"Салхитын мөнгөний орд"-ын авлигын хэргээр саатуулагдаж байсан шүүгч хорих ангид амиа егүүтгэжээ

У.Уранцэцэг / Хууль
  • 2019-02-25 04:05:35
  • 2019-02-25 04:05:35

    Хорих ангид амиа егүүтгэсэн шүүгч Л.Бямбаа гурван гэрээслэл бичиж үлдээсэн байжээ

    photo

    Баянгол дүүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах урьдчилсан хорих 461-р ангид хоёрдугаар сарын 23-ны өдөр 00:15 цагт камерын өрөөнд шүүгч амиа хорлосон ноцтой үйл явдал болсон билээ.

    Тус хорих ангийн камерын өрөөнд “Салхитын мөнгөний орд”-ын авлигын хэргээр түр буюу 48 цаг саатуулагдаж байсан 68 настай Л.Бямбаа нь өөрийн өмсөж байсан хөхний даруулгаар өөрийгөө боомилсон байдалтай нас барсан байж. Ингэхдээ хоригдож байсан өрөөндөө ганцаараа байсан бөгөөд давхар орны дээд талын хөндлөвч төмөрнөөс хөхний даруулгын мөрөвчөөр хоолой боосон байсан гэв.

    Хэргийн газраас амиа хорлохдоо хэрэглэсэн дотуур хувцас болон талийгаачийн өөрийн гараар цаасан дээр бичиж үлдээсэн гурван ширхэг гэрээслэл олджээ.

    Дээрх хэргийг одоогийн байдлаар Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс болон Мөрдөн байцаах албаны Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасаг, урьдчилсан хорих 461-р ангийн удирдлагууд хамтран шалгалтын ажиллагааг явуулж байна.

    Энэ талаар ШШГЕГ-аас утсаар тодруулахад: Хоригдож байсан сэжигтнийг "Шүүхийн зөшөөрөлгүй баривчлах тухай” тогтоолоор иргэн Л.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн дөрөвдэх хэсэг, 22.5 дугаар зүйлийн нэгдэх хэсэгт заасан гэмт хэрэгт сэжиглэн, эрх бүхий байгууллагаас 48 цагийн хугацаатай баривчилж, холбогдох хууль, журмын хүрээнд 2019 оны хоёрдугаар сарын 22-ны өдрөөс Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байсан. 2019 оны хоёрдугаар сарын 23-ны өдрийн 21.40 цагийн орчим иргэн Л.Б нь ганцаараа байрлах хорих өрөөндөө өөрийн хувцасаар хоолойгоо боосон байдалтай амь насаа алдсан.

    Одоогоор дээрх асуудалд Цагдаагийн байгууллагаас Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна гэв.

  • 2019-02-25 00:43:57
  • 2019-02-25 00:43:57

    "Салхитын мөнгөний орд"-ын авлигын хэргээр саатуулагдаж байсан шүүгч хорих ангид амиа егүүтгэжээ

    photo

    -ТАЛИЙГААЧИЙГ Ш.МӨНГӨНШАГАЙГИЙН ХАМТААР НЭГ ӨДӨР БАРИВЧИЛСАН ГЭВ-

    Өнгөрөгч амралтын өдрүүдэд ШШГЕГ-ын харъяа урьдчилсан хорих 461-р ангид саатуулагдаж байсан шүүгч өөрийн өмсөж байсан хувцсаар амиа хорлосон гэх мэдээлэл олны анхааралд хүрэв.

    Тодруулбал, энэ сарын 22-ны өдөр АТГ-аас нэр бүхий шүүгч нарыг авлигалын хэргээр прокурорын зөвшөөрөл бүхий баривчилгаа явуулжээ. Харин энэ сарын 23-ны өдөр 461-р хорих ангид 48 цагийн хугацаанд саатуулагдахаар ирсэн ШЕЗ-ийн олон нийттэй харилцах албаны даргын үүрэгт ажлыг гүйцэтгэж байгаад тэтгэвэртэй гарсан гавъяат хуульч, шүүгч Л.Бямбаа нь ийнхүү өөрийгөө боомилжээ. Талийгаачийг АТГ–аас Салхитын мөнгөний ордтой холбоотой авлигалын хэргээр түр саатуулаад байсан аж.

    Эх сурвалжийн хэлж буйгаар тус хорих ангид саатуулагдсан хоригдлууд оройн 22 цагт унтсан бөгөөд талийгаач шөнийн 00:10 цагт орноос өөрийгөө боомилж нас барсан байдалтай олдсон байна. Түүнийг маргааш өглөө нь суллагдах байсан хэмээн албаныхан мэдээлж байгаа юм.

