Монголын компани анх удаа Лондоны металл биржид бүртгэгдлээ

Д.Тулга / Эдийн засаг

Монгол компани анх удаа Лондоны металл биржид гишүүнээр бүртгэгдсэн тухай сайхан мэдээ саяхан дэлхийн төдийгүй Монголын бизнесийн хүрээнд дуулиан тарилаа. Энэ бол үндэсний хөрөнгө оруулалттай “Ачит-Ихт” ХХК юм. Тус компанийн Захиргаа, хүний нөөцийн захирал Ц.Ариунжаргалтай ярилцлаа.

-“Ачит-Ихткомпанийн тухай асуултаар ярилцлагаа эхлэе гэж бодлоо. Танай компанийн ажил үйлс хэр байна вэ?

-Баярлалаа. Юуны өмнө нийт уншигчиддаа гарч буй гахай жилдээ эрүүл энх байж амжилт бүтээлээр дүүрэн байхын ерөөлийг дэвшүүлье. Манай компанийн үндсэн үйл ажиллагаа бол Монгол Улсынхаа газрын баялгийг сорчлолгүйгээр бүрэн дүүрэн ашиглах, ингэхдээ байгаль орчинд сөрөг нөлөө багатай хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлж орон нутагт ажлын байр бий болгох замаар эх орныхоо эдийн засаг, үйлдвэрлэлийн хөгжилд хувь нэмрээ оруулахад оршдог.

Компани маань 2007-2010 онд хийсэн судалгааны үр дүнд түшиглэн, 2010-2014 онд өрнөсөн бүтээн байгуулалтын хүрээнд Орхон аймгийн Бор-Өндөр суманд Евростандартад нийцсэн гидро-металлургийн үйлдвэр байгуулсан юм. 2014 онд үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш орон нутагт 200 гаруй шууд ажлын байр бий болгон ажиллаж байна.

-Гидро-металлурги гэж яг ямар технологи вэ? Энгийн үгээр уншигчдад тайлбарлаж өгнө үү?

-Та бүхэн Эрдэнэт болон Оюутолгойн уулын баяжуулах үйлдвэрүүдийг сайн мэднэ. Эдгээр үйлдвэрүүд 20-22 хувийн агуулга бүхий зэсийн баяжмалыг үйлдвэрлэдэг. Ингэхдээ газрын хөрснөөс олборлосон сульфидын хүдрийг фолтаци буюу хөвүүлэн баяжуулах технологи ашиглан гүйцэтгэдэг. Гэтэл зэс гэдэг маань дотроо маш олон янз бүхий эрдэс юм. Ерөнхийд нь, ихэд хялбаршуулбал, сульфидын буюу анхдагч, мөн исэлдсэн буюу оксидын хүдэр гэж хоёр бүлэглэж болно. Эрдэнэтийн ашигладаг флотацийн технологи нь сульфидын хүдэрт зориулагдсан байдаг. Харин исэлдсэн буюу оксидын хүдэрт энэ технологи тохирдоггүй. Иймд Эрдэнэт үйлдвэр исэлдсэн хүдрээ балансаасаа хасаад тусад нь овоолго хэлбэрээр хуримтлуулж ирсэн.Энэхүү бага агуулгатай овоолгыг ашиглах судалгааг хийж үзсэн оролдлого олон хийгдсэн байдаг. Бүгд л энэ гидрометаллургийн технологийг эрсдэл өндөр, үр ашиг багатай гэж үзээд татгалзсан байдаг.

Гидрометаллурги гэдэг нь ийм ядуу агуулга бүхий исэлдсэн хүдрийг уусган баяжуулах аргаар боловсруулж катодын зэс үйлдвэрлэх технологи юм. Энэ технологиор бид 99.999 хувийн цэвэршилтэй катодын зэс үйлдвэрлэж экспортолдог. Харьцуулахад, Эрдэнэт, Оюутолгойн үйлдвэрүүд 23 орчим хувийн зэсийн агуулгатай баяжмал үйлдвэрлэдэг. Тухайн технологид тохироогүй хүдрийг гадаад овоолгодоо хуримтлуулж байдаг. Өөрөөр хэлбэл бид ийм гадаад овоолгын балансаас хасагдсан овоолгыг боловсруулж,нэмүү өртөг шингэсэн экспортын бүтээгдэхүүн катодын зэс үйлдвэрлэдэг гэсэн үг.

