Зүүнбаянд амиа алдсан цэргийн задлан шинжилгээний хариу гарчээ

Б.Гэрэлмаа / Хууль
  • 2019-02-28 13:47:05
  • 2019-02-28 13:47:05

    Зүүнбаянд амиа алдсан цэргийн задлан шинжилгээний хариу гарчээ

    photo

    Дорноговь аймгийн Зүүнбаянгийн 336 дугаар ангид алба хааж байсан 19 настай А нь өнгөрөгч нэгдүгээр сарын 22-ны өдөр золгүй байдлаар амиа алдсан байдаг. Энэхүү харамсалтай хэрэгт Ажлын хэсэг байгуулагдан шалгаж байгаа бөгөөд ар гэрийнхэн болон өмгөөлөгчид нь талийгаачийг гадны нөлөөтэй амиа алдсан гэж үзэж байгаа юм.

    Өнөөдрийн байдлаар хэргийн явц хоёр хүнийг цагдан хорьсон байдалтай, задлан шинжилгээний хариу гарсан байгаа. Гэвч мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа тул одоогоор шинжилгээний хариуг нууцалж байгаа аж.

  • 2019-01-26 03:36:27
  • 2019-01-26 03:36:27

    19 настай цэргийг онц хэрцгий аргаар санаатай алсан гэв

    photo

    -БИЕД НЬ ХАЛДАЖ БАЙГАА БИЧЛЭГ ҮЛДЭЖ, ХЭРЭГТ ХАВСАРГАСАН-

    Өнөөдөр Дорноговь аймгийн Зүүнбаян дахь 336-р цэргийн ангийн байлдагч Б.Алтантулга нь амь насаа алдсан хэргийн талаар өмгөөлөгч нар мэдээлэл хийлээ.

    -ДАРГА НАР ЗОДОЖ БАЙНА, НАМАЙГ ХУРДАН АВААЧ ГЭЖ ХЭЛЖ БАЙСАН-

    Өмгөөлөгч Э.Билгүүн: Бидэнд талийгаачийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон төрсөн ах Б.Эрдэнэбат хандаж хууль эрх зүйн туслалцаа хүссэн учраас бид өмгөөлөх үйлчилгээ үзүүлэхээр болсон. Дээрх цэргийн ангид удирдлагууд нь удаа дараа хүний биед халдаж байсан хэргүүд гарч байсан. Энэ удаа талийгаачийг өөрөө гүйж яваад бахардаж унаж нас барсан гэсэн асуудал яригдаж байна. Гэтэл цэргийн ангийн удирдлагууд гүйж байгаад бахардаад унахаар нь “Гүйж чадахгүй байна” хэмээн дээрээс нь дэвсээд өшиглөж харгисаар зодсон тухайн хамт гүйсэн цэргүүд гэрчилж байна. Мөн цэргийн ангийн камерийн бичлэгт үлдсэнээр талийгаач Б.Алтантулгыг тэнхээгүй болтол нь гүйлгэснийхээ дараа хувцасаа өлгөж чадахгүй ухаан алдаад унахад чирч аваачиж орон дээр хэвтүүлсэн байдаг. Үүний дараа нэг цаг орчмын дараа цэргийн ангийн эмч ирж үзлэг хийхэд аль хэдийнэ нас барсан байсан. Талийгаач нь 19 настай ямар нэгэн суурь өвчингүй, бие бялдар эрүүл байсан учраас цэргийн албанд тэнцсэн байгаа юм. Золгүй байдлаар амь насаа алдах ямар ч үндэслэл байхгүй. Эрүүгийн тухай хуульд зааснаар шинжээч урьдчилсан дүгнэлт гаргана гэж заагаагүй. Цагдаагийн алба хаагч хуульд байхгүй урьдчилсан дүгнэлтээр гадны нөлөөгүй нас барсан гэж хэт нэг талыг барьсан мэдээлэл хийсэн. Өнгөрсөн шөнө бид Эрдэнэт хотод очиж талийгаачийн биед үзлэг хийсэн юм. Мөн ар гэрийнхэнтэй уулзаж, цэргийн ангид очиж бүх асуудалтай танилцсан.