    Талийгаач тэтгэвэртээ гарсаны дараагаас өмгөөлөгч хийж байсан гэх ба АТГ-аас өнгөрсөн долоо хоногт түүний хувийн ажлын өрөөнд гэнэтийн шалгалт хийсэн аж. Харин түүний өрөөнөөс Салхитын мөнгөний ордтой холбоотой бичиг баримт илэрч, ийнхүү цагдан хорьсон байна. Мөн талийгаачтай хамт Салхитын мөнгөний ордын хууль ёсны эзэмшигч хэмээгдэж сүүлийн гурван жил "Миний гарын үсэг хуурамчаар зурсан" гэх асуудлаар хуулийн байгууллагад удаа дараа гомдол гаргаж, шүүхийн шатанд хүртэл шийдэгдээгүй асуудлын эзэн Ш.Мөнгөншагай болон түүний нэг хамаарал бүхий хүнтэй хамт хорьсон ажээ.

    Салхитын мөнгөний ордын асуудлыг сануулбаас, Дундговь аймгийн Гурвансайхан суманд орших мөнгөний уурхай болох Зүүн болон Салхитын ордын лицензийг Ш. Мөнгөншагай гэх уяач залуу хүргэн дүү Г.Жаргалангийнхаа хамт "Жи-Пи-Эф" компанийг үүсгэн байгуулж, компанийхаа нэр дээр лицензийг шилжүүлж авч байжээ. 2012 онд БНХАУ-ын " Си Си Эм экс " компанид 800 мянган доллар буюу тухайн үеийн ханшаар хоёр тэрбум орчим төгрөгөөр уг ордын лицензийг компанийхаа хамт худалдсан байдаг. Гэтэл дөрвөн жил орчмын дараа БНХАУ-ын хөрөнгө оруулагч болон гүйцэтгэх удирдлага Хятадуудын хооронд маргаан гарч, Ван, Ян хэмээх хоёр тал болон хуваагдсан байна.

    Учир нь анх лицензийг Ш.Мөнгөншагайгаас худалдаж авсан талтай нь Ш.Мөнгөншагай нийлэн: "Жи Фи Эф" компанийг зарахдаа 40 хувь эзэмшигч надад мэдэгдэлгүй, миний гарын үсгийг хуурамчаар зурсан хэмээн шүүхэд хандснаар энэ маргаан эхэлж шүүхээр бүтэн гурван жил явж байгаа юм. Тэгвэл Ш.Мөнгөншагайг талийгаачтай хамтаар АТГ-аас 461-р хорих ангид 48 цаг саатуулсан. Харин одоогоор Ш.Мөнгөншагайн саатуулах хуулийн хугацаа дуусч, суллагдсан байна.

Сэтгэгдэл

Зочин [203.91.115.39] 2019-03-04 14:11:55

ум маани бадми хум ямарч учирыги ололгүй ингэж хэлэхээ болиоч ,энэ хүн хэзээ ч амиа холож үхээгүй маш том хэргийн гэрч болох бсан учраас дээрээс зохион блалттай устгасан нь тодорхой бгааг ямарч тэнэг хүн ойлгож бна энэ хэрэг яаж дуусахыг нь харах хэрэгтэй мөн л зоригийн хэрэг шиг дуусна 461 р анги үүнийг мэдэхгүй гэж бхгүй бүгдийг сайн мэдэж бгаа дээрээс даалгавар өгч гүйцэтгүүлсэн бүх юм тодорхой бгаа юм бишүү энэ бол том хэргийн өмнөөс амиа алдсан амид бсан бол их юм хэлэх бсан бх ингэс гээд амиа хорлосон шалгасан гээд лдуусгана

Зочин [64.119.27.63] 2019-02-25 15:25:42

Арай ч дээ. Цаг бусаар нэгэн эх хүн нас барсан байхад маань мэгзэм уншдаггүй юмаа гэхэд харааж, тавлаж болохгүй биз дээ. Үхэл бүх хүнийг эрт орой нэгэн цагт дайрна. Тэр цагт харамсах болно.Монгол хүний сайхан чанар ёс жудагыг бүү хая. Баасансүрэн ламын хүнийг уучилах аргадах бичлэгийг үзээд ухаан суу. Ум сайн амгалан болтугай.

