П.Орхоны допингийн асуудалд Монголын Чөлөөт бөхийн холбоо “АМАА ХАМХИХ” учир

Б.Гэрэлмаа / Спорт

“Жакарта-2018” Азийн зуны спортын XVIII наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд барилдсан Монгол Улсын гавьяат тамирчин П.Орхон алтан медалийн эзэн болсон ч тэмцээний дараа авсан допингийн шинжилгээний хариу эерэг гарсан тул медалийг хүчингүй болгоод зогсохгүй энэ хоёрдугаар сарын 20-ны өдөр Дэлхийн бөхийн холбооноос барилдах эрхийг нь дөрвөн жилээр хассан шийдвэрээ нийтэд зарлалаа.

Токио 2020 олимпийн наадамд итгэл тавьж байсан идэр, хүчтэй, уран барилдаантай энэ тамирчнаас юуны учир допинг илрэх болов? Монголын чөлөөт бөхийн холбоо яагаад энэ асуудалд одоог хүртэл албан ёсны мэдэгдэл хийхгүй байна вэ гэх асуултууд хөвөрч байна.

-П.ОРХОН ДОПИНГ САНААТАЙГААР ХЭРЭГЛЭСЭН ҮҮ-

2016 онд Японы төдийгүй дэлхийн домог гэгддэг Каори Ичог 10:0-ээр ялж Монгол түмний магнайг тэнийлгэж байсан П.Орхоны сүүлийн гурван жилд гаргасан амжилтаас дурдвал:

  • 2018, 2017, 2016 оны Иван Ярыганы нэрэмжит Гранпри тэмцээнд түрүүлсэн
  • 2018, 2017, 2016 онд “Mongolia Open” тэмцээнд гурван удаа түрүүлсэн
  • 2017 онд Насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн
  • 2017 онд Польш, Испанийн Гранпри тэмцээнд түрүүлсэн
  • 2017 онд Цэргийн дэлхийн аваргад түрүүлсэн
  • 2018 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн

Дээрх амжилтуудаас харахад Гавьяат тамирчин П.Орхон оролцсон тэмцээнүүддээ мөнгөн медаль ч авч үзээгүй “босоо аварга” байсныг бид харж байна. П.Орхон өмнө нь ямар ч тэмцээний допингийн шинжилгээнд “унаж” байгаагүй бөгөөд түүний багш МУГД Ц.Хосбаяр дэлхийн чанартай нас насны ангиллын тэмцээнүүдээс дөч гаруй медаль, нас насны ААШТ-ээс 40 гаруй медаль эх орондоо авч ирэхдээ нэг ч удаа энэ шалгалтанд бүдэрч байсангүй. Гэтэл тэд яагаад төдийлөн ач холбогдол багатай Азийн наадамд допинг хэрэглэх вэ гэдэг логикын зөрүү харагдаж байгаа юм.

Тэрээр допингийн шинжилгээний хариу эерэг гарахад Дэлхийн бөхийн холбоонд өгсөн мэдүүлэгтээ “2018 оны долдугаар сард нэг удаа судсаар тариа хийлгэсэн, ямар тариа болохыг мэдээгүй, эмчээсээ ямар бодис болохыг асуухад бүх тамирчдад хийж байгаа уургийн тариа хэмээн тайлбарласан” гэх. Шигшээ багийн эмчийн хийсэн гэх уг тарианы зургийг П.Орхон Дэлхийн бөхийн холбоо руу явуулсан ч тарианд хориотой бодис илрээгүй тухай хариу өгчээ.

Мөн допингийн шинжилгээний хариу эерэг гарсан “Жакарта-2018” Азийн зуны спортын наадамд П.Орхон өөрийн багшгүйгээр буюу Чөлөөт бөхийн холбооныхонтой явсан байдаг. Ийм тохиолдолд тамирчныг хариуцан авч явсан эмч, багш нар идэж буй хоол, ууж буй усанд нь ч анхаарал хандуулж, тамирчин өвдсөн байлаа ч допингийн төрөлд багтах эм бэлдмэл уулгахаас зайлсхийж, өндөр сэрэмжтэй байх үүрэгтэй. Нэг ёсондоо П.Орхоноос допингийн төрлийн бодис илэрсэн нь ганц тамирчны асуудал биш, Чөлөөт бөхийн холбоотой хамаатай асуудал. Гэвч яагаад энэ асуудал нам жим байна вэ?

