Менингококкт халдвараас урьдчилан сэргийлэх бэлэн байдлыг ханган ажиллаж байна

М.Амаржаргал / Эрүүл мэнд

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын “Менингококкт халдвараас сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” А/13 дугаар тушаалын дагуу нийслэлийн хэмжээнд менингококкт халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг идэвхижүүлэн, бэлэн байдлыг ханган ажиллаж байгаа.

Тус ажлын хүрээнд Нийслэлийн Эрүүл мэндийн газраас нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 142 Өрхийн эрүүл мэндийн төвд 611 эмч, 499 сувилагч, 59 мэргэжилтэн, 120 Ерөнхий боловсролын сургуулийн эмч, 226 цэцэрлэгийн эмч, мэргэжилтэнд эмнэлгийн тусламж, үйлчилгээг нэн яаралтай үзүүлэх, шуурхай мэдээлэх, голомтын хариу арга хэмжээг 24 цагийн дотор авч хэрэгжүүлэх. Мөн эрт сэрэмжлүүлэх, сургалт сурталчилгааг тасралтгүй хийж гүйцэтгэх, урьдчилан сэргийлэх үзлэгийг тогтмол зохион байгуулж байгаа аж.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.