Гадаад паспорт ажлын ТАВ хоногт гарахгүй, 10 хоногт гардаг болсон гэв

М.Амаржаргал / Нийгэм

-БАНКНЫ 50 ДУГААР ЯВЧИХААД БАЙХАД ДӨНГӨЖ ХОЁРХОН ХҮНИЙ МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА-

Гадаад паспортыг ажлын тав хоногт гаргадаг боллоо гэсэн мэдээлэл хэвлэлээр цацагдаад нэг их удаагүй байна. Тодруулбал, 2019 оны нэгдүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн гадаад паспортын захиалгын хугацааг өөрчилж, улс даяар мөрдөж эхэлсэн. Өмнө нь нь яаралтай үйлчилгээ ажлын гурав хоногт, энгийн үйлчилгээ ажлын 10 хоногт гардаг байсныг ажлын тав хоног болгосон.

Гэтэл сүүлийн өдрүүдэд гадаад паспорт захиалахад 14-30 хоногийн дараа гарч байна гэх мэдээлэл иргэдийн дунд яригдаж байна. Цаад учрыг лавлатал гадаад паспорт, иргэний үнэмлэхийг онлайнаар захиалдаг үйлчилгээг энэ сарын 15-наас нэвтрүүлэхтэй холбоотойгоор УБЕГ-т программын шинэчлэл хийгдсэн аж. Хонх нь дуугарахаар дамар нь таг гэдэг шиг онлайн захиалга нь ч нэвтэрсэнгүй, гадаад паспортын хэвлэлтэд асуудал гарчээ. Яагаад саатах болсноо УБЕГ-аас иргэдэд янз бүрийн байдлаар тайлбарлаж байгаа аж. Тухайлбал, гадаад паспорт хэвлэдэг машин эвдэрсэн, бэлдэц дууссан, солонгос руу явах гэрээт ажилчид паспорт захиалаад ачаалал нэмэгдсэн гэх шалтгааныг хэлжээ.

Энэ талаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Баасандоржоос тодруулахад “Гадаад паспорт болон иргэний үнэмлэхний онлайн захиалга эхлэх гэж байгаа. Тиймээс программын шинэчлэл хийгдэж буй учраас жаахан ачаалал үүсч гадаад паспорт захиалгад саатал үүсээд байна. Ирэх долоо хоногийн даваа гариг гэхэд хэвийн үйл ажиллагаандаа орно. Гадуур “Өнөөдөр захиалсан паспорт нэг сарын дараа гарна” гэсэн буруу ташаа мэдээлэл яваад байна. Тийм зүйл огт байхгүй шүү. Иргэд маань гадаад паспортаа нэг сарын дараа гарна гэж бухимдах хэрэггүй” гэсэн тайлбарыг өглөө.

Бодит байдал ямар байгааг сурвалжлахаар бид Дүнжингаравт байрлах “Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төв”-ийг зорьсон юмаа. Бид өдрийн 14:00 цагт очиход гадаад паспортын хоёр цонх нэлээд ачаалалтай хүмүүс нь дугаараа хүлээгээд сандал дээр сууж байв. Нийслэлийн улсын бүртгэлийн газар гэх хоёр цонхонд нийтдээ дөрвөн ажилтан суухаар тохижуулсан боловч сүлжээ байхгүй гэх шалтгаанаар хоёр ажилтан л иргэдэд үйлчилж харагдав. Өдөрт гадаад паспортын 130 дугаар тараадаг аж. Гэвч байнга ачаалалтай байдаг, материал хүлээн авдаг хүүхнүүд нь харилцааны наад захын соёл байхгүй, утсаа ухаад суучихдаг, банкны 50 дугаар явчихаад байхад дөнгөж хоёрхон хүний материал хүлээн авч байна гэсэн гомдлыг иргэд хэлж байв. Зарим нь техник технологи өндөр хөгжсөн өнөө үед жолооны үнэмлэхээ жилд ганцхан удаа хэвлэдэг, программын шинэчлэл хийж байна гээд хамгийн чухал бичиг баримт болох гадаад паспортын захиалгыг хэнэг ч үгүй зогсоодог улс байдаг болов уу гээд бухимдлаа илэрхийлэх иргэд олон байлаа.

