ТОЙМ: Улсын онцгой бүсэд ШҮҮГЧ амиа алдаж, “Эко Алтан Заамар”-ын уурхайд ноцтой ОСОЛ болов

У.Уранцэцэг / Хууль

-ТАЛУУД БҮГД ӨӨРСДИЙГӨӨ ӨМӨӨРСӨН МЭДЭЭЛЭЛ ХИЙСЭН-

Өнгөрөгч долоо хоногт хөрсний нурангийн улмаас том оврын машинууд осолдож хүний амь нас эрсэдсэн, улсын онц обьектод хүн нас барсан гэх зэрэг хүний санаанд үл багтам хэргүүд ар араасаа гарав.

Хууль хүчний байгууллагынхан нэг өдөр хоёр талд хэвлэлийн хурал зарласан ч хэрэг явдлын учрыг тайлж, иргэдийн мэдэх эрхийг хангасан мэдээлэл хийгээгүйд нийгэм бухимдалтай хандсан юм. Яг ямар учир шалтгаанаас үүдэлтэй хэргүүд байсанд бүрэн хариулт мэдээлэл өгсөнгүй, нэгэнт нийгэмд аль хэдийн тарсан мэдээллийг багцлан хүргэв. Энэ өдрүүдэд хэрэгт хамаарал бүхий талууд өөр өөрсдийгөө өмөөрсөн мэдээлэл хийсэн билээ.

Долоо хоногийн эхний өдрүүдээс эхлэн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах урьдчилан хорих 461-р ангид камерын өрөөнд шүүгч амиа алдсан хэргийн талаар шуугиж эхэлсэн. Талийгаач Л.Бямбааг “Салхитын мөнгөний орд”-ын авлигын хэргээр түр буюу 48 цаг саатуулагдаж байсан гэх. Холбоглох хууль хүчний байгууллагынхан талийгаач өөрийн өмсөж байсан хөхний даруулгаар өөрийгөө боомилсон байдалтай нас барсан гэсэн мэдээллийг өгсөн юм. Харин дээрх мэдээллийг ар гэрийнхэн нь эрс эсэргүүцсэн мэдээлэл хийж, хэвлэлд байр сууриа илэрхийлсэн. Талийгаач Л.Бямбаагийн хүү Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат: Миний ээжийг хээл хахуулийн хэрэгт шалгагдаж байсан хэмээн гүтгэж байна. Мөн өөрөө амиа хорлоогүй гэсэн юм.

image

-ТАЛИЙГААЧ ГЭРЭЭСЛЭЛДЭЭ ШҮҮГЧ НАРЫН НЭРИЙГ ТОДОРХОЙ ДУРЬДСАН-

Албанаас өгч буй мэдээллээр Талийгаач Л.Бямбааг хорихоос өмнө нь АТГ-ын мөрдөгчид ажлын өрөөнд нь нэгжлэг хийх үеэр авлигал өгсөн гэх ноцтой баримт илэрсэн учраас цагдан хорьсон. Амь насаа алдахаас өмнө гурван ширхэг гэрээслэл бичиж үлдээсэн. Түүндээ “Миний хүү энэ хэрэгт хамаагүй. Би шүүгчид рүү мөнгө шилжүүлсэн” хэмээн шүүгчдийн нэрийг тодорхой дурьдсан байсан гэсэн юм.

Талийгаач Л.Бямбааг амиа алдсан хэрэгт АТГ-ын мөрдөгчид буюу коммисарууд, ШШГЕГ-ын алба хаагчид буруутай хэмээн өмгөөлөгч мэдээлэл хийсэн.

Албан бус мэдээллээр, нас барахаас нэг цагийн өмнө талийгаачийг гадуур байцаасан гэх мэдээлэл байгаа юм. Гадуур байцаахдаа нийт гурван цаг байцаасан аж. Түүнийг АТГ-аас 48 цагийн хугацаагаар хорихоор авч ирсэн учраас зөвхөн АТГ-ын Мөрдөгч нар онцгой тохиолдолд гадуур байцаах эрхтэй байдаг. Талийгаачийг хэн авч гарч, ямар байдлаар байцаасан талаар мэдээлэл авах гэсэн боловч холбогдох байгууллагынхан нууцалж байна гэсэн юм.

Хэргийн учир зангилаа өнөөдрийг хүртэл тодорхойгүй байна.

image

-НУРАНГИНД ДАРАГДСАН ДӨРВӨН ИРГЭНИЙГ АВРАХ НАЙДВАР ХОМС ГЭВ-

Хоёрдугаар сарын 28-ны өдрийн 16:00 цагт Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн Баянголын-Амны “Ууцар” гэдэг газар “Эко-Алтан Заамар” ХХК-ийн ашигт малтмал олборлолтын 100 метр өргөн, 80 метр гүнтэй ил уурхайд нуралт болж зургаан хүн, хоёр трактор шороонд дарагдсан.