П.Орхоныг дээрх тэмцээнд орж байх үед багш Ц.Хосбаяр нь дагаж явах боломжгүй буюу чөлөөт бөхийн холбоотой хамаатай асуудлаар цагдаагийн байгууллагад дуудагдаж, хил давах боломжгүй байсан үе нь таарсан байдаг.

Тэрээр энэ тухайгаа манай сайтад өгсөн ярилцлагынхаа үеэр “Ганц удаа тамирчинтайгаа явж чадаагүй байхад ийм асуудал үүссэн, тэднийг тэмцээндээ явсан хойгуур би цагдаад очиж тайлбар өгсөн ч намайг ахиж дуудаагүй. Яг тэмцээний үеэр байцаачихаад ахиад дуудаагүй нь сонин” хэмээсэн нь бий.

-ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБОО ТАМИРЧНАА ДОПИНГИЙН ШИНЖИЛГЭЭНД УНАГАСАН ХАРИУЦЛАГА ҮҮРЭХ ҮҮ-

Дэлхийн бөхийн холбоо шийдвэрээ зарласнаас хойш долоо хоног өнгөрлөө. Гэвч Монголын Чөлөөт бөхийн холбоо одоо болтол албан ёсны мэдээлэл өгсөнгүй. Зөвхөн энэ асуудлаар биш өмнө нь авлигын хэрэгт холбогдож байсан олимпийн зэрэглэлийн шүүгч Б.Төмөрбаатарын зэрэглэл яагаад буусан, ямар асуудалд холбогдсон, улсын хэмжээний тэмцээнд оролцож түрүүлсэн тамирчдыг яагаад зөвхөн нэг өргөмжлөл төдийхнөөр шагнаж байгаа гэх мэт олон асуултад хариулт авахыг хүссэн.

Энэ асуултын хариултыг авахаар бид Монголын Чөлөөт бөхийн холбооны Спортын төв ордон дахь оффис, холбооны ЕНБД Б.Батбаярыг зорьсон боловч тэрээр оффистоо байсангүй. Холбооны бичиг хэргийн ажилтнуудаас оффистоо ирдэг эсэх, хэзээ ирэх тухай тодруулж өгөхийг хүссэн ч “Бид удирдлагаа хаана явааг нь асуух боломжгүй, ирэхээр нь та бүхэнд мэдэгдье” гэсэн хариу өгөөд, утасны дугаар бичиж авсан ч тэр өдөртөө хариу өгсөнгүй. Үүний дараа бид “Эрдэнэс таван толгой”-н оффис дээр очиж уулзах гэсэн боловч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаман дээр хуралтай, эзгүй байна гэсэн хариултыг өглөө.

Холбоон дээр ийм томоохон хэмжээний асуудал үүссэн байхад Ерөнхий нарийн бичгийн дарга нь давхар ажлаа хийгээд, оффистоо очихгүй байгаа нь ч асуудал мөн. Хэрэв Монголын Чөлөөт бөхийн холбооноос энэ асуудалд тайлбар өгвөл П.Орхон болон дасгалжуулагч Ц.Хосбаяр нар байгаа баримтаа дэлгэхэд бэлэн байгаа гэх.

Уг нь Рио 2016 олимпын үеэр Г.Мандахнаран болон хоёр багшийн дэвжээн дээр эсэргүүцлээ илэрхийлсэн асуудал үүсэхэд Холбооны удирдлагууд бүх хэвлэлийнхнийг цуглуулж мэдээлэл хийгээд “Япон маягаар” бөхийн уучлалт гуйж байсан. Мөн 2016 онд Э.Сумъяагийн допингийн асуудалд ч хэвлэлийн хурал зарлан нөхцөл байдлыг мэдээлж байв.

Гэвч тэд энэ удаа яагаад чимээгүй сууна вэ? Ямар учир, зангилаа байна вэ?


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.58] 2019-03-03 03:56:43

Гол эзэн нь Сумяабазар даа

tamirchin [82.231.231.130] 2019-03-01 09:35:51

xaramsaj baina xaramsaltai baina 2020 onii olimpiin naidvar avarga ni gartsaagui Orxon baisan sanaatai zaxialgaar xorlochiloo shuu <<<<<<<<<;; duu mini itgel setgel ee changa bailga tevcheertei zorigtoi bai ireeduih irex ederuud chinii gart baina .AMJILT XUSIE.