иргэн [202.179.24.202] 2019-02-26 06:35:59

Монголчууд аа бид эв нэгдэтэй байх хэрэгтэй биш үү Яагаад улс төрчдийг хооронд нь, намуудыг хооронд нь, найз нөхдийг дунд нь, төрийн байгууллагыг хооронд нь, албан тушаалтнуудыг хооронд нь талцуулаад зодолдуудаад байна аа . Үр дүнд нь тархай бутархай болгох,, хүчгүй дүүлэх бодлогыг зориуд хэрэгжүүлээд байгаагаас болоод байгаа бус уу Эцсийн эцэст хэн хохирох вэ Монгол улс, иргэд бид байх болно. иймээс асуудалд арай өөрөөр хандаж эв нэгдэлтэй байцгаая аа, Ядаж манай сэигүүлчид золгүй үйл явдалтай холбогдуулж мэдээ бичих дээ бурхан болоочийн нэрний эхний үсгийг тавьчихаж болохгүй байна уу Энэ хар мэдээ хэнд хэрэгтэй юм вэ,

Хаянхярваа [66.181.190.76] 2019-02-25 11:25:38

Үхэхдээ мөнгөө аваад явдаггүй гэж үнэн юмаа энэ хүмүүс юундаа тэгтэл хөрөнгө хураагаад байдаг бнаа үр хүүхдэдээ маш муу нэр үлдээгээд явлаа даа хайран монгол улсын гавьяат цол энэ л харамсалтай бна АТГ цааш нь маш сайн шалга мөнгийг мөрд энэ хүнийг сайнаар хэлж байгаа хүн алга шүүгч гэхээр л тэгж бна шүүхийн системийг Элбэгдорж ингэтэл доройтуулсан бн даа шүүгч нар богоомжтой байгаараа ард түмэн дургүйцэж эхэллээ шүү

Зочин [202.9.43.174] 2019-02-25 04:22:48

Зочин [64.119.25.221] 2019-02-25 04:15:12

Өмхий бузар сарантуяа гэдэг шүүгч нэртэй бах мэлхий хүрэлсүх баттулга 2ийн суганд шигдчихсэн үү? хамгийн түрүүн баривчлагдах естой юмсан. Амиа егүүтгэвэл ч олон хүн баярлана. Бямбаа сарантуяагийн хажууд ноен нуруутай хүн бсн гэж хүмүүс ярьцгаадаг юм бнлэ.

н [124.158.79.173] 2019-02-25 04:13:17

тэр Сарантуяа гэж балиар АВГАЙ үхэх ч эрхгүй новш шүү.Хүний ёсоор үхжээ гэж сонсогдвол олон хүн эгдүүцнэ

Зочин [103.212.118.25] 2019-02-25 14:15:00

Сарантуяа авгай Мөнгөншагай 2ын амиа хорлохыг хүлээе.

Султаан [150.129.142.91] 2019-02-25 04:10:33

Гавъяат хуульч Лувсандоржийн Бямбаа бол эмэгтэй хүн, амиа хорлочих хүн биш дээ. Их хашир шударга хүн дээ. Бусдад хорлогдсон байж мэднэ.

Зочин [86.6.250.203] 2019-02-26 12:08:59

Zuv

Зочин [202.126.89.34] 2019-02-25 03:55:41

Эх орныхоо газар шороо баялагыг харииханд зарсан Мөнгөншагай чамайг эх ороноосоо урвасан д тооцож байгаа шүү лалар минь Бас үг хэл үйлдэл бүхэнд чинь чамайг хэн бэ гэдгийг ард түмэн харж байгаа Чи бол урвагч очиж жангаа амтархан ид чамд өөр сонголт бхгүй эсвэл хорвоогоос зайл !!!

Jjjjj [176.187.190.87] 2019-02-25 08:04:06

Zub

Зочин [104.48.55.10] 2019-02-25 03:54:32

ШШГЕГ болон 461-р ХОРИХ АНГИЙН УДИРДЛАГУУДЫГ СОЛИХ ХЭРЭГТЭЙ. ХЭН Ч ХАРСАН ОЙЛГОМЖТОЙ АЛЛАГЫН ХЭРЭГ БАЙНА Ш ДЭЭ. ҮНЭХЭЭР ЭНЭ БУРУУ ЗҮЙЛ ХИЙГЭЭД ГЭМШИЖ БАЙСАН БОЛ ӨӨРИЙГӨӨ ЕГҮҮТГЭХ ЦАГ ЗӨНДӨӨ БАЙСАН ТЭР ТЭГЭЭГҮЙ. ГЭТЭЛ ЯАГААД ШОРОНДХОРИОД ГАРАХ ӨДРӨӨ ӨӨРИЙГӨӨ ХӨНӨӨДӨГ ЮМ? ЯАВ Ч БОДИТТОЙ СОНСОГДОХГҮЙ БАЙНА.

