МҮХАҮТ-ын ерөнхийлөгчид дөрвөн хүн нэр дэвшинэ

П.Урнаа / Улстөр

МҮХАҮТ-ын ХХ их хурал энэ сарын 28-ны өдөр буюу маргааш зохион байгуулагдана. Тус хурлаар өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хийсэн ажлын тайлан, хяналтын зөвлөлийн тайлан, МҮХАҮТ-ын дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах, дээд байгууллагын сонгууль явагдах юм.

Дээд байгууллагын сонгууль буюу байгууллагын ерөнхийлөгчид дөрвөн хүн нэр дэвшиж байгаа. Тодруулбал, одоогийн ерөнхийлөгч Б.Лхагважав, Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан, Ард санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг, UFC группын ТУЗ-ын дарга О.Амартүвшин нар нэр дэвшихээр хүсэлтээ гаргаад байна.

Нэр дэвшигч “Ард” санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуягийн хувьд одоогийн МҮХАҮТ-ын бүтэц 3500 гаруй бизнес эрхлэгчдийг эгнээндээ нэгтгэсэн ч нийтэд ил тод бус, санхүүгийн мэдээлэл нь нууцлагдмал байгааг шүүмжилсэн. Мөн тэрээр ерөнхийлөгчөөр сонгогдсон тохиолдолд намын гишүүнчлэлээс татгалзаж, цалин авахгүй ажиллана гэдгээ мэдэгдээд буй.

Нэр дэвшигч Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайханы хувьд “МҮХАҮТ бол бизнесийнхэнд үйлчилдэг, алдаа оноог нь хэлж өгдөг, сургадаг, эрхийг нь хамгаалдаг байгууллага. Мөн төртэйгээ ажиллах тогтолцоог нь илүү явуулах шаардлагатай байна” гэжээ.

Нэр дэвшигчдийг 800 гаруй төлөөлөгч нээлттэй саналаар сонгох юм. Дөрвөн жилийн өмнөх их хуралд Б.Лхагважав, "UFC групп"-ийн Ерөнхийлөгч О.Амартүвшин нар өрсөлдөж байсан билээ. “Ард” санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав нарын хувьд МАН-ын бага хурлын гишүүд юм.


Сэтгэгдэл

Зочин [119.40.98.162] 2019-02-27 09:35:11

буян жагаа болчихвол бнн-н эсвэл буян компанийн хаүт болчих юм бишүү энэ байгууллагыг намын дарга тэргүүлэх дэмий байхаа сонгуулийн пиар агентлаг шиг болно

Архи [66.181.161.76] 2019-02-27 07:17:18

UFC архинаас өөр юу хийсэн юм бэ

Зочин [122.201.19.99] 2019-02-27 07:08:05

Хасын Ганхуяг гэж нөхөр худлаа шүү гоё ярьдаг хагас боловсорсон эр эмийн эрлийз

Одоо [202.126.89.29] 2019-02-27 06:43:29

Хасын ганхуяг маш нотой нөхөр ухвал их юм гарнаа

Зочин [103.14.36.218] 2019-02-27 06:26:17

hudaldani tankim hedhen tom kanfonid uilchildeg

Зочин [103.14.36.218] 2019-02-27 06:24:00

tankimiin darga gej medlege muuhan emegtei baidag tuunii orond medlege bolobsroltoi hun zunduu baina

zochin [202.21.96.212] 2019-02-27 04:32:05

ганхуягыг уг нь дэмждэг байлаа гэвч их төлөвшил муу хүн юмаа... хас ын ганхуяг гэдгээр хүмүүс мэддэг болсон гэсэн ч одоо хас банкаа өтчилөөд явах юм... ишиг эврээ ургахаар гэж монгол ардын зүйр үг бий дээ. энэ бол муу зан

Зочин [103.57.95.166] 2019-02-27 04:52:00

Наад нөхөр чинь гэмт бүлэглэлтэй холбоотой болоод тэгэж байгаа биш үү. Болохгүй бол буруу аргаар бусдыг дарамталдаг байх.


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.