Уурхайн ажилчид Улаанбаатар хотын Налайх дүүргийн харьяат иргэн Б /34 настай, эрэгтэй/, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын харьяат иргэн Н /28 настай, эрэгтэй/ нарыг эсэн мэнд 16:05 цагт гаргасан байна.

Нурангинд дарагдсан гэх дөрвөн иргэн нь Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн харьяат иргэн 53 настай эрэгтэй Г, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын харьяат эрэгтэй, 38 настай П, Булган аймгийн Хангал сумын харьяат эрэгтэй, 31 настай О, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн харьяат эрэгтэй, 31 настай Б нь нэг бульдозер, нэг экскаватор машин нурангинд дарагдсан байдалтай байна.

Тэднийг нийт 30 алба хаагч эрэн хайх аврах ажиллагааг үргэлжлүүлж байгаа бөгөөд уурхайн нуранги доороос усны ундарга илэрсэн, ус урсаж гарч ирж байгаа учраас аврах ажиллагаа хүнд нөхцөлд явагдаж байгаа, аврах боломж тун хомс гэдгийг газар дээр нь ажиллаж байгаа аврагчид хэлж буй аж.

image

Уг ноцтой осол болсон уул уурхайн компани нь “Эко Алтан заамар” ХХК-ийн эзэмшлийн А зэрэглэлийн зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулдаг аж.

Төв аймгийн Заамар сумын Хайлааст багын нутагт орших Их тохойрол нэртэй MV-007712 болон Баянголын эх MV-018995, Бор толгой MV-021015 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг эзэмшдэг байна. Тус компани нь “Алтайн хүдэр” компанийн эзэн Ч.Базар нэгэн юм байна.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулиудыг зөрчсөн үйл ажиллагаа олон жил явуулсан, нөхөн сэргээлт хийдэггүй, ухаж ашигласан газраа журмын дагуу аюулгүй болгоогүйн улмаас ийм ноцтой осол гарсан хэмээн нутгийн иргэд хэлж байна. Одоогоор ослын шалтгаан нөхцлийг тогтоохоор онцгой байдлынхан ажиллаж байна.


Сэтгэгдэл

Зочин [202.55.191.130] 2019-03-05 07:19:56

burnaa saak shu

Зочин [202.55.191.130] 2019-03-05 06:03:48

urnaa dandaa teneg yum bichdeg tee. odoo bur zurgaa tavidag bolj tsairchee

зочин [124.158.95.5] 2019-03-04 03:40:55

Уурхайн осол дээр орос ах нараас тусламж хүсээчээ.

bat [202.9.42.138] 2019-03-05 05:18:56

uul uurhain caid osol bolson talaar medsen yum uu ali eswel toohgvi bgaa yum u

Зочин [43.250.126.130] 2019-03-03 16:33:12

Одоо эхлээд БХЯ, ХЗДХЯамны, ЗТАЖЯамны, Уул уурхайн сайд нарыг огцруулах хэрэгтэй байна.

зочин [66.181.186.58] 2019-03-02 14:40:16

Алтайн хүдэр гэж Монгнолын баялгаар тоголж байдаг компанийг шалгаад өгөөсэй базар ч гэнэ үү нэг хязгааргүй баян байдаг гэсэн ажилд авсан залуучуудаа нийгмийн даатгал төлдөггүй цалин өгдөггүй 1 , 2 сар цалин өгөлгүй аргалж ажиллууллаад халдаг хууль бус аргаар ажилладаг компани байна лээ

zochin [185.39.141.202] 2019-03-02 13:01:11

yoyoyoy ter zurag der . burhan min .. mangas shig amaa angaisan ulun tehnikvvd .... hvn araatnuud..... odoo l jinhene altaa ereed baina daa gesen setgegdel turuh ..

Зочин [202.9.43.154] 2019-03-02 12:10:02

Алтайн хүдэр ххк мөнч олон хүнийг хулихдаад байгаа шүү

Zochin [66.181.189.179] 2019-03-02 09:49:32

Za yamar yugaa ch medehgui hun gantzd orood tzochirdood nudnii bulai bolj bga yum shig levchigeeree booj uhsen bol yahav gehsen.nasaaraa huuliin gazar ajilsan hun arai ch dee.kamert bichleg bhgui yum bol gaduur yawj bhdaa maanii bolson yum bishuu .zawaan yumnud yawj yawj emegtei hun buruutan bolj bdg .mundag huulich n shorondoo ingwj maani bolj bhd jiriin irged yum yariltgui tzagii muu irjee

Зочин [43.250.126.130] 2019-03-03 16:29:39

Хүрэлсүх өөрийгөө мөрдөж мөшгиж байна гэж худлаа жүжиглэн байж ЕСайд болж, Энхтүвшин шадар сайд болсон өдрөөс эхлээд хичнээн ч олон эрдэнэт хүний амь эрсдвээ.