-“ИРГЭДЭД ҮЙЛЧИЛЖ БАЙНА ГЭЭД УТСАА УХААД СУУЧИХ ЮМ”-

Бид иргэдийн сэтгэгдлийг сонсож байх зуур нэгэн дүрэмт хувцастай эмэгтэй ирснээ “Мөрөөрөө ажлаа хийж яваа төрийн албан хаагчдыг муулж байдгийн, Сүхбаатрын талбай дээрээ очиж төрийн ордонд сууж байгаа хүмүүсээ муул” гэж үүрэгдэв. Гадаад паспортаа захиалахаар хүлээж суусан ахимаг насны хэд хэдэн эмэгтэйчүүд “Та нарын байгаа байдал чинь ийм л байна. Бид яагаад өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж болдоггүй юм. Иргэдэд үйлчилж байна гээд л утсаа ухаад суучихана, эсвэл сүлжээ тасарсан гээд босоод явчихана. Үг хэлэх, юу ярихаа бид өөрсдөө мэдье” гэж багагүй асуудал үүсэв. Төд удалгүй иргэдийн хэлснийг батлах гэсэн шиг улсын бүртгэлийн сүлжээ нь тасарч гадаад паспортын материал хүлээн авдаг эмэгтэй суудлаасаа босоод явчихав. Үүнийг харсан иргэд “Ингэж л ажлаа хийдэг хүмүүс дээ” хэмээн толгой сэгсэрнэ.

Улсын бүртгэлийн ажилтаныг эргэж ирэхээр нь “Өнөөдөр гадаад паспорт захиалбал хэзээ гарах вэ” гэж асуутал “14 хоногийн өмнө материал бүрдүүлж өгсөн иргэдийн гадаад паспорт өнөөдөр болтол гараагүй л байна. Ажлын тав хоногт гардаг байсныг ажлын 10 хоног болгоод сунгачихсан ш дээ. Сүүлийн өдрүүдэд манайх ачаалал ихтэй байгаа. Өнөөдөр захиалсан паспорт хэзээ гарахыг мэдэхгүй байна. Хамгийн багадаа 14 хоног болно шүү” гэсэн тайлбарыг өгөв. Өчигдөр /2019.03.14/ материалаа бүрдүүлж өгсөн иргэдийн гадаад паспорт энэ сарын 22-нд эсвэл 28-нд гарч магадгүй аж. Хэзээ гарах нь тодорхойгүй гэсэн үг. Уг нь “Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 17.7-д улсын бүртгэгч, бүртгэлийн ажилтан энэ хуулийн 17.5-д заасан баримт бичгийг хүлээн авснаас хойш нийслэлд ажлын тав, суманд ажлын 15, Дипломат төлөөлөгчийн газар ажлын 30 өдрийн дотор бүртгэлийг хөтөлж, иргэн, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгоно” гэж заасан байдаг.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Баасандорж бидэн ирэх долоо хоногийн даваа гаригт гадаад паспортын захиалга хэвийн болно гэж байгаа боловч бодит байдал дээр тэнгэр газар шиг зөрүүтэй байна.


Сэтгэгдэл

Зочин [202.21.106.129] 2019-03-17 02:44:01

1-р сард захиалахад 7 хоноод л гарч байсандаа. Дулаараад хүмүүсийн тэнэх нь ихсээд байгаа юм байхдаа

Zochin [203.91.115.45] 2019-03-17 02:42:11

1 sarin 21 nd materiala ugud odo boltol passport bhgui l bna da am ajil 2 ingej l zuruh yum da

Болд [66.181.181.140] 2019-03-15 13:27:05

дарга нар нь худоба яриад байк юм хугацаандаа тэр бэлдэцээ аваагуй удаачихаад надаас авхуулаад одно мянган хунд гай болж байнаа Зайлаачээ Хариуцлага бнауу олон мянган хун хохирлоо тэтгэлэгтээ сургуулиасаа тэнэгуудээс болж хоцрох сайхануу билетээрээ шатах сайхануу хариуцлагагуй дарганцаруудаас болж олон хуний амьдралаар тоглоод дандаа Худлаа ярина

Зочин [202.9.44.228] 2019-03-15 09:56:45

Um hogjih tusam hurdan shuurhai boldog. Getel ene uilchilgee bur udaan bolj hund surtlaa nemj bna.