    Биед нь үүссэн байгаа тэр улайлт бол хүүрийн толбо биш. Гадны нөлөөтэй тэр толбо үүсэх боломжтой гэж үзэж байна. Мөн хөлний шилбэний хэсэгт их хэмжээний хөхрөлт няцралт үүссэн, баруун мөрний дээд хэсэгт гадны нөлөөтэй үүссэн шархтай, баруун гарт шалбарсан шархтай байсан.

    Ар гэрийн хувьд гэвэл, талийгаач нь ээж хоёр ахын хамт амьдардаг байсан айлын хамгийн бага хүүхэд байсан.

    -Өмнө дарамт шахалтад өртөж байсан гэсэн мэдээлэл гарсан шүү дээ?

    -Өмнө нь талийгаач нь ар гэрийнхэндээ дарамт шахалтад өртөж байсан талаараа ярьж байсан. Тангарагын баярын үеэрээ “Дарга нар зодож байна, Намайг эндээс хурдан аваач” гэсэн байсан. Мөн дараа нь ахтайгаа утсаар ярихдаа мөн “Намайг эндээс хурдан аваач” гэж хэлж байсан.

    -ХАМТ БАЙСАН ЦЭРГҮҮДИЙГ ДАРАМТАД ӨРТҮҮЛЭХГҮЙ БАЙХ ТАЛ ДЭЭР ХҮСЭЛТ ХҮРГҮҮЛСЭН-

    -Өмгөөлөгч Б.Өлзийцэрэн хэлэхдээ:

    -Бидний зүгээс уг хэрэг гадны нөлөөтэй гэж үзэж байна. Талийгаач амьсгалын дутагдалд ороод бахардаж байхад нь эмнэлгийн тусламж үзүүлэх ёстой байтал харин ч бүүр зодсон байгаа юм. Энэ үйлдэл нь үхлийн шалтгаан болсон. Энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10,1-р зүйлд зааснаар хүнийг санаатайгаар алах зүйл ангид хамаарагдана. Талийгаачийг зодсон цэргийн алба хаагчид Эрүүгийн хэрэг нээх саналыг Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан, ЦЕГ-ын дарга С.Баатаржав нарт хандаж хүсэлт гаргасан. Мөн яаралтай үед тусламж үзүүлэх цэргийн ангийн эмч нарт тусламж үйлчилгээ үзүүлээгүй учраас хохирогч амь насаа алдсан. Түүнчлэн тухайн үйлдлийг таслан зогсоогоогүй цэргийн ангийн удирдлагуудад Эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар хандсан байна. Уг гэмт хэрэг нь онц ноцтойгоор үйлдэгдсэн санаатай хүн алах гэмт хэрэг юм. Иймд онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх газарт шалгуулах хүсэлт гаргаад байгаа юм. Үүнээс гадна тухайн хэрэг гарсан үед хамт байсан цэргүүд дарамтад орж, худал мэдүүлэг өгөх нөхцөл байдал үүсэж болзошгүй учраас өмгөөлөгчийн хамтаар мэдүүлэг өгөх зэрэг асуудлыг хөндөж холбогдох албаныханд хандсан гэв.

  • 2019-01-26 02:13:19
  • 2019-01-26 02:13:19

    ЦЕГ: Ээлжийн ахлагч цэргийг зодож байгаа нь бичлэгт үлдсэн

    photo

    ЗУРГАН ДЭЭРХ ХҮРЭН ТОЛБО ЗЭРГЭЛДЭЭ ЗУЛГАРАЛТУУД ГАДНЫ НӨЛӨӨТЭЙ ЮУ ГЭДГИЙГ ШАЛГАЖ БАЙНА

    Загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэ болон Дорноговь аймгийн Зүүн баян дахь хурандаа Д.Өлзийбаяр захирагчтай 336 дугаар ангид ангид алба хааж байсан хугацаат цэрэг А нарын амь насаа алдсан хэргийн талаар ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанаас албан ёсоор мэдээлэл өглөө.