Зочин [202.131.227.50] 2019-02-25 04:02:20

баригдахгүй л гэж бодоод яваад байсан биз, одоо бодвол өмөөрч хамгаалах хүнгүй нөхцөл үүсч байгааг мэдсэн байхөө, мэдүүлэг өгөөд эхэлбэл олон хүнийг араасаа чирэх гээд байсан байлгүй

Зочин [202.126.89.156] 2019-02-25 03:46:32

АТГ юм л бол хорьж шалгана,дарамтлана,айлгана,хорьсны дараа юу ч болоогүй юм шиг ингх л ёстой гэж бааварлана.энэ АТГ монголд хэрэгтэй юу.АТГ байгуулагдсанаас хойш авлига улам ихсэж улам л арга нь нарийссан ш дэ.Хүн үхчлээ.Одоо бидний буруу биш.прокурорын зөвшөөрлөөр хорьсон гэж бие биерүгээ түлхэнэ.Хорих ангийн удирдлагыг солино.Оронд нь хэн нэгэн ирнэ.Юуч өөрчлөгдөхгүй.

Zochin [202.126.89.217] 2019-02-25 03:46:25

Sarantuya gj yaatsan huniin. Hun bur medeed bj hariutslaga tootsoj chadahgui bgaamaadaa

Зочин [103.206.195.166] 2019-02-25 03:31:44

461 дүгээр хорих анги хариуцлагагүй байна. Хоригдогчийнхоо амь насыг хамгаалах үүрэгтэй байх. ЭНэ бол том хэргийн гэрч байж. Бусадыг нуухын төлөө хийсэн үйлдэл нь биз.

зочин [107.167.108.207] 2019-02-25 03:24:04

хулгаич биенээ алсан биздээ

Зочин [103.229.120.170] 2019-02-25 03:22:39

Хүнийг шоронд хорьчихоод үхүүлж болохгүй шүү дээ ШШГЕГ-ын дарга нар хариуцлага хүлээх ёстой !!!

Зочин [124.158.111.6] 2019-02-25 03:12:11

Шүүх хуулийн байгууллага ялзарсан гэж их л ярих юм даа...Энд төр нь шийдэмгий эрс шинэчлэлт хийх хэрэгтэй. Хэдэн зуун сая,тэрбумаар яригдах хэргээ эхний ээлжинд цэгцэлж авах хэрэгтэй. Үүнд компанит ажил зохион байгуулах нь зүйтэй...Нэг зөв гольдрилд нь оруулаад авбал цаашаагаа гайгүй шүү дээ...Дээд Шүүхийн шүүгч нараа ажиллаж байгаа болон тэтгэвэрт гарсан нөхдүүдийг сайн шалгах хэрэгтэй дээ... Хэрэг хийчихээд тэтгэвэртээ гараад явсан нөхдүүд бий дээ...

Зочин [64.119.16.162] 2019-02-25 03:10:34

Ёстой юм юм үзэх гэгч л болох юмаа Манай.монголчууд бас ч тийм жудаггүй улс биш шүүХүн нас барахад.зай.завсаргүй .эмгэнэл харуусал, маань мэгзэм бичсэн байхыг өдөрбүр бтд харж уншиж суудаг.Атал шүүгч хүн өнгөрөхөд шал өөр дүр зураг сэтгэгдлүүд охоэ даяар онлайн дүүрэн хөврөхийг хараад ҮНЭН- гүйцэгдэв.

irgen [202.126.89.32] 2019-02-25 03:07:49

ШЕЗ-ийн бүрэлдэхүүнийг даргаас эхлээд бүрэн солих хэрэгтэй.

зочин [202.179.31.45] 2019-02-25 03:01:43

Ум ма ни бадмихум Ийм насны эмэгтэй хүн тэгээд шүүгч хүн ийм үйлдэл хийнэ гэхэд хэцүүл юм . Манай нийгэм асар их булингартсаний шинж . Авилга авч байсан бол ямарч гаргалгаагүйг мэдээл авсан юмаа үлдээе гэж ахархан бодсон юм боловуу.

