нартай байгуулдаг үр дүнгийн гэрээнд ахмадуудыг дэмжих чиглэлээр заалт нэмэх, 2020 оныг Ахмадын жил болгох зэргийг хүсэв.

Дээрх санал, хүсэлтийг анхааралдаа авна гэдгээ Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлээд эдийн засгийн өсөлтийн үр шимийг ахмад настнууддаа хүртээхийн төлөө ажиллана гэлээ.


Сэтгэгдэл

Иргэн [64.119.27.205] 2019-02-22 13:21:57

Энэ уулзсан хүмүүс нь ахмадын төлөөлөлбиш,Ардын намын мунхаг зөнөгүүдийн төлөөлөлийг тусад нь утсаар нэг бүрчлэн дуудаж ирүүлээд цай.хоолоор дайлаад -нөгөө хээл хаууль авилгын аргаа ашиглан суулгаад буруу харуулж,царайг нь нууж байгаад тавьжээ.

зочин [59.153.114.193] 2019-02-24 09:20:04

Монголын Ахмадын холбооны удирдах ажилтны зөвөлгөөнд 21 аймаг, нийслэл, төр захиргааны байгууллагын ахмадын хороо, зөвлөлийн дарга нар ирж оролцсон юм. Монголын ахмадуудын төлөө сэтгэл гарган зүтгэж яваа эдгээр хүмүүсийг мунхагаар нь дуудах нь чи өөрийгөө хэн бэ гэдгийг харуулж буй хэрэг. Хүн гүтгэх нь зөрчлийн хуулиар шийтгэх заалттай. Чамайг IP хаягаар чинь амархан олчихож болох байх шүү дээ. Аливаа асуудалд үндэслэл, баримттай хандаж байгаарай. Хуулийн мэдлэггүй олгой толгойт минь. Тэр тусмаа ахмад үедээ хүндэтгэлтэй хандаж бай.

Иргэн [64.119.27.205] 2019-02-22 12:37:42

Хүрэлсүх "шоу" гээчийг сайн хийж байна даа.Болохгүй бүтэхгүй юмны эсрэг хийж эхэлж байгааг нь харахад бас ч гэж гайгүй юм шиг.АРДЫН НАМЫНХНЫ 80-С доошгүй хувь нь том багагүй луйварчид,хулгайчид.авилгачид шүү дээ. Нэг сайн тал нь өнгөц харахад одоогийн төрийн 3 өндөрлөгт байгаа хүмүүсийн хандлага нэг чигт байгаа нь сайн хэрэг.Хүрэлсүх,Занданшатар нарын одоогийн чиг хандлага нь дараагийн сонгуульд бохирдсон намаа авч үлдэх гэсэн санаа юм шүү дээ.Баас хатавч өмхийгаа алддаггүй гэгчээр МАН-ын олон жилээр урхагшсан муу муухай бүхэн арилтал мөнч их хугацаа орно биз.Хүрэлсүх хэр тууштай байхыг хараад сууж байх болж дээ.Ард түмэн минь Ардын намын мунхруулга ,талхидалтаас,тэдний идэж ханахаа мэддэггүй хомхой мангасуудаас хэдий хугацаанд салах бол доо бурхан минь Ирэх сонгуулиар МАН-ын мангасуудаас талаас нь ч гэсэн салах сан.Хүрэлсүхийн ам,ажил хоёр нь зөрөхгүй байгаасай.Үндсэн хуулийн өөрчлөлтийг намын тулд биш улсын эрх ашгийг бодож хийгээсэй.МАН-г мөнхлөхийн тулд биш Монгол улсыг мөнхлөе


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.