Ерөнхийлөгч АТГ-ын дарга Х.Энхжаргалыг чөлөөлөх саналаа хүргүүлэв

П.Урнаа / Улстөр

Их Хурлын дарга Г.Занданшатарт “Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах тухай” албан бичиг хүргүүлсэн. Үүнтэй холбогдуулан Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэх зарим асуудлаарх саналаа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр хүргүүлсэн байна.

САНАЛ ХҮРГҮҮЛЭХ ТУХАЙ АЛБАН БИЧИГТ:

“Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 3, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу миний бие 2019 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах тухай санал хүргүүлсэнтэй холбогдуулан дараах асуудлыг хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлж байна.

1.Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно”, 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт “Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга нөхөн томилогдвол түүний бүрэн эрх нь томилогдсон өдрөөс эхлэн энэ хуулийн 21.1-д заасан бүрэн эрхийн хугацаа дуустал үргэлжилнэ” гэж заасан.

Хуулийн эдгээр зохицуулалт Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргын албан тушаалын бүрэн эрхийн хугацаа зургаан жил байна, томилогдсон дарга, дэд дарга нь энэ хугацааг дуусахаас өмнө чөлөөлөгдсөн тохиолдолд нөхөн томилгоо хийнэ, нөхөн томилогдсон дарга, дэд даргын бүрэн эрх нь томилогдсон өдрөөсөө эхлэн тухайн албан тушаалын бүрэн эрхийн хугацааны үлдсэн хугацааг дуустал үргэлжилнэ гэдгийг маш тодорхой илэрхийлдэг.

Монгол Улсын Их Хурал 2011 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр 52 дугаар тогтоол гаргаж Авлигатай тэмцэх газрын даргаар Наваансүрэнгийн Ганболдыг, дэд даргаар Батын Хурцыг тус тус томилсон бөгөөд энэ томилгоогоор Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргын албан тушаалын бүрэн эрхийн хугацаа 2011 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдрөөс 2017 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр хүртэл үргэлжлэхээр хуулийн дагуу тогтсон байдаг.

Гэтэл Н.Ганболд, Б.Хурц нар нь албан тушаалынхаа бүрэн эрхийн хугацааг дуусахаас өмнө Авлигын эсрэг хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-д заасны дагуу хүсэлт гаргаж, Н.Ганболд нь Монгол Улсын Их Хурлын 2016 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн 33 дугаар тогтоолоор, Б.Хурц нь Монгол Улсын Их Хурлын 2014 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдрийн 73 дугаар тогтоолоор тус тус албан тушаалаасаа чөлөөлөгдсөн.

Үүний хүрээнд Улсын Их Хурал нөхөн томилгоо хийж 2015 оны хоёрдугаар сарын 11-ний өдөр 30 дугаар тогтоол гаргаж Цээсүрэнгийн Нямдоржийг Авлигатай тэмцэх газрын дэд даргаар, 2016 оны долдугаар сарын 08-ны өдөр 07 дугаар тогтоол гаргаж Хүрэлсүхийн Энхжаргалыг Авлигатай тэмцэх газрын даргаар тус тус томилсон.

Нөхөн томилогдсон Х.Энхжаргал, Ц.Нямдорж нарын албан тушаалын бүрэн эрхийн хугацаа Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт заасны дагуу 2017 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр дуусгавар болсон юм.

Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргын бүрэн эрхийн хугацаа ийнхүү дуусгавар болсонтой холбогдуулан миний бие 2018 оны тавдугаар сарын 03-ны өдөр тус байгууллагын дарга, дэд даргыг томилох саналаа Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасны дагуу Улсын Их Хуралд хүргүүлсэн боловч Улсын Их Хурлын дарга 2018 оны тавдугаар сарын 16-ны өдрийн 1/5736 дугаар албан бичгээр “уг саналтай Хууль зүйн байнгын хороо танилцаад хуульд нийцэхгүй байна” гэсэн тухай хууль зүйн үндэслэлгүй хариу ирүүлээд байна.

