Венесуэль: Хил дээрх мөргөлдөөний улмаас 300 орчим хүн гэмтжээ

Д.Тулга / Гадаад мэдээ

Венесуэлийн хил дээр гарсан мөргөлдөөний улмаас олон зуун хүн гэмтэж бэртсэн талаар Америкийн улс орнуудын байгууллагын тэргүүн Луис Альмагро мэдэгдлээ.

Альмагрогийн мэдээлснээр Колумбитай хиллэх хил дээр 285 хүн гэмтсэн, харин Бразильтай залгаа хил дээр 50 хүн шархадсан байна.

Колумбын гадаад хэргийн яам ч энэ мэдээллийг баталлаа. ГХЯ-ны мэдээлснээр Венесуэльтэй залгаа хил дээр гарсан мөргөлдөөний улмаас 255 Венесуэлийн иргэн, 30 колумби хүн байгаа гэнэ.

Мөргөлдөөн гарах болсон шалтгаан нь хүмүүнлэгийн тусламж ачсан ачааны машинуудыг оруулахыг шаардан олон зуун хүн хил дээр жагссан байна. жагсагчид хүмүүнлэгийн цувааг нэвтрүүлэхийн тулд хаалтыг авах гэж оролдсоны хариуд Венесуэлийн Үндэсний гвардынхан тэдний эсрэг нулимс асгаруулагч хий ашиглажээ.

Энд дуулгахад, жагсаал мөргөлдөөн болохоос өмнө Бразилийн талаас хүмүүнлэгийн тусламж ачсан ачааны машинууд Венесуэлийн хил дээр тулж ирсэн ч хилээр нэвтэрч чадаагүй талаарх мэдээлэл гарч байлаа. Мөн Колумби, Венесуэлийн хил дээр хүмүүнлэгийн ачаатай хэд хэдэн машиныг шатаасан хэрэг гарсан байна. улмаар Колумбийн Ерөнхийлөгч Иван Дуке Венесуэль рүү илгээсэн хүмүүнлэгийн тусламж бүхий ачааны машинуудыг эх орон руугаа буцахыг тушаажээ.

Дашрамд дуулгахад, Венесуэлийн парламентын спикер Хуан Гуайдо өөрийгөө түр Ерөнхийлөгч гэж зарласан нэгдүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн тус улсад улс төрийн нөхцөл байдал хүндэрсэн юм. АН, Европын Холбооны ихэнх орнууд болон Латин Америкийн орнууд түүнийг төрийн тэргүүн гэж хүлээн зөвшөөрсөн бол Орос , Хятад тэргүүтэй хэд хэдэн орон Мадурог дэмжихээ илэрхийлсэн юм.

Б.АНАНД


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.