    Амиа алдсан цэргийн талаар болон олон нийтийн сүлжээнд гараад буй зургийн талаар Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Отгонжаргал "Дорноговь аймгийн Зүүнбаян дахь цэргийн ангид цэрэг амь нас хохирсон байдалтай олдсон хэргийг шалгаж байна. Мөрдөгч хэргийн газрын үзлэгийг хийж, хамт байсан хүмүүсээс мэдүүлэг аваад мөрдөн шалгах ажиллагаа эхэлж байгаа. Өчигдрийн байдлаар амь хохирогчийн бие дээрх улайлт зөрүүтэй байгаа нь иргэдийн анхаарлыг татсан байна лээ. Тиймээс Дорноговь аймагт шалгагдаж байгаа хэргийн материалыг татаж шалгасан. Үүн дээр эргэлзээтэй асуудлууд байна лээ. Өчигдөр яагаад гэмтэл шархгүй гэж мэдээлсэн бэ гэдэг тухайд, Мөрдөгч цогцост үзлэг хийхдээ шинжээч болон хүний эмчийг оролцуулдаг. Дорноговь аймагт хийсэн шинжээчийн дүгнэлт дээр гаднаа ил гарах шархгүй гэж бичигдсэн байна лээ. Харин зурган дээр байгаа хүрэн толбо зэргэлдээ байгаа зулгаралтууд гадны нөлөөтэй юу үгүй юу гэдгийг нягталж, бүрэлдэхүүнтэйгээр шинжээч томилон дахин үзлэг хийхээр зохион байгуулалт хийгээд байна.

    Тухайн өдөр цэргийн ангид юу болсон талаар мэдүүлэг аваад шалгаж байна. Шалгалтын явцад цэргийн албан хаагчид нэг нэгэндээ гар хүрсэн нөхцөл байдал тогтоогдож байгаа. Энэ нь цэргийн алба хаагчийн амь нас хохироход нөлөөлсөн эсэхийг мөрдөгчийн тогтоолоор шинжилгээний байгууллага тусгай мэдлэгийнхээ хүрээнд, шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт гаргаж, шалгалтын ажиллагаа цаашаа явагдана. Шалгалтын ажиллагаа дөнгөж эхэлж байгаа. Цэргийн ангид дэг журам зөрчигдсөн, үүнээс улбаалаад тухайн цэргийн алба хаагчдыг хариуцсан ахлагч ротын захирагчид танилцуулсан, зөрчилтэй байдалтай холбогдуулан цэргийн алба хаагчдыг гаргаж, ангийн хашаанд бэлтгэл сургуулилт хийлгэсэн гэх тайлбар тавьж байгаа.

    Дээр дурдагдсан явцын зарим хэсэг дүрс бичлэгт үлдсэн байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад бичлэгийг хурааж авсан. Тэрэн дотор ээлжийн ахлагч цэргийн алба хаагчид гар хүрч байгаа бичлэг бий. Чухам яг ямар үйлдэл хийж байгаа талаар одоохондоо мэдээлэх боломжгүй байна. Тэр үйлдэл хохирогчийн амь нас хохироход хүргэсэн үү гэдгийг нягтлаад та бүхэнд мэдээлнэ.Энэ хэрэг дээр хүнийг санаатай алах гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэх саналаа прокурорт тавьсан. Холбогдож байгаа цэргийн алба хаагчдыг цагдан хорих асуудлыг мөн прокурорт тавиад байгаа. Дүгнэлт урьдчилсан байдлаар гараагүй. Цогцост эхлээд үзлэг хийгдсэн. Үзлэгийн тэмдэглэлд гаднаа ил харагдах шархгүй гэж бичсэн л асуудал байгаа юм" гэлээ. Мөрдөн байцаалтын нууцыг хадгалах үүргийг мөрдөгч хүлээдэг. Энэ явцад хавтаст хэрэгт авагдсан материалыг задруулсан асуудал дээр амь нас хохирсон цэргийн ахад хуулийн хариуцлага хүлээлгэх заалт байхгүй” гэлээ.

    Ч.ЧАМИН-ЭРДЭНИЙН ХЭРГИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ШАЛГАНА

    Харин загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнийн хэргийн талаар Францад байгаа иргэний өгсөн мэдээллийн дагуу хэргийг үргэлжүүлэн шалгахаар төлөвлөжээ. Хэрэг гарснаас хойших гурван сарын хугацаанд мөрдөн байцаагчид талийгаачийн хувийн харилцаа, хань хамсаатнуудын талаар нэлээд өргөн хүрээтэй шалгах ажиллагаа явуулсан гэдгийг ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Отгонжаргал дурдлаа.