Тухайлбал энэ нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн Зургадугаар бүлгээр зохицуулагдсан Албан тушаалтныг томилох, чөлөөлөх, эгүүлэн татах асуудлыг хэлэлцэх журамд нийцэхгүй, тус хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсгийн “Хууль тогтоомжоор эрх олгогдсон албан тушаалтан Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын удирдах албан тушаалтныг томилох, чөлөөлөх санал гаргасан бол холбогдох Байнгын хороо долоо хоногийн дотор хэлэлцэж санал, дүгнэлт гаргана” гэсэн заалтыг зөрчсөн үйл ажиллагаа юм.

Иймд Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг чөлөөлж, томилох асуудлыг хэлэлцэх шаардлагатай байна.

2.Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 8, Зэвсэгт хүчний тухай хуулийн арваннэгдүгээр зүйлийн 11.1.10-т заасны дагуу миний бие 2019 оны хоёрдугаар сарын 02-ны өдөр Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг томилох асуудлыг зөвшилцөхөөр хүргүүлсэн боловч Улсын Их Хурлын чуулган завсарласны улмаас шийдвэрлэгдэхгүй хүлээгдэж байгаа болно.

Иймд Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы хэлэлцэх асуудалд Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг зөвшилцөх асуудлыг оруулах шаардлагатай байна.

3.Прокурорын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт Улсын ерөнхий прокурорын орлогчийг Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хуралтай зөвшилцөн томилно гэж заасан бөгөөд Улсын ерөнхий прокурорын орлогч прокурор Ганбатын Эрдэнэбатын бүрэн эрхийн хугацаа 2019 оны нэгдүгээр сарын 08-ны өдөр дуусгавар болоод байна.

Иймд Улсын ерөнхий прокурорын орлогч прокурорыг зөвшилцөх асуудлыг зохих журмын дагуу өргөн мэдүүлж, Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэх хүсэлтэй байна.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт Ерөнхийлөгч … ээлжит бус чуулган хуралдуулах санал, хэлэлцэх асуудлыг Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлнэ гэж заасан тул зохих журмын дагуу шийдвэрлэнэ үү” гэжээ.


Сэтгэгдэл

зочин [103.229.122.206] 2019-03-10 07:43:06

Сольж болноо гэвч яг ямар хүн сонгох вэ.бас л нэр гар цэвэр бус бусдын гар хѳл болсон хүн сонговол ямар юмных нь хувьсгал болох вэ.Давааочир гэдэг нь бол болноо.Батсайхан чинь апугийн хүн гэж бичсэг байнашдээ ѳѳр хүн үнэхээр олддоггүй юмуу эсхүл зориуд ингэж байгаамуу.ямарч юмных нь хувьсгал байхав дэа ингээд л иргэдийн итгэл сэтгэл рүү ус цацаад хаячихаж байгаамдаа монголд ерѳнхийлѳгчдѳѳ итгэхгүй бол ѳѳр хэнд итгэх вэ дээ сдаа ёстой утгагүй.

иргэн [192.82.65.90] 2019-03-07 13:39:54

АТГ ер нь хэрэгтэй юм уу. Манайд авлига бхгүй болохоор яах юм бэ. Уг нь цагдаа, прокурорын хийх ажлын нэг хэсэг баймаар юм. Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасаг энэ үүргийг гүйцэтгэж болоод л бсан биз дээ. Дахиж шинээр байгууллага гаргаж, татвар төлөгч ард түмний нуруун дээр ачаа үүрүүлээд, тэр нь ч олигтой ажиллахгүй, томилсон даргынхаа боол болж явах ямар хэрэг бна.

Буруу Цолмон [103.10.23.117] 2019-03-07 12:37:13

Хулгайч үүрэлсэн Их хурал Үндсэн хуульд дордуулсан 7 гоос ихлээд хувийн эрх ашигаа хамгаалсан нэмэт олоныг хийсэн Одоо засагын газарын эрх мэдлийг ихсгэнэ гэдэг бол Сонгуульд луйвар хийж ялсан Намын хулгайч нарын эрх мэдэл улам өндөр болож дуртай шийдвэрээ гаргаж хулгай луйвараа улам бүр албан ёсны болгоно Эрдэнтийн 49 хувийн луйвар шиг луйвар гарвал одоо хууль ёсны зүүль болох нээ хулгайч нарын далд санаа үүнд л оршож байна гэсэн үг дээ