Зочин [202.126.89.202] 2019-03-15 11:00:12

Иргэд ч бас өөрсдөө бичиг баримтын хугацаагаа мэдэж баймаар санагдах юм гэнэт мэдээд яараад хаа хаанаа бодмоор шүү

Zochin [64.119.25.124] 2019-03-15 07:50:00

Heden zuun myangan turd ajillah deed bolobstoltoi sudraga hvmvvs bn ajilaa hiihgui bol shuud halaad bai turd dahin ajilluulahguigeer

Зочин [64.119.22.232] 2019-03-15 07:48:50

ажлаа хийж чадахгүй шалтаг тоочих хүмсийг зүгэнр л халчих соц ын үеийн сайн арга баыдаг

Irgen [202.126.89.79] 2019-03-15 07:47:02

Uilchilgeeni khurd khurteemj muudjee.

Zochin [122.201.31.230] 2019-03-15 06:59:38

Hyanalt hiigeechee.yag hursundeer yu bolood bna

Зочин [202.126.89.76] 2019-03-15 06:47:12

Баасандоржийг нь халчихаач тэгээл асуудал шийдлээ

Zochn [202.21.108.69] 2019-03-15 06:31:23

Misheel Expo dr asuudalgui blee hugatsaandaa garsan

Зочин [66.181.161.116] 2019-03-16 04:35:04

gadaad pasport zahialwal yu2 heregtei hdeeer zahialdiin bol hlj ogj tuslaac

Зочин [103.111.68.50] 2019-03-15 06:02:57

tiim uu

Зочин [64.119.19.36] 2019-03-15 05:42:15

Энхрий хайрт хүрэлээ чинь африкт буу барьсан явж байна лээ

Зочин [59.49.89.34] 2019-03-15 05:40:19

namdaa bish bhaa

Зочин [192.82.64.158] 2019-03-15 05:11:30

Ажлын 10 хоног чинь явж явж сар л болношд. ажлын 3 өдөрт гаргах хэрэгтэй шд арай дэндүү хүнд сурталтай байгаан бишүү. Манайх шиг 5 өдөр байсныг 10 болгодог ийм тэнэг улс хүмүүс байна уу.

Би [103.11.193.170] 2019-03-15 03:16:21

МАН-ыг олноор нь сонгосныхоо гайг өдөр тутамдаа мэдэрч байна. Хийж байгаа ажил 1 ч байхгүй дээгүүрээ л идэж уугаад ард түмний эрх ашгийг уландаа гишгээд л дуусч байна. Тендерийг булаацалдаад гацаагаад байгаа гэсэн бузар амьтад

Зочин [66.181.161.58] 2019-03-15 23:48:43

Хүний эхлүүлсэн ажлыг аятайхан үргэлжлүүлээд явж чадахгүй байж хийсэн ажлыг үгүйсгэнэ.Тэнэг мангарууд

Зочин [66.181.176.30] 2019-03-15 03:15:58

ТӨР АЖИЛАА ХИЙЖ ЧАДАХГҮЙ БАЙНА

Зочин [66.181.161.61] 2019-03-15 03:03:26

uilchilgee n mash muu bauguullaguudiin neg n shde. ter huraamj gd 1000 2000 tuguu bankin dr tushaa gd l ystou erguu gazar. ue ueiin idej uuhiin don bolsn darga nar n yu ch hj bgaagui. 1 dor irgeded hundrelgui uilchleh mehanizmiig nevtruuleh heregtei shde.

