Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд Тайвань улсаас тэргэнцэр хандивлалаа

Б.Гэрэлмаа / Эрүүл мэнд

Тайваниас Монгол улсад суугаа төлөөлөгчийн газрын Төлөөлөгч Ноён Хуан Гуо Рун 2018 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр Тайванийн Засгийн газрыг төлөөлөн, 35 ширхэг тэргэнцрийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газарт байгууллагын хэрэгцээнд зориулан хандивлалаа. Өнгөрсөн 2018 онд мөн ийм дэмжлэг үзүүлж байсан юм.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газрын дарга Т.Ганчимэг хэлсэн үгэндээ Тайваниас монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ийнхүү дахин тусламж дэмжлэг үзүүлж буйд талархал илэрхийлээд, энэ удаагийн хандивын арга хэмжээгээр энэ жилийн хамтын ажиллагаа илүү өргөжих эхлэл тавигдлаа гэв. Мөн тэрбээр өөрийн байгууллагыг төлөөлж тус төлөөлөгчийн газар талархлын өргөмжлөлийг гардууллаа.

Энэ удаад Тайваниас нийт 200 ширхэг тэргэнцэр хандивласан бөгөөд алхуулагч, таяг зэрэг хөгжлийн бэрхшээлтэй хүний туслах хэрэгслүүд мөн ирсэн ба ноднин жилийн хандивлагч болох Тайванийн Буддын шашны буяны байгууллага болох “Пү Сиэнь” Боловсролын сангийн зүгээс өгч буй юм.

Төлөөлөгч Ноён Хуан Гуо Рун хэлсэн үгэндээ:

“Тайвань, Монгол хоёр талын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа төв, орон нутагт адил тэгш өргөжиж байгаа бөгөөд эдгээр тусламжийн хэрэгсэл хэрэгтэй газраа хуваарилагдаж буй гэж итгэж байна” гэв.


Сэтгэгдэл

Зочин [66.181.177.254] 2019-02-26 03:03:49

tegeed l manaihan undur uneer zarna biz dee


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.