аяхан танай компани Лондоны Металлын Биржид элссэн тухай мэдээг олж харлаа. Тус биржийн талаар товч танилцуулна уу?

-Тиймээ. Манай компани дэлхийн хамгийн том металлын биржид гишүүнчлэлээ албан ёсоор баталгаажууллаа. 1877 онд анх үүсгэн байгуулагдсан Лондоны Металлын Бирж нь дэлхийн аж үйлдвэрийн салбарын хамгийн чухал түүхий эд болсон металлуудын арилжаа худалдаа хийгддэг чухал цэг юм. Зөвхөн 2018 онд гэхэд л нийт 15.7 их наяд ам.долларын металлын арилжаа, гүйлгээ хийгдсэн байдаг.

-Танай компани Монголоос анх удаа гишүүн болсон юм уу?

-Тиймээ, одоогоор Монголоос зөвхөн манай компани гишүүнээр элссэн байгаа. Энэ биржид элсэх шаардлага маш өндөр юм билээ. Засаглал болон удирдлагын сайн стандартад маш их анхаардаг нь ажиглагдсан. Өнөөдөр энэ биржийн гишүүн болсноор бид Glencore, Rio Tinto, BHP, Vale, Anglo American, CODELCO зэрэг дэлхийн шилдгүүдээс харилцан суралцах боломж илүү нээлттэй болж байна. Мөн дэлхийн зэсийн зах зээлд Монголынхоо бүтээгдэхүүнийг таниулах, олон улсад танигдсан брэнд болох эхлэл тавигдлаа.

-Монголын уул уурхай тэр дотроо боловсруулах салбар дэлхийд үнэлэгдэж буй энэ чухал ажлыг түүчээлж, дэлхийн хамгийн гол биржид гишүүнээр элссэнд баярхүргэе. Танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.

М.УЯНГА


Сэтгэгдэл

Зоч [66.181.160.107] 2019-02-28 01:43:02

Энэ муу санаат үгнүүд чинь таны хамгийн хайртай гэр бүл, үр хүүхэд, хань ижил, аав ээж, төрөл төрөгсөд, өөрийн тань үйлсэд муугаар нөлөөлчих вийдээ. Учир нь муу энерги эхлээд ойр тойрныхондоо нөлөөлдөг гэдэг нь батлагдсан зүйлшдээ. Муу үг модон улаатай ч гэж үг бий

алтантуяа нар аа [202.21.111.170] 2019-02-28 01:33:47

Алтантуяа нарын хүмүүс Зэсэрдэнэ гэж компани байгуулаад эрдэнэтийн иргэдээс баахан мөнгө цуглуулаад ийм үйлдвэр барина ашгаа хувааж хүртэнэ гээд бөөн хөөрцөг болсон одоо зарим нь шүүх цагдаад дуудагдаад юун ашиг өгөх харин ч мөнгөө өгсөн иргэдийг хохироосон чадаагүйдээ хорсссон ганц 2 хүн энэ компанийг муулдаг нь гашуун үнэн дээ

1 [202.21.106.102] 2019-02-28 01:01:57

luivar

Зочин [202.21.106.102] 2019-02-28 00:59:27

ebi aigaad yhehnee bushuuhan gyij hamgaalalt avch bgaa m bhdaa eneniig huraa 2hon hyn ardiig tsolmono gej u bsiin erh medeltei bhdaa huivaldaan daramtlaliin zarchmaar avsan bas1 luivar tegeed bas hanahgyi bytneer ni avah gene

Зочин [202.179.31.10] 2019-02-28 00:21:08

Уусган баяжуулах нь энд амьдарч байгаа ард түмэнд ямар нөлөөтэйг асуух ёстой асуулт.Орхон аймагт борөндөр гэж сум байхгүй.

Зочин [202.126.89.209] 2019-02-28 00:17:05

Ер нь бүх баялаг бүтээгчдийнхээ хөрөнгийг дээрэмдэж аваад хэдэн тал байдын хуваагдаж хоорондоо алалцаад, бид ялна болоод хужаагийн нэг муж болье! Явж явж харааж зүхээд байгаа хэдэн компани чинь л улс орныг авч явж байгааг хэзээ ойлгохын болдоо хөөрхий. Тамын тогоо гэж ...

