Ирэх долоо хоногийн дундуур ихэнх нутгаар ДУЛААРНА

Д.Тулга / Байгаль орчин

Энэ сарын 4-нд буюу маргааш төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, шөнөдөө ихэнх нутгаар хүйтэрнэ. Энэ сарын5-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 7-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 4-нд нутгийн зарим газраар, 5-нд зүүн аймгуудын нутгаар, 7-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Бага зэрэг хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 14-19 градус, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна. Энэ сарын 6-нд буюу ирэх долоо хоногийн Лхавга гаригт нутгийн баруун хэсгээр, энэ сарын 7-нд ихэнх нутгаар дулаарна.

ӨНӨӨДӨР /2019.03.03 НЫ ӨДӨР/

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй.Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 3-8 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 13-18 градус, Их нууруудын хотгор болон Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 20-25 градус, өдөртөө 6-11 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:Солигдмол үүлтэй.Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө Хөвсгөлийн уулархаг нутгаар бага зэргийн цас орно. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө зүүн өмнөөс секундэд 4-9 метр. Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 6-11 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Туулын бэлчир, Ерөө, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 15-20 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй.Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 15-20 градус, бусад нутгаар 9-14 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 4-9 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:Солигдмол үүлтэй.Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 10-15 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр 6-11 градус, хойд хэсгээр 2-7 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 21-23 градус, бусад хэсгээр 11-13 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан байна гэж Ус цаг уур, орчины шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.


Сэтгэгдэл

Зочин [202.131.225.197] 2019-03-05 13:56:29

really

зочин [103.194.176.117] 2019-03-04 16:52:57

Өмнөговь аймагт 60 хоногийн шорооны улирал эхэллээ. САлхи Шороо нь 6 сард л татардаг

Зочин [202.21.106.146] 2019-03-03 21:05:40

Бороо ороосой тоосжилт хэрээс хэтэрлээ

Зочин [122.201.24.164] 2019-03-03 18:16:35

цас ороосой

Зочин [139.5.219.251] 2019-03-03 12:07:44

Яармаг сонгино орчмоор -21 хэмээс-23 хэм байгаа бол улаанбаатарын бусад хэсэгт -19 хэм байна. Хамаагүй худал бичиж болохгүй.

Зочин [66.181.160.89] 2019-03-03 21:13:40

чи өөрөө санаанаасаа битгий ш...... д бай малаа эсвэл дулаан хэмжигч юмуу


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.