Хятад энэ онд 11 сая ажлын байр бий болгож, батлан хамгаалахын төсвөө 7.5 хувиар нэмнэ

Д.Тулга / Гадаад мэдээ

Хятадын эрх баригчид энэ оны батлан хамгаалахын төсвөө 7.5 хувиар нэмж 1.19 их наяд юань \ойролцоогоор 177.61 тэрбум ам.доллар\ болгохоор төлөвлөж байгаа гэнэ. Энэ талаар Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн хурлын хоёрдугаар чуулганы нээлтийн үеэр тавьсан Засгийн газрын үйл ажиллагааны тухай илтгэлд онцолжээ.

Албан ёсны мэдээллээр 2017 од Хятадын цэргийн төсөв 7% нэмэгдэж_ түүхэндээ анх удаа 1 их наяд юанийг даван, 1.044 их наяд юань болсон байна. өнгөрсөн онд БНХА-ын эрх баригчид үндэсний батлан хамгаалахын зардлаа 8.1 хувиар өсгөж 1.11 их наяд юань болгосон юм.

Ийнхүү жилээс жилд зардлыг тогтмол өсгөх нь “Хятадын үндэсний аюулгүй байдлыг хангах, зэвсэгт хүчний шинэчлэлийг хийхэд нэн чухал шаардлагатай байгаа”-тай холбоотой гэж Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн хурлын албан ёсны төлөөлөгч Жан Есуй мэдэгдсэн байна.

“Энхийн хөгжлийг хангах тал дээр Хятад улс бат зогсдог. БНХА-ын үндэсний батлан хамгаалах зардал нь улс орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хангах хэрэгцээнд зарцуулагдана. Харин энэ нь бусад улс оронд аюул занал учруулахгүй” хэмээн тэрбээр онцолжээ.

Харин олон улсын байгууллагууд, тэр дундаа Энх тайвны асуудлын судалгааны Стокгольмын олон улсын хүрээлэн Хятад улс цэргийн төсвийнхөө албан мэдээллийг илт бууруулж хэлдэг, үнэн хэрэгтээ бодит зардал нь 25-50%-иас ч дээш байх магадлалтай гэж үзэж байгаа юм.

Түүнчлэн стратегийн хүчин, батлан хамгаалахын эрдэм шинжилгээ- техникийн боловсруулалт, гадаадаас зэвсэг импортлох зэрэг зардлуудыг мэдээлэлдээ багтаадаггүй гэж цэргийн шинжээчид үзэж байна. Мөн орон нутгийн эрх барих байгууллагуудын цэргийн хэрэгцээний зардлуудыг ч тооцдоггүй гэнэ.

Ийнхүү Хятадын эрх барих дээд байгууллагын хуралдааны үеэр цэргийн зардлаа нэмж байгаагаа мэдэгдсэн нь олны анхаарлыг ихээр татлаа. Харин бусад асуудлаар ямар мэдэгдлүүд хийсэн талаарх мэдээллийг багцлан хүргэе.

Эдийн засгийн өсөлт

2019 онд эдийн засгийн өсөлт 6-6.5% байна гэж улсын төлөвлөгөөндөө тусгасан хэмээн илтгэлд онцолжээ.

“Энэ бол бодит зорлт бөгөөд энэ зорилтын дагуу үндэснийхээ онцлогийг харгалзан өндөр чанартай хөгжилд хүрэхээр бид тэмүүлж байна” хэмээн тайланд цохон тэмдэглэсэн байна.

Энэ тайланд 2019 оны ДНБ-ийн хөдөлгөөн “Хятадад дундаж давхарга бий болгох зорилго”-ыг харгалзан үзснийг онцолжээ. Энэ онд Хятадад инфляцийн түвшин 3% байж, 11 сая ажлын байрыг бий болгон, ажилгүйдлийн түвшнийг 4.5-5.5% түвшинд барихаар төлөвлөсөн байна.

БНХАУ-ын Статистикийн улсын газрын мэдээлснээр өнгөрсөн онд хятадын эдийн засгийн өсөлт 6.6%-тай байжээ.

Гэхдээ ДНБ-ий өсөлт аажмаар удаашрах төлөвтэй байгаа юм. 2010 онд энэ үзүүлэлт 10.4%, 2011 онд 9.2%, 2012 онд 7.8% байсан гэнэ. Харин 2013 оны дүнгээр ДНБ-ий өсөлт 7.7 хувь хүртэл, 2014 онд 7.3% хүртэл буурсн бол 2015 онд 6.9% хүрчээ. Улмаар 2016 онд 6.7% байсан үзүүлэлт 2017 онд 6.8% болж өссөн дүнтэй гарсан байна.

Татварын ачаалал

Хятадын эрх баригчид энэ онд татварын дарамтыг багасгаж, байгууллагуудаас гардан нийгмийн даатгалын шимтгэлийг 2 их наяд юаниар бууруулахаар төлөвлөжээ.

Энэ онд татвар, хураамжийг бууруулах нь татварын байгууллагудын үйл ажиллагаанд онцгой байр суурь эзэлж байгаа талаар өмнө нь БНХАУ-ын Татварын улсын газрын орлогч дарга мэдэгдэж байлаа. Түүний өгүүлснээр БНХАУ-ын эрх баригчид цаашлаад татварын ачааллыг багасгахад бэлтгэх хүээнд татвар, хураамжийн системийг шинэчилж, тодорхой өөрчлөлтүүдийг хэдийнэ оруулсан гэнэ. Ийнхүү татварын дарамтыг багасгаснаар хувийн компаниудын орлого дунджаар 2 хувиар нэмэгдэнэ гэж тооцоолжээ. Албан ёсны мэдээллээр, 2018 онд Хятад улс татварын ачааллыг бууруулах төлөвлөгөөгөө биелүүлж, ноогдуулах татвар хураамжийн хэмжээг 184 тэрбум ам.доллараар буурулсан байна.

Б.АНАНД


Сэтгэгдэл

Hujaa [77.119.128.171] 2019-03-05 16:18:35

Udahgui dee Mongol 22 r zuund Hujaa iin medeld oroh n garzaaguisdee. Erthen ur huuhdee hujaa hel surgadaa.

Zochin [39.77.169.49] 2019-03-05 13:15:58

Eooh estoi ard tumniihee tolool bhiin teghed mgol ard timnee ulam daramtlaad nuruun deeren hamag achaagaa uuruuldeg uls novsh

зочин [202.21.127.166] 2019-03-06 02:03:07

дарамталдаг хүмүүсээ өөрсдөө сонгоод байгаа биз дээ

Zochin [202.9.43.52] 2019-03-05 11:24:46

Ene urd horsh maani unen tasarch bnaa manaihaan mongolchuud minee erh barigchid ta nar yu bdoj bnaa ain


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.