Зочин [202.21.106.139] 2019-03-02 09:21:58

4 NOVSHOOS BOLJ BOON MONGO HAIRAN TEHNIK AMISGAANUUD UHEHDEE HURTEL HUND GAI BOLOH YUM DAA

Зочин [202.126.89.238] 2019-03-02 15:16:58

Yu hutsaad baiga nowsh we

Зочин [66.181.160.6] 2019-03-02 14:53:40

chi yasan hvnii vnergvi mal we yun tehnik yun mongo hvnii ami nas yarigdaj bna ooroon daruulj uheesei

Зочин [66.181.161.83] 2019-03-02 12:53:32

яасан хатуу сэтгэлтэй хүн бэ. хѳѳрхий ажлаа хийж бгаад л осолдлоо ш дээ.хэн үхэхийг бодохов дээ. битгий ингэж хогийн зан гаргаж бгаач

Зочин [203.91.115.40] 2019-03-02 08:56:49

Ene nuralt bol uulii ayulgvi ajilgaitai holbootoi. Ustai gazar ajilah us gazart horsond newterch baidag us horsiig idsnees ih himjeeger nuralt vvsdeg end mash tom alda bna zarim neg hariutssan uulii hvmvvst. . . . .. . ... . . . .

Зочин [202.126.89.238] 2019-03-02 15:18:37

Nuralt usnii talaar bol bvh ajilchid todiigv bvh darha nar n medej baisan l bj taara harij gol tushaal shiidweriig hen gargasn be gedegt l bh

ЗОЧИН [150.129.141.233] 2019-03-02 06:59:09

СУМЬЯА БӨХ ЯАЖ АЖИЛ ХИЙЖ ЧАДАХ ЮМ БЭ. . ЛЮУНЫ БЯР ДУТНА Ш ДЭЭ. . НИЙСЛЭЛИЙГ МАН ынхан БУДАА БОЛГОЛОО. . НАМЫН ДАРГА НЬ ХӨЛДҮҮ СУМЬЯА. . БАС 4 ХҮН. .ТЕХНИК БУДАА. . СУМЬЯА САЙДЫГ НЭН ЯАРАЛТАЙ ОГЦРУУЛ. . .

Зочин [66.181.176.139] 2019-03-02 04:16:03

Shuugch asan

zochin [202.9.43.189] 2019-03-02 03:17:18

нөгөө гаднын хөрөнгө оруулалттай компани, уурхайн эсрэг тэмцээд газар шороо, байгаль дэлхийгээ хамгаалж байна гээд дөвчигнөөд байдаг Босоо хөх Монгол, төрийн бус байгууллагууд хаана байна? ийм айхтар осол гарах нөхцөл бүрдүүлж, голын савгазрыг эвдлэн сүйтгэж байхад мэдээч үгүй, сонсорч үгүй л байна уу?

ма [202.21.106.133] 2019-03-02 05:12:23

яг үнэн шүү

Зочин [202.126.89.245] 2019-03-02 03:12:07

Hursni nurang bish hurs huulj uhahda het ogtsom ergelsen baidlar uhsanas hursni hana n dorgiltod nursan uym shig bna. Alsaas n nalu gargaj hursuu avdag bol uy uygui nurad nuhee bugluhguishde. Ingej uhahad yamar tehnologi bdag uym boldo.

Zochin [66.181.161.20] 2019-03-02 03:28:38

Terendee ch bishee ho. Naa chin tunaah nuuraa buruu gazaraa bairshuultsan bna le shte. Hursnii us nevchilt gj 1 aihtar yum bdiin

Зочин [202.179.31.22] 2019-03-02 03:11:34

Эрүүгийн хянан шалгах хуульд нэг удаа 4-өөс илүү цаг байцааж болохгүй гэж заасан. 3 цаг байцаасан бол хууль бус л юм байна. Тэрнээс гадна Бурнаа өөрөө аль 2018 онд бичигдэж байсан бусад мэргэжил нэгтнүүдийнхээ нийтлэлийг уншиж судалж баймаар юм. Ганцаархнаа харанхуй давхиад байдаг. Эсвэл авилгал авсан уу? Нэг талд нь үйлчлэхээр? Тийм бол төлбөртэй гэж бичээч !

Зочин [202.179.31.22] 2019-03-02 03:24:37

3 цаг байцаасан бол хууль бус БИШ л юм байна.

Бурнаа авгай яаралгүй бодож бичээч ! [202.179.31.106] 2019-03-02 03:07:13

" 461-р ангид камерын өрөөнд шүүгч, өмгөөлөгч алдсан хэрэг талаар "

Зочин [202.179.31.22] 2019-03-02 03:12:33

Каммер гэж гадаад нэг хэлээр өрөө тасалгааг хэлдэг юм за юу !


26 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
26 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.