Зочин [103.10.23.117] 2019-03-07 12:28:58

Хулгайч С Баяр Ц Элбэгдорож нарын бөхсийг долоогч нарыг зайлууж байж хууль шүүх шудраг болно Дээд шүүхийн дарагыг соль Захилаг биелүүлдэг ҮХЦ ийг соль Ерөнхий прокурийг соль

zochin [202.126.89.121] 2019-03-07 12:12:38

ehleed uuriinhuu tumur zamiin hulgaig sain shalguul hulgaichaa mongol ylnaa mini uuriinh n hereg ilrenguit aij bna muu jonguu battulga

Иргэн [202.179.31.102] 2019-03-07 11:45:08

АТГ ШҮҮХ ПРОКУРОРын дарга нарыг солих цаг нь болсон Тэд авилгач түшмэдиин даалгавраар ажилладаг хахуульд идэгдсэн ард тзмэнд халтай авилгачидыг хамгаалдаг байгууллагууд болсон Ж НЬ Эрдэнэт үйлдвэриин асуудлыг аль 2016онд УИХхэлэлцээд улсын мөнгөөр авсан байна шалгах хэрэгтэй гээд байхад одоо хүртэл ямар ч хэрэг үүсгэлгүй хамгаалсаар 3жил болж байна Нөгөө Баяр сайханбилэгиин хэрэг яасан Жастын Батхүүгиин хэрэг Хөгжлиин Банкнаас мөнгө авсан хэрэг гээд ихээхэн мөнгөтэй холбоотой албан тушаалтангуудын хэрэг аль нь ч шиидэгдэхгүй байна Тэд сүр дуйлаан болж барьж ард түмэнд юм хиигээд байгаа юм шиг харагдаад дараа нь суллаад хэрэг замхардаг хэвлэлиин хурал хииж худлаа байхан мөрдөж байгаа нариин юм ярихгүй нууц гэж бөөрөнхиилөөд тэгээд л үлгэр болдог иим л арга барилтай болчихсон Зүгээр л телевизиин реклам хиидэг шиг л Жинхэнэ үр дүн байхгүй өчнөөн жил болж тэр хооронд авилагчид монгол орны баялгыг идэж дуусгалаа ард түмниамьдрал дээшлэхгүй хэцүү байна ОДОО ТЭДЭНД НАЙДАХ ИТГЭХ АРГАГҮЙ СОЛЬ

зочин [202.21.112.178] 2019-03-07 11:13:31

АТГ даога ажлаа сайн хийж байгаа. Харин шүүхийн шатандаа хэрэг дуусч байна. Ерөнхийлэгч Шүүхийг сольж чадаххгүй л дээ

Зочин [202.131.227.82] 2019-03-07 11:27:32

tiim shuu

mongol [43.242.243.29] 2019-03-07 11:06:38

naad 3 novsho solih heregtei xvrelsvhig demjej b.na

Зочин [202.179.24.105] 2019-03-07 09:38:23

solih ne zuv

Зочин [202.131.247.170] 2019-03-07 09:13:10

хүзүү баавартай бна доо утасдаал конец болголоо

Зочин [124.158.74.120] 2019-03-07 08:42:53

АНХ ЭЛБЭГДОРЖ ГЭЖ НЭГ ДҮНХҮҮ ЭНЭ АТГ ГЭЖ ГАЗРЫГ ӨӨРИЙГӨӨ ХАМГААЛАХ ГЭЖ ГАРГАСАН БАЙХАА ЕРӨНХИЙЛӨГЧӨӨС ӨӨР ХЭНИЙ Ч ҮГЭНД ОРДОГГҮЙ ЮМ ШИГ Л ААШЛААД БАЙСАН ОДОО ҮГЭНД ОРОХГҮЙ ЭБЭГЭЭ САНААД БУРУУ ХАРААД СУУЧИХАЖ

Зочин [192.82.66.160] 2019-03-13 11:20:42

ATG-g N.Enkhbayariin ued uusgen baiguulsan yum shu de.

Зочин [103.111.68.3] 2019-03-07 08:10:03

НӨГӨӨ ПИА Нь МИЙЁОГОО ДУЙРААГААД ХУУЛь ЯРИАД СУУЧИХСАААН, ҮЙЛДСЭН ҮЙЛДЭЛ ЭС ҮЙЛДЭЛЭЭР Нь ЭРҮҮ ҮҮСГЭЭД ШОРОНД Нь АЧААЧЭЭЭ....

