Улаанбаатарт 1 градус хүйтэн байна

Д.Тулга / Байгаль орчин

Малчид, иргэдэд зориулсан мэдээ:

Өнөө шөнө нутгийн баруун өмнөд хэсгээр, маргааш өдөр говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна.

2019 оны 02 дугаар сарын 24-ний 20 цагаас 02 дугаар сарын 25-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

УЛААНБААТАР ХОТ: Цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 23-25 градус, бусад хэсгээр 16-18 градус, өдөртөө 0-2 градус хүйтэн байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 20-25 градус, Монгол-Алтайн нуруу, Их нууруудын хотгороор шөнөдөө 22-27 градус, өдөртөө 11-16 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Дархадын хотгор, Хөвсгөлийн уулсаар 27-32 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон-Туулын бэлчир, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 20-25 градус, бусад нутгаар 15-20 градус, өдөртөө Дархадын хотгор, Хөвсгөлийн уулсаар 12-17 градус хүйтэн, цас багатай газраар 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар 3-8 градус хүйтэн байна.­­­­­

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Хэрлэн голын хөндий, Дарьгангын талаар 17-22 градус, бусад нутгаар 12-17 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун секундэд 4-9 метр. Шөнөдөө 19-21 градус хүйтэн, өдөртөө 0-2 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун, өдөртөө өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 9-14 градус, бусад нутгаар 17-22 градус, өдөртөө бүх нутгаар 0-5 градус хүйтэн байна.

2019 оны 02 дугаар сарын 26-наас 03 дугаар сарын 02-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

26-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр ялимгүй цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 18-23 градус, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Туулын бэлчир, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 4-9 градус, цас багатай газар болон Дорнод Монголын тал нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна.


Сэтгэгдэл

Зочин [202.72.240.5] 2019-02-25 11:16:58

Х нь л энэ үгийг чамаасаа хүснэ...

Зочин [202.126.89.149] 2019-02-25 22:27:08

Музей үнэ төлбөргүй бсон гэнэ....

Зочин [202.126.89.149] 2019-02-25 22:26:49

Музей үнэ төлбөргүй бсон гэнэ....

Зочин [202.21.96.212] 2019-02-25 11:29:25

үргэлж хамт байна...үргэлж хамт байна... би үүнийг л чадна

amar [202.21.96.212] 2019-02-25 11:11:55

бүх цаг үед хамт байгаарай ,,,

Зочин [202.72.240.5] 2019-02-25 10:29:24

...өдрөөс өдөрт бүх талаараа улам бүр дээшилж байна амар минь...


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.