    Тэрбээр үргэлжлүүлэн "Гадуур яригдаж буй тодорхой сэжиг, таамгуудыг мөн шалгасан бөгөөд хохирогчийн ээжийг хүлээн авч уулзсан байна. Цагдаа нар хэргийг бүрэн шалгахгүй байгаа, өндөр албан тушаалтны хүүхэд холбогдсон зэрэг олон нийтийн сүлжээгээр яваад байгаачлан цагдаагийн байгууллага бусдын нөлөөнд автаж, нотлох баримтыг нууж хаасан зүйл огт байхгүй. Сэжиглэгдэж байгаа бүх хүнийг шалгасан бөгөөд эрүүгийн хэргийн оролцогчдыг нэр дурдах боломжгүй байдаг. Хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын нууц гэж бий. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулиар хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүрэгтэй учраас нэрийг нь зарлах боломжгүй. Францад байгаа Гэрэлхүү гэдэг иргэн дөрвөн хүн виски бариад орсон тухай мэдээлэл өгсөн. Ерөнхий сайд мөн энэ чиглэлээр анхаарч, шалгах үүрэг өгсөн. Тиймээс цагдаагийн байгууллага энэ мэдээллийн дагуу хэргийг үргэлжлүүлэн шалгахаар төлөвлөж байгаа” гэж мэдэгдлээ.

Сэтгэгдэл

Зочин [202.179.31.105] 2019-03-03 11:12:57

ЦЭРГИЙН ДАРГА НАР МЭДСЭН Ч ОДООГ ХҮРТЭЛ МЭДЭЭГҮЙ ГЭЖ ГҮРИЙНЭ. ЭСВЭЛ МЭДРЭМЖ БАЙХГҮЙ, МЭДЛЭГ, УР ЧАДВАР, ХҮНЛЭГ СЭТГЭЛ БАЙХГҮЙ ДАРГА НАР БАЙНА. ТЭГСЭН БАЙЖ ТАНИЛЫНХАА ХҮҮХДИЙГ ХУГАЦААНААС НЬ ӨМНӨ ХАЛАГДУУЛДГИЙГ НҮДЭЭРЭЭ ХАРСАН ДАА.

Зочин [202.179.31.105] 2019-03-03 11:11:16

БИ БАС 2 ХҮҮГЭЭ ӨӨРИЙН ХҮСЭЛТЭЭР, ЗАРЛАН Ч ИРЭЭГҮЙ БАЙХАД ЗӨВ ХҮМҮҮЭИЛТЭЙ ТЭСВЭР ТЭВЧЭЭРТЭЙ БОЛГОХ ГЭЖ ЦЭРЭГТ ЯВУУЛСАН. 2-УУЛАА ХИЛДЭЭР АЛБА ХААСАН. ИХ ХҮНД ЮМ БИЛЭЭ, ДАРГА БОЛОН ХАЛ ЦЭРЭГ ГЭЭД БАЙГАА 6 САРЫН ӨМНӨ ИРСЭН ХҮМҮҮЖИЛГҮЙ ЦЭРГҮҮД, БАГА ДАРГА ГЭЭД БАЙГАА ЮМНУУД НЬ БАЙНГА ДАРАМТАЛНА. МАНАЙ ХҮҮ Ч ИРЖ АВ ГЭЖ БАЙСАН, АНГИЙН ЗАХИРАГЧИЙГ ТАНЬДАГ БАЙГААД Ч ХҮҮГЭЭ АВЧ ЧАДААГҮЙ, ХУГАЦААНААСАА ӨМНӨ ЯВЧИХДАГ ЦЭРЭГ БАС БАЙДГИЙГ АНХААРАЛДАА АВАХ ХЭРЭГТЭЙ. ТОМ АЛБАН ТУШААЛТНЫ ХҮҮХЭД ТЭГДИЙН БАЙНА ЛЭЭ. НЭГ ХҮҮ МААНЬ ШАНААДУУЛСААР БАЙГААД ОДОО ЭРҮҮ НЬ МУЛТАРДАГ, ЮМ ИДЭХЭЭР ТАГ ТАГ ДУУГАРААД ИХ ЗОВИУРТАЙ БОЛСООН.