Зочин [192.82.65.120] 2019-03-07 07:55:32

ЭНХЖАРГАЛЫГ НЭН ДАРУЙ СОЛЬ.

Зочин [103.26.194.179] 2019-03-07 04:24:55

Наад жанхуудаа төрийн эрх өгч болохгүй шүү. Эрх мэдлийг нь улам багасгах хэрэгтэй

Зочин [122.201.24.82] 2019-03-07 01:07:19

За яахав ээ

Зочин [217.114.169.233] 2019-03-07 00:55:38

Naidvargui etgeed bolool solij baigaa shu de! Battulga yurunhiilugch yahaa medej baigaa.

Зочин [150.129.141.64] 2019-03-06 23:58:16

АТГ т алергитай нэг хүн байх юм даа хөөрхий.Арга ч үгүй биздээ овоолсон шороогоор баригдах дөхсөн дөө.

Зочин [66.181.187.94] 2019-03-06 23:57:36

Заавал солих естой бас Зоригийг

ЗОЧИН [64.119.17.75] 2019-03-06 23:43:36

АТГ ДАРГА ЭНХЖАРГАЛ МАШ САЙН АЖИЛЛАЖ БАЙГААМ БИШ ҮҮ. ЭНХЖАРГАЛ ДАРГА ТА ХУУЛЬ ЗӨРЧИЖ АЖИЛАА ӨГЧ БОЛОХГҮЙ ШҮҮ.ТАНЫГ ЯАГААД ОЙР ОЙРХОН СОЛИХ ГЭЖ ОРУУЛЖ ИРЭЭД БАЙГАА ЮМ .ШУДАРГА ХҮНИЙГ ҮЗЭН ЯДАХАА БОЛИМООР ЮМ.

Зочин [103.10.22.29] 2019-03-07 09:52:10

Uynih n shudraga bna. Ulan luivarchin Bayar. Bayartsogt. Saihanbilrg narin luivar il tod bhad yahch ugui bga n uuru tom buleglelin suljend hamaraltai n haragdaj bga busu. Teged Mied hadag barij guideg hun yavch sain bish. Miege unahar davhar yavahguin tuld jahan ajillasan dur esgej bgach shiidej bga n ugui jujig taviad bga. Barila tavilal gehes uur uym alga. Solih heregtei.

Zochin [202.55.188.42] 2019-03-06 23:39:59

Hylgaichiin nootstei geed namaa myyldag elbegdorj oo yasan be.

Хол [66.181.186.134] 2019-03-06 23:22:52

Дээд шүүхиин Зоригоог шалгаачээ Тэр хүн шүүхиин хараат бус нэриин дор ХХБанкны хараат шүүгч байсаар ирлээ шүү дээ Таны таньдаг чинь хамаагүйээ Шудрага ёсыг та өөрөөсөө л харуул

Зочин [66.181.161.6] 2019-03-06 23:07:26

1cariin dotor enxjargaliig daryixan coli xygatsaa baga vldlee Enxamgalan prokyroriig tvr xarznaya xerev elbegee lyyxaan enxoldiin tald baival colix xeregtei arab orocyyd snig xongiogoor acyydliig sniidex n tyiliin zuv xyyli bycaar xurungujcun n.enxbayar panda mi.enxold gulug nomtoibayar xayanxirvaa myryi l.enxamgalan xar energitei ouynxorol dyltraa carangerel cv.batbold yaravgar bagabandi metiin Mongoloo gex cetgelgvi xonotsiin cetgexvitei albin cnutgurvvdtei xyyliac gadyyr sniitgex tonilgovooc ylc oron zuv zamaar xugjix bolno ard olon certvgei

Зочин [64.119.27.40] 2019-03-06 22:56:28

Намын гишүүнчлэлийг байхгүй болгоогүй цагт хэн ч болсон эрх мэдэлтнийг хүслийг гүйцэтгэгч болно

irgen [202.9.43.106] 2019-03-06 22:35:55

ЕРӨНХИЙ ПРОКУРОРОО СОЛИХГУЙ ЮМ УУ , ОРЛОГЧИЙГ НЬ СОЛИОД НЭМЭР БАЙНА УУ

Зочин [64.119.27.40] 2019-03-06 22:54:40

Алийг ч солиод нэмэргүй өөр нэг хармаанд орно. Жиоийн ард иргэдэд аль нь хэн нь ч үйлчлэхгүй

Зочин [182.160.35.131] 2019-03-06 21:44:25

заассссс тарвагаа харьж гутлаа тослоод олсоо зүүгээд хүлээж бай. удахгүй чиний ээлж.