Зочин [66.181.178.144] 2019-02-25 03:01:17

Монголын шүүгч нар ёстой муухай булай улсууд хүний зовлонгоор улайн цайм мөнгө олдог болцон байна лээ ёстой үндэсээр нь цэвэрлэх ёстой болжээ цалинг арав дахин нэмэгдүүлсэн нь ёстой буруу болсон улам шуналын дэвийг нь нэмэгдүүлж мөнгө олохын төлөө ханаж цадахаа болсон ёстой өймар долоон уулын цаагуур далд орцгоог

Зочин [112.223.92.85] 2019-02-25 02:57:37

shunal tai sarantuya gej nasaaraa abilga absan chabgants odoo uhej dald oroh boloogvi yum baihda

Зочин [202.126.89.63] 2019-02-25 03:16:53

Увайгүй авгай улам өнгө орчихсон Ривергарденд амьдарч байнаа

ЗОЧИН [202.9.43.241] 2019-02-25 02:53:57

ИХ ХЕРЕНГЕТЕЙ ХУУХДУУДЭЭ ЕНДЕР ХЕГЖИЛТЭЙ УЛС АМ ЕРИК АНГЛИ УЛСАД СУРГАДАГ ХУМУУС Л НО той

Зочин [122.201.31.46] 2019-02-25 02:50:15

Монголын шvvхийн бvх шатанд нелеегее тогтоож атгаж байдаг сvлжээтэй авилга хээл хахуулийн жинхэнэ загалмайлсан эхчvvд болсон хэдэн аймаар авгайчуудын нэгний нь нvгэл нvдээрээ гарчээ!! Захиргааны шvvгч Хvv Темербат нь , БГД-н иргэний хэргийн Еронхий шvvгч Баясгалан , Тев аймгийн эрvvгийн Еронхий шvvгч Орнендэлгэрэх эд нар эдний cvлжээний жинхэнэ гардан гvйцэтгэгч шvvгч нар нь шvv!! Одоо цаана нь энэ сvлжээннд зуучлагчаар ажилладаг Орнендэлгэрэх шvvгчийн Нехер Батсайхан гэж емгеелегчийг шалгавал жинхэнэ авилга, хээл хахуулийн уурхай нээгдэнэ гэж мэд!!! Манай АТГ жинхэнэ есоор ажиллаж байгааг хараад итгэл найдвар , урам зориг сэргэж бн шvv!! Та нартаа Амжилт сайн сайхныг хvсье!!!!!

Зочин [139.5.217.105] 2019-02-25 03:41:39

Өрнөндэлгэрэх Батсайхан 2 ч хэцүү хүмүүс.

Зочин [103.57.93.17] 2019-02-25 02:48:45

Shvvgchiig songuuliar songhgui tohioldold odoo bga bdal ni deerdhgui bzd gabiyat huulich hvrtel iim yumtai orootsoldj bhad

Зочин [103.57.93.92] 2019-02-25 05:05:26

Сонгуулиар гарч ирсэн УИХ ын гишүүд чинь тийм мундаг хүмүүс үү

Зочин [202.9.43.241] 2019-02-25 02:46:12

Зевхен унэнийг тогтоохын тулд шударгаар ажиллаж байсан. ажиллаж байгаа олон арван шуугч бий. Дээд шуухийн хуний неецийн ажлыг хийдэг байсан зах зээлийн суул руу шуугч болсон хунээс болж бусад олон шуугчдийн нэр хунд харлах есгуй

bold [59.153.113.175] 2019-02-25 02:41:47

gue tgd ter uruund ni boogood uhchiheer yum baidag yumuu. camera ntr harj baidag blguidee bas umd tsamtsaaraa booloo gehed haanaas zuugdeh yum bee medeh hun baina uu

Зочин [81.183.135.92] 2019-02-25 02:37:57

Шүүгчид eр хь нас богинотой байх юм даа. Хүмүүсийн хэрүүл тэмцэл дунд холилдсон хэцүү ч ажил даа бурхан минь. Дээр нь шудрага бус байдлаасаа болоод бүр нийтэд хараалгадаг систeм болждээ.

Зочин [182.160.38.255] 2019-02-25 02:34:56

сарантуяа гэж нэг чавганц бас ерөнхий шүүгч нар амиа хорлооч ээ? сагсай гэж гахай амиа хорлосон гээ биз дээ.

Зочин [202.9.42.148] 2019-02-25 02:31:50

Ах дүүсээрээ мафи бии болгочихсон шүүгч нар их юм билээ бзд -н шинэээ шүүгч дүү нар нь ниислэл дээд шүүхэд гээд удмаараа шүүгч гээд ах нь томроод бөөн авлигачид далд орж үхээсэй

БУРХАН [124.158.111.52] 2019-02-25 02:27:36

ОЙЛГОМЖТОЙ Ш ДЭЭ ХЭДЭН АРВАН САЯАР НЬ ХАХУУЛЬ АВЧ БАС ӨГӨӨД ТЭР НЬ ИЛЭРЧИХГҮЙ ЮУ ХОГИЙН ЛАЛАРУУД ҮХЭЖ БАЙХДАА ТААРСАН

Зочин [202.9.42.97] 2019-02-25 04:14:30

Хорж л байг.

zochin [103.80.210.64] 2019-02-25 02:20:56

mongol oron dayaraa shuuhiin sistemiig oorchloh heregtei boljee zandanshataraa8 hurelsuhee oyunerdenee batzandanaa boldoo nyambaataraa ter SHEZ-iin neg balai obgon baidagshuudee terbum togrognii hadgalamjtai shuugch baij bolohgui yu gej hutsdag ovoog horioroi

temuujin [122.201.21.215] 2019-02-25 02:13:04

Мөнгөншагай, жаргалсайхан 2 нь юу бодож суудаг юм бол. Хүний аминд хүрчлээ шд.