Зочин [66.181.185.238] 2019-03-02 09:22:51

shalgaj bna, dugnelt hiij bna l geh yum. ingeed baartsaglasaar baital say deer ni neg shuugch nastai emegtei aluulsan,amia horloson ni medegdehgui bas yavchlaa. suuliin ueiin ene garaad bga herguudiig neg tsul bolgood harahaar hoorondoo holboogui ch mongold jiriin hun engiin irged amidrah batalgaa baina uu er ni. ene uls yamar dainii hold bga gazar oron bish de. zui busaar ingej ih hun yasan ni medegdehgui nas barnaa gedeg mash notstoi bish u, aimaar yum bodogduulj bna shde

Зочин [64.119.17.222] 2019-03-01 11:54:10

Ганц нэг шанаа байдаг л асуудал Монголын АА байлдагчийг үхтэл нь зодно гэдэг монгол улсын зэвсэгт хүчний эсрэг үйлдэл

eegii [66.181.181.106] 2019-03-01 11:21:09

deerhi nuhur uuruu vheesei aluurchni hamsaatan yum bn l da hvni svg uuruu vh ingej amid ywj yah geew

NOVSHIIN TSAGDAA, SHYYX [75.170.129.4] 2019-03-01 09:49:49

DEER YED SERGIILEXIIN AJILTNUUD XERGIIG YAMAR CHADVARLAG, XURDAN SHUURXAI MURDUJ ILERYYLDEG BAIV AA. GETEL ODOONII BUDUUN GEDSEE CHIRSEN BATSAAN NAR TSAGDAA MURDUGCH NER ZUUCHIXEED AJLAA CH XIICHIXEJ CHADAXGUI XUGSHIN AVGAI NAR SHIG BUSDIIN XETEVCH XARJ XUDULMUR AYDDAG BOLJ. YALZARCHIXSAN XAR MUUGUNTSURUUD. SALTAANDAA ELDEV YANZIIN UVCHNII UUR BOLSON SARMAGCHINGUUD . . .

Зочин [66.181.161.78] 2019-03-01 19:08:48

unen2

зочин [202.179.25.81] 2019-03-01 09:44:37

угаасаа л тодорхой бсан шдэ. хөгийн алуурчид. амиа хорлож араас нь үхвэл таарна.

Зочин [122.201.31.53] 2019-03-01 00:31:53

ЦЭРЭГТ ЯВАХ ЮМ БОЛ ҮХНЭ ГЭСЭН ҮГ ЗАЛУУС ЦЭРЭГТ БИТГИЙ ЯВ ЯМАРЧ ХАРИЖЦАЛГА БАЙХГҮЙ ТАНХАЙ ЗЭРЛЭГ ГАРУУД БАЙДАГ НЬ БАТЛАГДСАН БАТЛАН ХАМГААЛАХИЙН САЙД Н ЭНХБОЛД ОГЦОР НЯМДОРЖ Ч ОГЦОР ЯМАРЧ АЖИЛ ХИЙЖ ЧАДАХГҮЙ БНА ХАРИУЦАЛГА АЛГА !!

Гахайнуудад [202.9.42.244] 2019-02-28 19:40:42

Хөөрхии хүү бол үнэндээ л яргачин жандармуудын шар усыг тараасан хармсаж байна. Шиврээ саагу:лсан заваан юмнууд 336- р ангиин бүрэлдхүүнииг бүгдииг нь хал соль. Дахин иим яргалал хиивэл босцгооно шүү

Irgen [202.9.42.74] 2019-02-28 18:34:25

ZB bol aimaar daramttai.men Tev aimagiin Diviz bas aimaar degeldeg gesen shu.N.Enhbold bol tsergiin talaar aagui hun.Hurdan ajlaa egee.

Зочин [202.179.31.32] 2019-02-28 17:56:43

Наад залууг чинь өсгөж өдий зэрэгтэй болгох гэж олон хүний хүч хөдөлмөр хайр шингэж зарцуулсан байгаа. тэгэхэд хүний хүүхэд гүйж чадсангүй гэж алаад амьдралыг нь тасалдаг?