Зочин [202.9.43.161] 2019-03-06 21:28:00

Засс нэг манан ногоогоор солигдож 49 ийг нь булааж авсны толоо юунд баярлан мооролдов щинэ уе жинхэнэ зов хумуус гарч иртлээ нилээд удна

Tom [112.72.12.10] 2019-03-06 21:19:05

Yes bravo

Зочин [202.21.106.125] 2019-03-06 21:16:12

зөв

yoooyoy [185.39.141.13] 2019-03-06 21:11:18

goy ard tvmnii hurungiig bulaaj tachaaldsan lalaruudiig tseerlvvleh oirhon bn aa . 30 ger bul .!!!!!!!!! .erunhiilugch battulgiin opshorchidiig onholduulna gedeg vnen bolood yavchihlaa shvv. bayrallaa ... erunhii said erunhiilugch . temtsegch 5 gishvvdee . . zavhanaas songogdson medleg bolovsrol tugs .shudraga jinhene mongol bvsgvi baigaa gedgiig helehed ilvvts bizee .

Зочин [150.129.143.37] 2019-03-06 20:37:17

Шүүх прокурор АТГ цагдаа бүгдын дарга нарыг солих хэрэгтэй 3 сая хүний цалин тэтгэвэр олгодог Эрдэнэт үйлдвэрийг хулгайлч луйвардсан нөхдүүдийг хорьж шалгах гэтэл сулалж байна шүү дээ шадгуулахгүй гэсэн санаа шүү

Дарь [66.181.178.77] 2019-03-06 20:27:21

Хүрэлсүхийг дэмжиж байна.

Зочин [2.75.20.155] 2019-03-06 20:36:52

. Солиорсон эргуу юм уу. Энэ Хурэлсухэд ямар хамаатай юм бэ . Долигнох газар очиж долигно эогуу тэнэг.

Зочин [103.10.22.49] 2019-03-06 20:25:47

Даваа-Очтрыг АТГ-ын даргаар тавьж л болохгүй шүү. Энэ нөхөр Засангийн л хүн шүү дээ

zub shvv [185.39.141.13] 2019-03-06 20:13:09

ard tvmen songoson erunhiilugchiinhee bvren erhiin hugatsaand ......uuruu tomilj .... tomilson hvchniih ni baiguulgiin svr hvchiig ..tonuulchid opshorchid nvvrschid 30 ger bvliin deermiig huraan avch tedniig shorond ni zalahiig vzmeer bn .!!!!!!!!!!!!!!!!!!! . elbeg mi luuhaanii tomilgoonii avilgach . shaar shavhruunuud hugatsaa ni duuschihaad baihad .... tahimaa ugughvi ....... tonuulaa hamgaaj huuli zavhruulj .alban tushaaltaigaa zuuraldsaar........

Зочин [202.179.31.16] 2019-03-06 20:02:36

Энэ самарч бнаа мөн

Зочин [66.181.160.72] 2019-03-07 00:32:06

Мананг бол юу ч үгүй болтол самрах нь зөв

Зочин [188.168.154.81] 2019-03-06 19:50:02

Энэ эрдэнэбат прокурору оросын Абсолют дэлгуурийг хамгаалаад сард 30 сая тогрогний татвар авдаг гээд буриадууд яаж салах вэ гээд явдаг юм ба лээ

Зочин [182.160.33.235] 2019-03-06 19:42:26

ЭНХЖАРГАЛТАЙ ТУЛАЛДСААР ХУГАЦААГАА ДУУСГАХ БОЛОЛТОЙ.

Зочин [103.229.122.118] 2019-03-06 19:37:27

АТГ-ЫН УДИРДЛАГЫГ СОЛИХ НЬ ЗӨВ. ГЭХДЭЭ ЖЕНКОГИЙН ТАЛЫН ТОВАРИЩ Л БОЛНОДОО.