зочин [107.167.108.189] 2019-02-25 02:06:18

далд ор

Иргэн [202.179.25.200] 2019-02-25 02:05:18

УДШ-н захиргааны хэргийн шүүгч Х. БАТСҮРЭН хэзээ боож үхэх вэ.

Зочин [202.179.24.137] 2019-02-25 02:19:11

Ккк

Зочин [122.201.31.46] 2019-02-25 02:05:05

Хожуу ч гэсэн буруугаа ойлгоод еерийгее шийтгэж чадаж байгаа эр зоригийг нь зохих есоор vнэлбэл зохино!! Амь насаараа буруугаа хvлээж чаддаг эрчvvд монголд байхгvй болоод удаж бн шvv!! Эр хvн байжээ!! Бурханы оронд одох болтугай!! Улсын Баатар нэхэн олговол зохилтой!!

Ундууцагё [103.229.122.158] 2019-02-25 02:37:20

За багахан шиг солиороорой чиний миний тэтгэврийн мөнгнөөс хумслаж бсн хулгайчийн ээг далдарлаа.Аминдаа хүрснийг бодохоор эр зориг ханхлаж бн,Баатар цол бол үгүй шүү.Энэ монгол чинь яачихсийн амьд хэсэг нь гавьяа шагналаа нэхээд,амиа хороосон нэгэнд нь баатар цол хайрлаад бвал юу болох вэ Базарваань бараан саарал гэж

Зочин [66.181.161.36] 2019-02-25 02:25:38

Emegtei hun

Эмэгтэй хүн [202.55.183.178] 2019-02-25 02:10:05

Эмэгтэй хүн байна аа.

Зочин [59.153.87.34] 2019-02-25 02:04:58

goy goy hunii muu uzsen zavaan yumnuud ingeed ar araasaa yavtsgaa

Монгол хүн [103.242.44.13] 2019-02-25 02:03:05

Монголчууд минь хүн чанараа их гээж байна даа. Үнэн учрыг нь мэдэхгүй байж таамгаар хүн их муулах юм. Өөрсдөд нь л муу даа. Идсэн эрүү хувхайрдаг гэдэг эртний үг байдагийг санаж явах хэрэгтэй. Залуучууд минь хүний амьдралд юу ч тохиолдож болно. Өөрсдийгөө л сайхан засаж зөв явах хэрэгтэй дээ.

Зочин [192.82.64.216] 2019-02-25 02:29:31

Харин тийм шүү

Зочин [112.72.8.38] 2019-02-25 02:24:27

Харин тиймээ, хүн үхсэн гэхээр баяралцгах юм, яасан хатуу сэтгэлтэй, муухай болцгоосон юм бэ?

Зочин [64.119.25.221] 2019-02-25 01:57:31

Тэр сарантуяа билуу, бах мэлхий оргисон чавганц, ёстой тэруун шиг шунал авилгал нугэлийн үүр бхгүй шүү. Тэр авгай ингээд боомилчихдоггүй юм бхдаа

Зочин [81.183.135.92] 2019-02-25 02:23:10

Тэр Сарантуяаг ёстой хүн болгон бичих юмаа

Зочин [202.179.24.137] 2019-02-25 02:20:00

Үнэн дээ

Зочин [202.55.188.40] 2019-02-25 01:56:59

Шуух бол шудраг есны том хэмжуур ард тумний итгэл найдвар шуугч хун маш ондор хариуцлагтай маш шудраг улсууд бх естой бтал монголын шуугчдын ихэнх нь захын наймачин ченж нараас ч их шунал тачаалтай монго л огч бвал юу ч хийхээр мунхаг шуналтангууд бие биенээ мэддэг нээнтэгтэй мафижсан систем тэд энэ сулжээгээ хамгаалж бдаг

Зочин [66.181.186.210] 2019-02-25 01:52:11

Нухуулцан байхаа за одоо яахав буруу юм зөндөө хийсэн байхаа нүгэл нь нүдээрээ гэж