зочин [103.194.176.117] 2019-03-01 09:16:56

одоогийн залуус хар ус тарган мах цуслахаас өөр зүйл мэдэрдэггүй юмнууд цэрэгт очоод ганц ухамсарын шанаа 10 км гүйж чадахгүй бахарддаг махан голоор арми юугаа хийнээ

Зочин [202.179.31.32] 2019-02-28 17:54:57

ЗҮҮНБАЯНгийн бүх хүмүүсийг зайлуул, халахыг нь халаад шилжүүлэхийг нь шилжүүл, нэг ч хуучин хүн үлдээж болохгүй. Мөн яамнаас нь тусгай сургалт явуул. Цэрэг дарга бүгдэд нь хичээл заа ! Яаж болох вэ? Эмнэлэгийн тусламж хэзээ хүсэх вэ? Бүгдийг нь заа ! байнга нууц санал гомдол авах хайрцаг ажиллуул. Тэнд даргадаа гомдсон цэрэг бичгээ хийж болно.

Зочин [202.179.31.32] 2019-02-28 17:51:03

Үнэхээр өрөвдмөөр байна. Үхэх гэж байхад эргэн тойронд хүн байгаа хэр нь хэн ч туслахгүй хамгаалахгүй байна гэдэг гомдмоор юм. Байгаль дээр нэг амьтан нөгөөдөө туслаад явж байхад хүн хүндээ туслахгүй хараад зогсох гэж ! одоо үлдсэн байгаа хам цэргүүдийг нь дарамталбал дэмий шүү !

Зочин [202.179.31.32] 2019-02-28 17:48:54

Зарим шарх толбо нь мэдээж хэд хоногийн дараа л ил гарч ирж байгаа. Тэгэхээр тэр өдөр харагдахгүй байснаа хэд хоногийн дараа гарч ирсэн бол тэр өдөр зодуулсан шархны л ул мөр гэсэн үг. Наад ахлагч нараа сургаач ! Хүн зодож болохгүй гэж. Хүмүүс цэрэгт зодуулах гэж явдаггүй юм. Улс ч гэсэн зодох гэж авчруулдаггүй юм.

Зочин [202.179.31.32] 2019-02-28 17:46:26

Ийм бэлэн видео байгаа бол тэгээд хүн санаатай зодож алсан ялыг нь өгөөд явуулаач. Зодоогүй гаднаа үзэгдэх шархгүй гэж юугаа хийж солиороод байсан? Хөөрхий амьтан хүн гэдэг амьтны дунд байсан хэрнээ хэнээс ч тусламж авч чадалгүй үхсэн байна. Чи хүнийг гаднаас нь хараад дотроо ямар байгааг нь мэдэхгүй. Хүн чадахгүй л гэсэн бол чадахгүй байгаа болоод тэр ! тэр муу ахлагчийг бүх холбогдох шууд дарга нартай нь хамт шоронд хий ! Зүүнбаян дандаа аав ээжийн хүүхдийн амийг бүрэлгэж байдаг.

Зочин [202.179.31.32] 2019-02-28 17:42:58

Ер нь цэргийн журам хуулинд дарга нь цэргээ зодож болно гэсэн заалт байх уу ? Энх цагт шүү дээ. Муу гүйлээ гээд? Хүн бүр адилхан биш. Хүүхэд гүйлгэчихээд хамаг цус нь хүчтэй эргэлдэж байхад унаад өгөхөөр нь өөрөөр хэлбэл хүчтэй эргэлдэж байсан цус гэнэт зогсвол яах вэ? ийм үед нь нэмээд хүчээр дэвсэж зодохоор тэр хүн үхэлгүй яах юм бэ? Бага байхад тамирын багш биднийг гүйж ирээд суухад л уурлаад босч алх гэдэг байсан. Яг им алдаанаас бас нэг охин нас барж байсан. Баахан гүйлгэчихээд гэнэт зогсоогоод дээрээс нь хөдөлгөөнгүй матраасанд ороогоод хүүхэд дээрээс нь суулгасан гэл үү. Жоохон юм уншиж судалж мэдээч. Мэддэггүй бол дарга нар нь зааж өгөөч !

amia horolson uhdeluud [66.181.160.28] 2019-02-28 16:18:08

amia horolson uhdel uheh moroorooo uhehgui gaintai sda nar yuma tamd shataj bgaa yum bna ldaa archaagui sheenuud ter chamin erdene eej ah 2 bol ugaasaa galzuu soliotoi uls yum bishuu tv geer yarij bgaa hurtel sejigiin baliar yumnuud

Зочин [202.179.31.32] 2019-02-28 17:58:10

Чи зайл. Чи л яг амиа хорловол таарах хүн ! Чиний хойноос хэн ч ингэж харамсахгүй.


20 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
20 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.