Зөв [84.0.100.80] 2019-03-06 19:31:53

Зөв л гэж бодож байна. Хууль шүүхийн салбарыг өөрчлөхгүйгээр ямар ч авилгалын томоохон хэрэг шийдэгдэхгүй болоод байна. Улс орон маань хэцүүдэх нь хууль ёс үйлчилдэг болгохгүй бол. Шинээр хуулийн томилогдох хүмүүс бүлэглэлүүдийн гар хөл л болохгүй байх хэрэгтэй

Зочин [66.181.185.238] 2019-03-06 19:20:48

enhboldiin dohiogoor hodoldog bsan buhniig zailuulah heregtei

Зочин [178.196.67.173] 2019-03-06 19:10:57

Genko iin tumur zamaad hulgailsan 750 terbumiin beteg yasan br!!! Huu Hulegtiinh ni har tamhinii hereg, tagtan deerees hun shidej alsan hereg yasan bee!!!!

Зочин [178.196.67.173] 2019-03-06 19:09:34

Haltmaagiin Horolmaad hunii bolovson hichnii noots baihgui harin hulgaichiin noots baigaa

Зочин [84.0.100.80] 2019-03-06 19:33:46

Баттулгад байхгүй ч Монгол улсад эрхбиш байх байлгүй дээ. Эх ороноо гэсэн сэтгэлтэй шудрага зоригтойхон хүн л Авилгалын даргыг хийж чадна. Бусдад барьцаалагдах муу юманд урд нь орооцолдож байгаагүй зоримогдуу хүн хэрэгтэй

Зочин [202.9.43.48] 2019-03-06 18:46:22

good

МОНГОЛДОО САЙХАН АМЬДАРМААР БАЙНА [103.10.21.124] 2019-03-06 19:58:59

үнэн шүү...түмэн олны амьдрал арай л тѳрийн бодлого үнэн дээ л алдагдаж улс тѳрчид нэртэй хэдэн нѳхѳд ЭНЭ МОНГОЛ УЛСЫН ТѲЛѲѲ ЮУ ХИЙВ БИД ХѲГЖСѲН ҮҮ ХЭДЭН СААРАЛ ХАЛТАР ШИЛЭН БАЙШИН ЗА ТЭГЭЭД ДЭЭР НЬ УТАА ХАВДАРЫН ѲВЧЛѲЛ . . . УЛСАА ГЭСЭН СЭТГЭЛТЭЙ ОРЧЛОНД НЭГ АМЬДРАХ ЮМ БҮХНЭЭ ЗОРИУЛЧИХ МОНГОЛ ХҮН ДААН Ч БАЙГАА БАЙЛГҮЙ ДЭЭ

Oyuna [43.242.242.128] 2019-03-06 18:38:24

Mighty power modern Mongolian society boloh uchiraas manai uls buh hureend zov bodlogo yavuulj mon tstseglen hogjijson sorog yavdaltai temtseh , zov um hiij demjih tsag bolson.

Зочин [64.119.18.38] 2019-03-06 18:36:51

Арай ч дээ ийм жижигхэн ерөнхийлөгч байх уу арай л доошоогоо байна кккккк

Зочин [66.181.160.72] 2019-03-07 00:35:59

Манангийн мафынхан ерөнхийлөгчийг хүртэл хөдөлгөхгүй ингэж жижирүүл байна шүү дээ

БААГИЙ [66.181.176.79] 2019-03-06 18:26:53

ЗӨВ ЮМ ХИЙЖЭЭ ДЭМЖИЖ БАЙНА ЦАГ НЬ БОЛСОН

Зочин [202.9.43.32] 2019-03-06 18:14:56

Дотроо дайтаад байлгvй МАНАН тай Элбэгдоржтой тэмцэхэд анхаарах юм шvv!!

Зочин [66.181.161.106] 2019-03-06 18:31:40

xarin daitaad gar xoliig ni solij baigaan bishyy iim ergyy bodoltoi yumnuud bitgii yum bichij bai

irgen [66.181.161.95] 2019-03-06 17:53:00

ovoodoo


57 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
57 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.