Bold [2.134.158.215] 2019-02-25 01:48:12

Hvrelsvh-Jenko battulga 2-niileed aluulsan gej baina shv

тэнэгтээрэй [43.228.129.4] 2019-02-25 04:45:17

ишшшш харин чиг тэр хоёр чинь энэ талийгчаас их мэдээлэл авах байсан юм шүү. толгой гэж олгой

БАТ & БАТ [66.181.161.102] 2019-02-25 01:46:39

ОДОО ХОРИХ 461 -р АНГИД ШҮҮГЧ НАРТ ЗОРИУЛСАН ХҮН БООЖ ҮХЭХ БОЛОМЖГҮЙ ХЭДЭН КАМЕР ѲРѲѲ ТАСАЛГАА БЭЛДЭЖ БОЛЖ ДЭЭ !!!

Зочин [202.179.24.137] 2019-02-25 02:21:31

Хүү нь захиргааны шүүгч Төмөрбат. Одоо АТГ шалгау б.гаа. хүүгээ л аварч байгаа байх даа

Зочин [66.181.179.169] 2019-02-25 02:01:05

Маш ноцтой асуудалд холбогдсоноо мэдээд амиа хорложээ. Тэгээгүй бол юу нэж л шүүгч хүн амиа хорлох уу???!!!!

БАТ & БАТ [66.181.161.102] 2019-02-25 01:42:24

ГЭМТ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ХҮН ЯЛАНГУЯА ХЯТАД , ЯПОН , СОЛОНГОСТ АМИА ХОРЛОХ НЬ ЭЛБЭГ БАЙДАГ ЭНЭ НЬ НЭГ ЁСОНДОО ХЭРГЭЭ ШУУД ХҮЛЭЭЖ БАЙНА ГЭСЭН ҮГ БѲГѲѲД ЯЛАА БИЕЭРЭЭ ЭДЛЭЖ ЗОВОХГҮЙ ГЭСЭНДЭЭ АМИА ХОРЛОЦГООДОГ БАЙНА ! ТЭГЭХЭЭР ЭНЭ Ч ГЭСЭН МѲН Л ДЭЭРХИЙН НЭГ ЖИШЭЭ БОЛЖ БАЙХ ШИГ БАЙНА !!!!

Дорж [202.9.42.167] 2019-02-25 01:39:31

Нүгэл нь нүдээрээ гарч байна даа муусайн луйварчид жаргадаг насан дээрээ үхэж л байдаг болж хийсэн хэргээ хүлээж ялаа эдэл байхгүй арчаагүй байдлаар үхлээ дээ харин ч нэг сайхнаа сайхан гэдгийм даа болоогүй бас гавьяат болчихсон байна аа

Зочин [81.183.135.92] 2019-02-25 02:26:54

Аая яааяаа үхсэний хойноос ингэж бүр бичээд сууж байдаг, арай л дэндүү чөтгөр төрхтэй болж байна шүү өнөө цагийн хүмүүс

Зочин [202.21.106.164] 2019-02-25 01:38:58

Шүүгчдийг сайн шалгах хэрэгтэй

Zochin [66.181.161.89] 2019-02-25 01:55:31

Shuugchidiin horongo haanaas ymar eh uusvereer bii bolsiniig n shalgah heregtei.Ger buliin orlogo geed mash ih too bdag.Ymar biznes hed dahin ashigaa ogdog ym be.bi biznes hoigeed olohgui ym bn.Ene avgai ur huiheddee Horongoo ovluulj de.gehdaa avligaas avah estoi tatvaraa ur huuhdees n avna gej huulid zaasan bdag.hoon heleltseh hugatsa 5 jil

БАТ & БАТ [66.181.161.102] 2019-02-25 01:33:18

ЭЛБЭГДОРЖИЙН ЗАХИАЛГААР Н.ЭНХБАЯР БОЛОН БУСАД УЛС ТѲРЧ БИЗНЕСИЙНХЭНИЙГ ХЭЛМЭГДҮҮЛЭН ЯЛ ОНООЖ , ТҮҮНИЙХЭЭ ХАРИУД ТУШААЛ ДЭВШИЖ , ЭРХ ЯМБА ЭДЭЛСЭН ХОСБЯР , СОЁМБО ЭРДЭНЭ ГМ ШҮҮЧДИЙГ ЯАРАЛТАЙ ЦАГДАН ХОРЬЖ ШАЛГАХ ЦАГ НЭГЭНТ БОЛСОН !!! ЭДНИЙГ НОТЛОХ БАРИМТУУДЫГ УСТГАЖ ҮГСЭН ХУЙВАЛДАХ БОЛОМЖТОЙ УЧИРААС ЯАРАЛТАЙ ТАСЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ АВАХ ЗАЙЛШГҮЙ ШААДЛАГАТАЙ !!!