Шудрага иргэн [203.91.115.39] 2019-02-27 22:50:01

Хулгай хииж авсан зvйлсээ алдахгvйн тулд боломжтой бvхнииг хииж байна даа!!!!

Зочин [66.181.186.105] 2019-02-27 23:56:57

Ок

Зочин [43.242.243.20] 2019-02-27 16:19:43

Энэ компанийханд амжилт хүсье, өөрсдөө хийж бүтээдэггүй хэрнээ зөвхан дайрч давшилдаг хүмүүсийг тоохгүй хаяад улам ихийг хийж бүтээгээрэй

зочин [66.181.183.199] 2019-02-27 14:04:08

өрмийг нь ман ын хууччуул хусаад баасан дээр нь ан ын хан ажиллав гэж

Зочин [223.62.175.217] 2019-02-27 14:03:46

Iim uildwer ihiig barihiig demjine. Gehdee turd garch erh medel alban tushaalaa ashiglaj huwiin uildwer baridag buruu jishig. Elbegeegiin uildwer mun shdee nom durmeeree shudarga ursulduun bdag bol bi ch gesen heden huntei uildwer barihad belen

Хулгарууд [64.119.19.201] 2019-02-27 14:03:37

Элбгээ Цагаан 2-н хулгайны компани.

Цагаан [64.119.19.201] 2019-02-27 14:01:49

Элбэгээгийн хулгайлсан компани. П.Цагаан нь ажиллуулдаг. Эрдэнэтээс хулгай луйвар хийж ажилладаг.

зочин [202.9.43.192] 2019-02-27 13:44:26

элбэгдорж надад хамаагүй гэж хошгорхоор биш болчихдог хэрэг үү? одоо хүртэл тарвага үнэн ярьдаг гэж бодоод байдаг ямар тэнэг хүмүүс байдаг байнаа

Цсс [86.59.210.213] 2019-02-27 10:24:08

Цагаан, Элбэгдоржийн компани биздээ. Цагааны эхнэр захирал нь байсан

зочин [122.201.19.99] 2019-02-27 06:50:14

Овоолгын шороо одоо дэлхий зах зээл дээр гарч ирж байна уу Элбэгдорж -Цагаан хоёр пиздакыг хурдан шоронд хийгээч Хүзүүгүй хужаа хасаг хоёр монголоор тоглож байна

Зочин [103.212.117.106] 2019-02-27 08:52:38

Жэнко хулгайчийн троллууд Элбэгдоржийг гvтгэхээ боль. Элбэгдоржид огт хамаагvй гэсэн энэ компани. Жэнко хулгайчийг темер зам барилгvй идсэн 739 тэрбум тегрегийг терд нь буцааж телvvл!!!

Зочин [202.21.111.170] 2019-02-27 07:23:10

Овоолгыг дэлхийн зах зээлд гаргасан хүмүүсийг шагнах хэрэгтэй юу байдын гавьяат хөдөлмөрийн гавьяа гээд

Зочин [66.181.180.123] 2019-02-27 05:58:15

АН - ЫН ХУЛГАЙЧУУД устшаад

Ganaa [66.181.185.29] 2019-02-27 05:01:17

Ene uildveriig bas shalgah heregtei. Elbegdorjtoi holbootoi

Зочин [202.21.111.170] 2019-02-27 09:07:12

13-14 жил шалгаж байгаа гэсээн бүх юм хууль журмын дагуу л даа мэдээж

Зочин [66.181.186.73] 2019-02-27 04:31:04

аа тийм байлгүй дээ.гайхлаа ш дээ борлогдох гэж байгаа юм шиг ганцаараа зогсоод байхаар чинь танилцах зараа хүлээгээд байна гэж бодлоо ш дээ

Зочин [202.21.111.170] 2019-02-27 04:12:09

хүн эвдэрснийхээ хэрээр боддог гэдэг бүх юмыг муучлах гэсэн цөөхөөөн муухай хүн байх юм аа яагаад муухай монгол хүн тамын тогооны үлгэр монгол гэдгийг мэдрэх юм даа

