Улсын хэмжээнд 2016-2018 онд хордлогын дэгдэлтийн 34 тохиолдол бүртгэгджээ

М.Амаржаргал / Эрүүл мэнд

Мэргэжлийн хяналтын байгууллагаас хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, стандартын мөрдөлт, дотоод хяналтыг сайжруулах. Хоол, хүнсний чанар, аюулгүй байдлыг хангуулахад хэрхэн анхаарч ажиллах талаар зөвлөлдөх, мэдээлэл, арга зүйгээр хангах зорилгоор хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгуулжээ.

Энэ үеэр улсын хэмжээнд 2016-2018 онд энэ төрлийн хордлогын дэгдэлтийн 34 тохиолдол бүртгэгдэж, 1028 хүн өртсөнөөс 328 хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүлжээ. Үүнээс хүүхдийн байгууллага болон хүнсний чиглэлийн байгууллагад 76.5 хувь, айл өрхийн түвшинд 23.5 хувь нь бүртгэгдсэн байна. Түүнчлэн мэргэжлийн хяналтын байгууллагаас хүнсний худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний дөрвөн мянга гаруй ажилтны эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний дэвтрийн мэдээллийг тулгалт хийхэд цөөнгүй зөрчил илэрчээ.


Сэтгэгдэл

Зочин [202.179.31.105] 2019-03-03 11:18:02

ЯМАР НЬ ИНГЭЖ ХУДАЛ МЭДЭЭЛЖ БАЙНАА. ТАНГАРАГ ӨРГӨСӨН ТӨРИЙН АЛБАН ХААГЧ ХУДАЛ ХЭЛЖ БОЛОХ УУ. ЗӨВХӨН 2018 ОНД ОЛНЫГ ХАМАРСАН ХООЛНЫ ХОРДЛОГО ОЛОН ГАРСНЫГ МЭДЭЭГҮЙМУУ. ГАРЧИГ НЬ УЛСЫН ХЭМЖЭЭНД ГЭСЭН БАЙНА ШДЭЭ. ТӨВ АЙМАГ, БАГАНУУР, ДАРХАН, РЭДЭНЭТ ГЭЭД Л НЭГ ГАЗАР ГЭХЭД Л 50-300 ХҮН Ш ДЭЭ.ТОО МЭДДЭГГҮЙН БОЛОВ УУ


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.