Зочин [59.153.115.30] 2019-02-25 12:10:57

Авилгалын загалмайлсан эцэг Намбарын Энхбаяр өөрийг нь шийтгэсэн шүүгч нарыг шийтгүүлэх хүсэлтэй байна уу? Энхбаярыг шийтгэсэн нь зөв ш дээ ичээчээ Энхбаяраа. Чамайг шударга шүүсэн дээ тэр шүүгч нар.

Зочин [202.179.24.137] 2019-02-25 01:52:47

Тийм шүү. Олон хүн Хосбаяр, Соёмбоэрдэнэ, Дээд шүүхийн захиргааны шүүгч Батсүрэн нар нийлж Энхбаярыг шударга бусын хонгилоор чирэхийг харсан. Дандаа дээд шүшхийн шүшгчид болсон. Том шагнал байгаа биз. Элбэгээ байсан бол бүгд гавьяат хуульчид болох байлаа. Цаг хугацаа үнэний шалгуур нэж үнэн юмаа

Зочин [202.179.24.137] 2019-02-25 01:29:46

Хүү Төмөрбатыгаа захиргааны хэргийн шүүгч болгосон, Төмөрбат нь огт мэдлэггүй, мунхаг, авилгалч шүүхийн нэрийг гутаасан нэгэн байдаг. Захиргааны шүүхэд хэргийн хуйвалдан шийддэг 3 шат дамжсан бүлэглэл байдаг гэж сонссон

Зочин [192.82.64.216] 2019-02-25 02:27:48

Сонссон зүйлээ хов жив болгож яридаг чам шиг мулгуу шааруудаас болж энэ нийгэм хог болж байна ...

Зочин [122.201.24.82] 2019-02-25 01:56:17

Ха ха би тэр мунхаг төмөрбат чинь байна, тэгээд яах юм, а-гаа ч авна

zochin [103.80.210.64] 2019-02-25 01:27:48

baliar avgai abilga absan barigdaad uhjee

Зочин [64.119.16.1] 2019-02-25 01:35:39

Өөр яахав

Зочин [202.9.42.148] 2019-02-25 01:23:42

Шүүгч нар хэргээ хүлээцгээ дээ ач зээ хүргнн бэр хүүхдүүд нь амьд явж хүнии нүүр харнаа олон хуулиинхан боож үхэхээс болгоомжил

Шүүхчид хэнээе ч бүү ай [202.9.42.132] 2019-02-25 01:23:00

Хэн хорь гэсэн тэр улс холбоотой тэтгэвэрт гарсан хүн амиа хорлоод яахын тиймээс амиа хорлосон дүр гаргуулсан байх улс төрийн маш том золиос болжээ

Хмми [66.181.160.27] 2019-02-25 01:21:46

Яг амиа хорлосон уу? Алуулсан уу?

Зочин [66.181.188.190] 2019-02-25 02:14:45

харин тийм сонин юм. хэн бэ....

Зочин [202.55.180.58] 2019-02-25 01:20:07

нүгэл нь нүдээрээ гэж энэ дээ. аль дээр 1985 оноос л хойш л УДШ үүхэд ажиллаж байсан хүн

R&I [77.111.247.67] 2019-02-25 01:14:55

Ум сайн амгалан болтугай. Жинхэнэ цаана нь хэн нуугдаж байна ???

Зочин [124.158.79.173] 2019-02-25 01:14:19

Авилга авсан өөр ийм шүүгч цагдаа прокурор байвал Эртхэн хэргээ хүлээцгээ. Там руу явахдаа 76 гаа дагүүлаарай

Ми овогт [211.36.142.73] 2019-02-25 01:04:47

Жинхэнэ босс н МИ Энхболд тэр Мөнгөншагай н хайртай хуурай дүү н гэсэн Энхболдийн тушаалаар шоронд нухлаа даа

ШЕЗ огцор [64.119.27.102] 2019-02-25 01:02:20

Шvvхийг сайн шалгах хэрэгтэй да ялангуяа уул уурхайтай холбоотой шийдвэруудийг нь

Зочин [59.153.114.173] 2019-02-25 00:57:04

Жинхэнэ эзэн нь УИХ дотор нурууных шар ус босчихсон сууж байгаа.

Өшөө олон шүүгч баригднаа [43.242.241.247] 2019-02-25 00:46:17

Цаана нь өшөө зөндөө хулгай нар бга шүү


85 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
85 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.