МАН-ын Удирдах зөвлөл хуралдах уу

Т.Хулан / Улстөр

МАН-ын Удирдах зөвлөл даваа гаригт хуралдана гэх мэдээлэл байна. Өнөөдөр хуралдахаар бэлтгэсэн ч гишүүдийн ирц бүрдэхгүй байх магадлал өндөр байгаа учраас даваа гариг хүртэл хойшлуулж мэдэх аж.

Хуралдаанаар Хотын даргад нэр дэвшигчийг тодорхой болгоно гэх мэдээлэл байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хотын даргад нэр дэвшигчийг дэвшүүлэх бөгөөд олонхын санал хураалтаар шийдэх юм.

Өмнө нь Удирдах зөвлөлөөс Хотын даргад НИТХ-ын дарга С.Амарсайханыг нэр дэвшүүлсэн ч НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуунд ялагдсан юм.

С.Мөнхчулууныг Ерөнхий сайд У.Хүрэлсүх батламжлаагүйгээс Хотын даргыг сонгох хуралдааныг дахин хуралдуулах шаардлага бий болоод байгаа билээ.

Удирдах зөвлөлөөс энэ удаа С.Амарсайханыг хэвээр үлдээх үү эсвэл өөр хэн нэгнийг нэр дэвшүүлэх үү гэдэг нь тодорхой бус байна. Нөгөө талд НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун Хотын даргад дахин өрсөлдөнө гэдгээ мэдэгдээд байгаа билээ.


Сэтгэгдэл

Зочин [103.212.116.158] 2019-02-23 10:18:36

Dahin songoh hereggui

Зочин [103.10.21.70] 2019-02-22 23:36:50

Заавал ноёны бөх түрүүлэх ёстой юм уу. Мөнхчулууныг дахин сонгох хэрэгтэй.

Зочин [103.229.123.91] 2019-02-22 13:00:31

Манан-2 т бууж өгч болохгүй шүү.Мөнхчулуун дахин дахин дэвшиж ялалт байгуулах хэрэгтэй амжилт хүсье.

Зочин [66.181.180.183] 2019-02-22 12:32:31

Өөрийн итгэл үнэмшил, намын үзэл баримтлалыг зөвшөөрч намын гишүүн болсон бус албан тушаалын төлөө нам дагасан хүмүүс хүмүүс ийм байна даа.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.