Зочин [202.126.89.95] 2019-03-15 02:52:36

2-р сарын 20нд материалаа өгсөн одоо болтол гараагүй бна энэ арай дэндэж байнаа

Зочин [202.179.31.104] 2019-03-15 02:47:52

Тэгээд веб хуудсан дээрээ тавиач мэдээллээ тухай бүрт нь шинэчил. Танай хуудсан дээр 5 гэж байсан. Тэнэгтээд мэдээний хуудсаар тараагаад өөрсдийнхөө веб хуудсан дээр мэдээлэл аг зөв байх ёстой. Бид тэрийг л харна.

Кх-кх-кх!!! [202.131.228.118] 2019-03-15 02:37:03

Бүх юм дээрээс номлосноор болдгоороо л болоод, бүтхээрээ л болно шүү дээ. Иймд хүлээцтэй бай, бүү яарж тэвд. Тэмээн жин явж л байна ...

Bold o [223.38.22.53] 2019-03-15 01:25:24

Man iinhan estoi tor barij chafahgui yum buh yuman deer ard irged buhimdal chiregdel uusgej bhiin maa man namiinhan hoorondoo sandal shireenii heruul hiiseer 4 jiliig barah ni ..An namiin ued amidral shal oor buhimdalgui saihan bsiin yadaj UB hot ni tsever tsemsrger bsan shuu ..songuuli hurdan boloosoi ene man.iig hurdan buulgah yum san hestuu bn

Зочин [66.181.161.30] 2019-03-15 01:24:04

Ардчилсан намын үед иргэдийн төрийн үйлчилгээ илт сайжирсан одоо ч бүр өнгөрчээ

zochin [182.160.2.57] 2019-03-15 01:03:40

bid yagaad dandaa uxardag ym boloo.5 xonogt xangalalttai l baimaar ym

111 [180.149.96.90] 2019-03-15 01:02:00

Дампуу гарууд шүү. Тендерээ булаацалдаад байгаа гэсэн. Жолооны үнэмлэх паспорт 2

шинэ дарга шинэ тушмэлууд байнга солигдож халагдаж шинчилж байдаг газар хэзээ ч хэвийн болохгуй !!! [103.229.121.227] 2019-03-15 00:55:05

шинчилээд оорчилоод монго идэх аргаа олж ядах юм даа

Зочин [202.126.89.202] 2019-03-15 08:56:12

Чи яасан ажлаа хийж чадахгүйдээ гарцан уу хаха

Зочин [139.5.217.129] 2019-03-15 00:45:30

Zavharsan gazer bnaaa 20 d jil inge yvlaaaaa

Зочин [202.126.89.236] 2019-03-15 00:26:21

Iim l bn daa

БАЛ [66.181.165.204] 2019-03-15 00:21:22

БИ ПАСПОРТ ОО УРЖИГДАР ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ ЗАХИАЛСАН БЭЛДЭЦ ДУУССАН 1 САР БОЛНО ГЭСЭН ЭНЭ АРАЙ ЮУ АЙН ХУУЧИН ЯАРАЛТАЙ ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОГСООЖ БАЙГАА НЬ ЯМАР УЧИР БНА УЛАМ ХҮНД СУРТАЛ ЯАРАЛТАЙ ГАДАГШАА ЯВАХ АЖИЛ ХҮН БОЛГОНД ГАРНА ШҮҮ ДЭЭ

. [103.26.193.66] 2019-03-15 00:12:45

МАН юуч хийж чадахгүй юм. Бардам ам шалдан гуянууд. Би хүүхдийхээ төрсний гэрчилгээг авч чадахгүй 20 хонож бн

Зочин [202.21.124.242] 2019-03-15 02:08:53

Unen. 3.11-nd zahialsan, 4sariin 1nd avah bichig hiij ogson, beldets duussan gesen, iim bj bolohuu, sariin nootstei bolohod zqhialahad irdeggui yum uu, todorhoi nootsiin limit barij meddeggui yumuu ed nar chin


34 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
34 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.