Зочин [66.181.161.122] 2019-02-28 03:36:22

Ээ тэнгэр минь ямар харамсалтай мэдээ вэ монголд байтугай дэлхийд ховорхон заяах авьяас хүчтэй охинийг амьдаар нь аллаа.буруутай хүнийг нь тогтоож насаар нь шоронд хатаавал таарна

зочин [66.181.166.196] 2019-02-27 10:33:13

Бөх гэхээр бөндөгнөсөөр байгаад энэ биеээ тоосон тэнэг бөхчүүд нь ч хүнээ байлаа, бөхийн холбоонууд нь ч хэрүүлээс өөр юм хийж чадахаа болилоо, одоо энэ бөх гэдэг тэнэгүүдийг тэр чигт нь мартих хэрэгтэй, тэгээд сөнөж мөхнө үү яана өөрсдөө мэднэ биз, ер нь бол өөдлөхгүй нь тодорхой

монгол [220.195.67.6] 2019-02-27 05:19:57

толгойг авдаг Чингэс хааны хууль монголд уйлчилвэл холбооныхон бууж огно !!! толгойг тас цавч

Зочин [64.119.19.38] 2019-02-27 05:01:58

Өөрсдөө өгсөн юм чинь юугаа хэлэх билээ. тэгээд л таг байгаад байгаа юм.

зочин [124.158.124.174] 2019-02-27 04:04:09

одоо наад тамирчинг зүгээр тайван байлгаачээ тэртээ тэргүй хүнд хэцүү байхад нь ,тэр дасгалжуулагч нэртэй Хосбаяр өөрийнхөө өчүүхэн нэрээ бодож худлаа шоу хиихээ боль чи л буруутай чамаас л болсон чи л тамирчинаа хүмүүжүүлж чадаагүй бузар хэрүүлдээ оруулсанаас болж Орхон ялагдахаас айдаг болсон учраас допинг хэргэлсэн эрхээ хасуулсан спортын замнал нь дуусаа зөв хүмүүжэлтэй байсан бол ард түмэнээсээ уучлал гуйх байсан даанч тийм хүмүүжил ухамсар алга даа

Зориг [202.131.234.82] 2019-02-27 05:06:52

Чи ямар сайн мэдэж байна аа. Тэгээд бөх нь айдасаар дүүрэн байсийм бол тэр шигшээ багийн дасгалжуулагч, эмч нар юугаа хийж байсийм бэ? Харин та нар шиг ийм албан тушаалын хойноос хөөцөлдсөн бааснуудаас болж энэ охин, цаашилаад Монгол улс хохирч байна даа

zochin [192.82.65.29] 2019-02-27 03:43:40

харахад дайчин, допинг маягийн зүйл хэрэглээд байхаар охин биш байлтай. Бие биенээ дээш гаргадаггүй, мөнгө л байвал сайн уу муу юу хамаагүй болсон Монголын нийгмийн бусармаг байдлын золиос болсон байхдаа. Гаргасан амжилтаас нь харахад мундаг охин бна. Хүнийхээ төлөө, тамирчныхаа төлөө юм хийдэг улсад байсан бол хэдэн удаагийн Олимпийн аварга болох хүүхэд бишүү балай юм хэдэн хүмүүсийн хэрүүл тэмцлийн золиос болсон догоо хэзээ бид гэртээ сайн сайхан амар амгалан амьдардаг болно..

Зочин [66.181.180.123] 2019-02-27 03:29:14

Б.Батбаяр юун П.Орхон манатай ах Б.Болдтойгоо нийлчээд Д.Сумъяабазар сайдыгаа шахаад л тийшээ л монгоний унэр авчаад гуйгээд байгаа. худлаа гэвэл оорсдоо очоод харцгаа

Sport [66.181.161.55] 2019-02-27 03:12:57

Orhon bol mergejliin dopingchin. Heregleed hugatsaandaa gargaad sursan tamirchin. Suuld l tootsoo aldsan bolhoos olon jil hereglej baisan.

тогтох [202.21.100.210] 2019-02-27 02:59:50

Санаатай,зохион байгуулалттай бишүү өмнө нь японд байхад нь хулгай хийсэн мэтээр бичлэг хийсэн, дасгалжуулагчыг орхисон зэрэг нь 20 оны олимпд оролцуулахгүй гэсэн атгаг явуулга Энэ нь хэнд ашигтай вэ.....1.МЧБХ-ны удирдлагын маргаан эрх мэдлийн төлөөх 2.Энэ жинд хэн явах ёстой юу хаануу заануу...гэх мэт

Зочин [66.181.161.57] 2019-02-27 02:51:11

хосбаяр цогтбаяр гээд 2 хулгайч бөхийн холбоотой тэрсэлдэхдээ ганц нэг гайгүй тамирчнаа өөрийн зэвсэг болгон ашигласаны гай гарч байгаа юм. ингээд байхаар нь батбаяр сумъяабазар мэтийн амьтад нөгөө өмнөө бамбай болгоод байгаа тамирчныг нь хорлоод хаясан байх,ингэж л бодож байна.

