Францын хорих газруудын ажилтнууд хугацаагүй ажил хаяжээ

Б.Гэрэлмаа / Гадаад мэдээ

Хорих газрын харгалзагч болон хамгаалагчид шоронгийн орцыг хааж, түүдэг асаасан байна. Тэд цалинг нь нэмж, аюулгүй байдлыг хамгаалах тал дээр нэмэлт арга хэмжээ авахыг шаардаж байгаа гэнэ.

Ийнхүү ажил хаяж, шаардлага тавьж байгаа нь хорих газрын ажилтнууд руу халдах явдал сүүлийн үед олонтаа давтагдах болсонтой холбоотой юм байна.

Саяхан гэхэд нэгэн хоригдол эхнэртэйгээ уулзах үеэрээ хоёр хамгаалагч руу дайрч, хүнд гэмтээсэн тохиолдол гарчээ. Хэргийг тодруулвал, 30 жилийн хорих ялтай хоригдол жирэмсэн эхнэртэйгээ уулзаж байх үед харгалзагчид уулзалтын цаг дууссаныг мэдэгдэхэд хоригдол хутга барин дайрчээ. Улмаар нэг харгалзагч толгой болон гэдсэндээ, өөр нэг харгалзагч нуруундаа гэмтэл авсан байна. Толгой болон гэдсэндээ хутгалуулсан хамгаалагчийн гэмтэл хүнд байсан тул яаралтай мэс засал хийжээ.

Энэ хэрэг гарсны дараа гэмт этгээдийг аюулгүй болгохын тулд тухайн хорих газар руу тусгай албаныхан дайрч, хэд хэдэн нисдэг тэрэгтэй хамгаалалт гаргасан бөгөөд Францын хуульзүйн сайд энэ хэргийг алан хядах ажиллагаа хэмээн мэдэгдсэн юм.

Хүн барьцаалсан, аллага, зэвсэгт дээрэм, алан хядах ажиллагааг дэмжсэн гэсэн зүйл ангиар 30 жил хорих ял сонссон 27 настай хоригдолд эхнэр нь уулзахаар ирэхдээ хутга дамжуулсан байж болзошгүй гэнэ. Улмаар түүний халдлагыг зогсоохоор тусгайгийнхан гал нээх үеэр хоригдол болон жирэмсэн эхнэр нь шархадаж, эхнэр нь нэг хоногийн дараа авсан гэмтлийнхээ улмаас нас барсан байна.

Б.АНАНД


Сэтгэгдэл

зочин [202.21.127.166] 2019-03-07 15:19:59

АРДЧИЛАЛ ГЭЖ ХЭТ ХАШГИРВАЛ АНАРХИЗМ РУУ ГУЛСАЖ ОРНО ДОО


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.