Ким Жон Ун Вьетнамд ирлээ

Д.Тулга / Гадаад мэдээ

БНАСАУ-ын тэргүүн Ким Жон Уны хуягт галт тэрэг Вьетнамын Донгданг өртөөн дээр ирсэн талаар ТАСС агентлаг мэдээлсэн байна. галт тэрэгний буудал дээр түүнийг орон нутгийн удирдлагууд хүндэтгэн тосон авчээ.

Хойд Солонгосын удирдагчийн галт тэрэг ирсэн тавцан дээр тусгай зам засаж, улаан хивс дэвссэний дээр хоёр талаар нь хүндэт харуул жагссан байна. Ким Жон Уныг өртөөн дээр Вьетнамын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Май Тиен Зунг угтан авсан бөгөөд БНАСАУ-ын төрийн далбааг барьсан сурагчид, мөн түүнийг ирэхийг хүлээн Донгданг өртөөн дээр хоносон зуу гаруй орон нутгийн болон гадаадын сэтгүүлчид угтжээ.

Улмаар Ким Жон Ун зөвхөн БНАСАУ-ын далбааг суурилуулсан, улсын дугааргүй Mercedes S600 Pulllman машин хөлөглөн галт тэрэгний өртөөнөөс хөдөлсөн гэж ТАСС агентлагийн сурвалжлагч мэдээлсэн байна. Түүний араас хуягласан Mercedes Maybach хөдөлсөн гэнэ. Энэ машинд мөн л улсын дугаар байгагүй, харин БНАСАУ-ын төрийн далбааг суурилуулсан байжээ. Өнгөрсөн оны зургаадугаар сард Сингапурт болсон дээд хэмжээний уулзалтын үеэр Ким Жон Ун Пхеньяянаас авчруулсан хувийн машинаараа зорчиж байсан юм. Тэр машин мөн л улсын дугааргүй, зөвхөн БНАСАУ-ын далбааг суурилуулсан байв.

Эх сурвалжийн мэдээлснээр, дээрх хоёр Мерседесийг мөн л Ким Жон Уны галт тэргээр Вьетнамд авчиржээ.

Энд дуулгахал, Вьетнамын эрх баригчид  Ким Жон Уны цувааг нэвтрүүлэхийн тулд Донгданг өртөөнөөс Ханой хүртэлх автозамыг хаасан байна. Хойд Солонгосын удирдагчийн цуваа Вьетнамын нийслэл хүртэл 170 км замыг туулах бөгөөд энэ замыг түүнийг ирэхээс өмнө саперууд болон аюулгүй байдлын албаныхан нарийвчлан шалгажээ.

Дашрамд сонирхуулахад, Сингапурт болсон дээд хэмжээний уулзалтын үеийнхтэй адил, Ким Жон Уныг Мерседес машинд сууж, хөдөлмөгц Хойд Солонгосын хамгаалалтын  12  ажилтан 2 машин бүрэн хурдаа авах хүртэл  тойрон  хамгаалалтанд гарч гүйсэн байна. Түүнчлэн Кимийн цуваанд хуягласан Maybach, 2 ширхэг Тоёота Ланд Круйзер-200 болон бусад автомашинууд багтаж байгаа гэнэ.

Б.АНАНД


Сэтгэгдэл

ЗОЧИН [66.181.176.14] 2019-02-26 15:41:51

Ц.ЭЛБЭГДОРЖ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН АЛБЫГ МАШ САЙН ХАШИЖ БАЙСАН ШҮҮ. МАРГАХ ЮМ ҮГҮЙ

э [202.9.42.22] 2019-02-26 12:33:32

тарвага, женко гэсэн хулгайч луйварчидийг, улсын удирдагчтай зүйрлэх түй ч байхгүй. улс шиг улсын удирдагч шиг удирдагч сайхан юм өө.

Зочин [202.131.243.190] 2019-02-27 00:49:30

Өөрсдөө л сонгоо биз дээ. Сүүлийн 3 ерөнхийлөгчийн сонгууль булхай орсон гэж хэн ч хэлэхгүй байх аа

ЭРЛЭГДОРЖ [66.181.161.80] 2019-02-26 10:07:05

НАДТАЙ ЦЭЦ БУЛААЦАЛДААД ДАВАХ ХҮН МОНГОЛД Л ЛА БАЙХГҮЙ !!!!

Зочин [66.181.180.174] 2019-02-26 09:26:30

Элбэгдорж Монголыг ардчилсан, эрх челеетэй болгосон, дэлхийд таниулсан удирдагч шvv. Xaрин Элбэгдоржийн хамгаалж ирсэн тусгаар тогтносон Монгол Улсын тусгаар тогтнолыг зарах гэж буй темер зам нэрээр 739 тэрбум тегрег улсаас хулгайлсан Жэнко хулгайч бол гелег меен!

Зочин [202.9.42.25] 2019-02-26 13:41:24

Чи болиж үз.

Elbeg [160.13.93.1] 2019-02-26 11:52:36

Elbegdorj end uuruu comment bicheed suuj baih yum daa.

kkkk [185.39.141.21] 2019-02-26 11:46:37

bi hvv ni aav arai iim yum bichihgvi bailgvidee kk

ЗОЧИН [66.181.161.80] 2019-02-26 10:05:24

ЧИ ЭБИ ЮУ ?

Иргэн [122.201.22.76] 2019-02-26 09:22:24

ТУСГААР ТОГТНОСОН УЛС ХААНА Ч ХЭНИЙ Ч ЕМНЕ ЭРХЭМГ БАЙХ ЮМ ДАА. МАНАЙ ЭБИ ШИГ СVVДОЛООСОН ГЕЛЕГ ШИГ БАЙДАГГVЙ ЮМ БАЙНА.

Зочин [202.9.42.21] 2019-02-26 07:51:46

eniig l uhaan gene dee.Uneheer tom bna shuu iim huniig udirdagch gene


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.