зочин [202.179.27.216] 2019-02-27 02:15:20

ямар санаатай түүний цусанд хийв гэж унасан бөхөд шалтаг мундахгүй гэдэг ер нь өөрийнхөө эрүүл мэнд,хөдөлмөрийн чадварт өөрөө л анхаарах хэрэгтэй шүү дээ тэр дасгалжулагч гээд байгаа нэхэр нь шоу хийж байгаа биз цэвэр өөрсдийн буруу хэрэв хоол хүнсээ сэжиглээд байгаа бол тогоочтойгоо явахгүй яасан юм

зориг [202.131.234.82] 2019-02-27 05:11:22

Тогооч битгий хэл, сэтгэл зүйч байдаггүй ш дээ, тэд нарын нэрэн дээр баахан дарга нар явдийм ш дээ

Хайран тамирчин. [202.131.228.118] 2019-02-27 02:08:23

Хайран тамирчин. Хүний ид барилддаг насыг ингэж "алах" гэждээ.

зочин [64.119.18.98] 2019-02-27 02:05:50

2020 оны олимпийн аваргаа монгол улс алдсан эмгэнэлтэй хэрэг болжээ. Гарцаагүй аварга байсан шүү. Чөлөөтийн холбоо буруутай. Ямар ч мэдлэггүй эмч нар бас буруутай. Хэдэн сайн тамирчдыг зүгээр л дагаж яваад гавьяат эмч болдог бичигдээгүй хууль спортын хороонд бий. Эмч нар хэн нэгний даалгавраар хориглодог тариа тарьсан байхыг ч үгүйсгэхгүй. Тэд бол зүгээр л утсан хүүхэлдэй байдаг юм.

ТЭНГРИЙН БӨӨ [103.240.240.73] 2019-02-27 02:02:45

ХЭНД АШИГТАЙ БАЙХ ВЭ? ХЭНИЙ ЗАМД СААД БОЛОВ? ХЭН УСАНД НЬ ХИЙХ БОЛОМЖТОЙ ВЭ? ЗААВАЛ ХУРДАН АДУУНД АМААР НЬ ӨГДӨГ ЭМИЙГ МАЛЫН ДООЗООР ӨГӨӨД МАТСАН МОНГОЛ ХҮН ХЭН БЭ? ЯАГААД 2022ОНД 30НАС БУЮУ МУУДТАЛ НЬ ХҮРТЭЛ НЬ ЭРХ ХАСУУЛАВ ГЭСГЭЭЛЭЭ ХҮРТЭНЭЭЭ

Зочин [66.181.180.123] 2019-02-27 01:57:09

нохроосоо бэлгийн замаар авсан байна гээд заргалдвал 1 жил болгож магадгуй. одоо оор арга байхгуй

Цахар хуурч [64.119.26.24] 2019-02-27 01:38:53

Батбаяраа чи бүгдийг мэдэж байгаа бас айж байгаа тэ олон зүйл ил болохоор долоосон бөгстэй чинь 00руу хийж усаа татнаа

Зүүнбаян-Улаан [43.242.242.18] 2019-02-27 01:22:16

Хэдэн хүний амиа бодсон санаа харагдаад байна даа. Үнэхээр харамсалтай. Токиогийн олимпийн алт харагдаж байсан тамирчин шүү дээ. Энэ захиалгаар хийгдсэн бусармаг ажиллагаа байна гэж дүгнэх байна.Харин тамирчинг санаатай ид барилдах насыг нь өнгөрүүлэх нь дээ. Монголд маань бүх тал дээр шинэчлэл хэрэгтэй болжээ. Үнэхээр харамсаж байна. Нутгийн дүү охиндоо сэтгэлээр чанга байж Тод од гэдгээ батлаарай. Амжилт хүсье...

zochin [103.80.210.64] 2019-02-27 00:31:19

mongolchuud eroosoo ayagui muuhai sanaatai humuus


22 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
22 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.