Зочин [202.131.246.10] 2019-02-27 03:58:30

Юм хийх хэцүү, хийсэн хойно шүүмжлэх амархан. Монголчууд хийдэггүй, бэлэнчлэх сэтгэлгээтэй болсон нт комм-с харагджийна. Импортлогч орон болж дээ хөөрхий, экспортлогч, үйлдвэрлэгч нараа муулж, шүүмжилсээр сөнөнө дөө

Zochin [66.181.176.204] 2019-02-27 03:35:10

ZEEL N OLDDOG BOL ABAAD IIM UILDVER BAIGUULAAD AJILUULJ HEN CH CHADNA.ARD TUMNII BAYLAGIIG DEEREMDEJ AVCHAAD YU YU GEJ HUTSAAD BGAA NOVSHNUUD VEEE

Zochin [66.181.180.24] 2019-02-27 03:34:39

Erdeneted ajliin bair bii bolson ni saidhasltai Ebi tsagaan 2 erh medlee ashiglaj hudriin ovoolgo avsan ni shudargu

Zochin [66.181.176.204] 2019-02-27 03:32:52

Yunii baylag buteegch vee.belen umiin deeremdej avsan luivarchid shuu dee.

Зочин [202.131.246.10] 2019-02-27 04:01:03

бэлэн байгаа юм бол одоо яагаад ашиглахгүй байгаа юм. Юм болгоныг дээрэмдсэн, луйвардсан гэдэг хүн өөрөө дээрэмчин, луйварчин байдаг

Зочин [202.21.111.170] 2019-02-27 03:39:58

Эрдэнэт үйлдвэрийн технологид тохирохгүй 12 овоолго одоо ч бий Түүний нэгийг орчин үеийн технологи бүхий үйлдвэр барьж 200 гаруй хүнийг ажлын байраар хангаж улсдаа татвар төлж, ажилчиддаа компанийн давуу эрхийн хувьцааг өгч, ногдол ашиг тарааж ажиллуулж байгаа хүмүүсийг баялаг бүтээгч гэхгүй бол өөр хэнийг баялаг бүтээгч гэх юм бэ Тэр 12 овоолгыг эдийн засгийн эргэлтэд оруулаад энэ мэтчилэн хүмүүсийг ажилтай болгоолд улсдаа татвар төлөөд ажиллуулж болно ш дээ

Zochin [66.181.176.204] 2019-02-27 03:32:48

Yunii baylag buteegch vee.belen umiin deeremdej avsan luivarchid shuu dee.

Зочин [202.131.245.18] 2019-02-27 03:14:05

Эрдэнэтийн овоолго нэртэй баяжмалыг хэн дуртай аавын хөвгүүдэд өгөхгүй хав дарж байгаад өөрсдөө аваал шууд олон улсад данстай компани, энэ улсад шударга ес, шударга бизнес гэж байхгүй болсон хойно аргаггүй дээ

Зочин [66.181.180.24] 2019-02-27 03:41:00

Ebi Tsagaan 2 n uildver shudarga es mun uu

Зочин [202.131.230.114] 2019-02-27 02:59:31

ажлын байр олноор бий болгож татвараа төлж улс орныхоо эдийн засагт хувь нэмэр оруулж байгаа танай хамт олонд амжилт хүсие бид баялаг бүтээгчдээ дэмжиж байх ёстой

Зочин [203.91.115.43] 2019-02-27 02:39:38

huvitsaagag chine avyaaaaaaaaaaaaaaaaaaa

World [202.126.89.175] 2019-02-27 02:39:31

Delhiid technology innovation gedeg yumaaraa tanigdaj l baigaa yum baina Manai zesiinhen. Erdenetiin buyan

зочин [202.21.120.66] 2019-02-27 02:30:43

Үнэхээрийн сайхан мэдээ байна. Ажлын өндөр амжилт хүсье. Манайх ган үйлдвэрлэдэг болчихвол сайхан байна даа.

Зочин [202.21.111.170] 2019-02-27 02:29:39

Сайхан мэдээ байна Ачит-Ихт компани өөрийн үйлдвэрийн болон Эрдэнэт үйлдвэрийн ажилчдад Монголд анх удаа бас давуу эрхийн хувьцаа гаргаж эзэмшүүлж байгаа бизнесийн зөв жишиг үзүүлж багйаа компани баяр хүргэе амжилт хүсье.


37 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
37 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.