ТЕХНОЛОГИ: Японд нэвтэрч буй шинэ үйлчилгээг Монгол инженерүүд гүйцэтгэжээ

Б.Гэрэлмаа / Технологи

Монгол инженерүүдийн үнэ цэнэ, ур чадвар дэлхийн түвшинд хүрч буй талаар цуврал сурвалжлагуудыг уншигч та бүхэндээ өргөн барьдаг уламжлалтай. Энэ удаа бид Монгол инженерүүдийн оюун шингэсэн шинэ үйлчилгээ Япон улсын Шибуяа стэйшн /метроны буудал/ дээр ашиглагдах болсон талаар мэдээлэл бэлдлээ.

Тодруулбал, Япон улсын хамгийн хөл хөдөлгөөнтэй газруудын нэг буюу оргил цагаар 2500 гаруй хүн хөлхөлддөг, дэлхийн хамгийн “завгүй” гудамж гэгддэг газарт “Share buggy” буюу “Хүүхдийн тэрэг хөлслөх” үйлчилгээг гар утасны аппликейшн ашиглан авах технологийг Монгол инженерүүд гүйцэтгэжээ. Бид дараах инженерүүдтэй холбогдсон боловч гэрээний дагуу ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй гэдгээ илэрхийлсэн юм.

Шинэ үйлчилгээний туршилтыг энэ сарын 10-ны өдрөөс эхлэн арав хоногийн турш үргэлжлүүлэх бөгөөд одоогоор сурталчилгааны ажлаа эрчимжүүлээд буй. Түрээсийн үйлчилгээг авахын тулд иргэд кредит картаа ашиглан хоёроос доош тэрэг ашиглах боломжтой.

Энэхүү үйлчилгээг 2017 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж Япон ээж нарын хэдийнээ танил болсон “Baby door” нэртэй хүүхдийн бараа түрээс, борлуулалт эрхэлдэг компани захиалан хийлгүүлсэн бөгөөд хүүхэдтэйгээ яваа хүмүүс тэр бүр хүүхдийн тэргээ авч явж чаддаггүй, хэтэрхий хүнд ачаа болдог тул хэн дуртай нь хүссэн газраасаа хүүхдийн тэргийг түрээслэн авч, дараа нь өөрт ойр байрлах цэгт буцаан тавих боломжийг олгожээ.

ЭХ СУРВАЛЖ: HITOSARA.COM


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 21:07:07

BVZqL0 http://pills2sale.com/ levitra nizagara

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:00:09

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:00:09

Зочин [14.200.88.169] 2019-03-16 01:09:31

Gomo munhu haana bdgiin

Зочин [64.119.19.124] 2019-03-15 22:48:28

монголд сайн сайхан шинэ юм авч ирэх ямар ч орон зай байхгүй.Бүх орон зайг хулгайч нар ба тэдний хамсаатнууд, үр сад эзэлсэн.Монголчууд бидэнд гарч зугатахаас өөр ямарч сонголт үлдээсэнгүй.

Юу сүртэй юи ямар машин гар утас хиичихсэнүү [14.207.79.186] 2019-03-15 15:39:58

Тиимэээ найзудааа

зочин [103.26.193.10] 2019-03-15 05:09:58

Баяр хүргэе инженер залуучууддаа.

Зочин [103.229.120.81] 2019-03-15 03:57:09

manaihan undur ashig avah gazar ajillaj l baig l de,sain bn amjilt

Асуулт байна. [202.131.228.118] 2019-03-15 02:48:07

"Гомоо Мөнхөө" гэж хэн юм бэ? Энэ нь энэ нийтлэлд ямар холбоотой юм бэ?

Монголд чухал биш мэдээ байна. Өөр зүйлийг анхаарах хэрэгтэй. [202.131.228.118] 2019-03-15 02:19:29

Энэ нь тэгээд Монголд ямар үр ашиг авчирсан юм бэ? Японд амьдралаа зохиочихсон "Монгол гаралтай инженерууд"-ийн зохиосон зүйл байна. Гэтэл Монголд үүнийгээ авчрах уу гэдэг чинь ойлгомжгүй, зохиосон зүйл нь Монголд бол ямарч хүртээлгүй, ашиггүй зүйл байна. Иймэрхүү ахуйн шинжтэй зүйлийг Японд гаднаас ирсэн филиппинчууд, солонгосууд, хятадууд, вьетнамчууд, малайзчууд, оросууд г.м. үй олноор зохиож байгаа. Ахиухан зүйлд хүрэх гэж байгаа бол Японы машин, компьютер, эрүүл мэнд зэрэг салбарт юм нээхийг хичээх хэрэгтэй ш дээ.

Зочин [202.21.106.166] 2019-03-15 14:45:32

Хэдэн залуучууд гадны захиалгаар бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэдэг нь Монгол улсад гаднаас мөнгө орж ирж байна гэсэн үг. Хүртээлгүй гэдэг нь чухал биш.

Иргэн [202.126.88.52] 2019-03-15 08:21:37

Чи өөрөө хийгээч.

зочин [202.21.127.166] 2019-03-15 08:04:52

энэ усан тэнэгүүд үндэслэлтэй зүйл ярихад л дандаа урдаас атаархлаа гэх юм, тэр хүний амьдрал тэрэндээ л юм байгаа биз, тэглээ гээд монголд ямар хүртээлтэй байнаа

Зочин [66.181.183.132] 2019-03-15 04:16:43

Та бүү атаарх. Та өөрөө юу ч хийдэггүй хүн байна. шүүмжлэх муулах нь хийхээсээ амархан гэдгийг хүн болгон мэднэ. Тэгээд манайд энэ үйлчилгээг нэвтрүүлэхэд иргэдийн ухамсарын түвшин болоогүй байна. Дугуй түрээслэх ийм үйлчилгээ нэвтүүлсэн боловч нилээд дугуйгаа хулгайд алдсан гэж сонссон. Тэгээд ч манайхан хүүхдийн тэрэг түрээслэж авах боломж хангалтгүй байгаа, ямар ч хүн хэрэглэсэн юм билээ гээд хүүхдээ түрээсийн тэргэнд суулгахгүй байх магадлалтай.

Зочин [86.59.217.65] 2019-03-15 01:31:04

Инжeнeр, эрдэмтэдээ дэмжих хэрэгтэй манай улс. Тэд бол улсын тархи нь байх ёстой

зочин [150.129.141.139] 2019-03-15 00:39:56

энэ гомо мөнхөө гэгч гажигийн боов нь ажиладгүй гэж үнэн үү тэгээд ийм гажиг үйлдэл хийгээд байдаг кккк

chuka [122.201.23.84] 2019-03-15 02:20:33

Сэтгэцийн өөрчлөлтөд орсон юм шиг байна. Эмчид үзүүл. Хаа хамаагүй юм бичиж тэнэгтэхээ боль

Зочин [45.117.35.9] 2019-03-15 01:58:33

тэр хүний ямар байх нь хэнд хамаатай юм. хүн болгон тэгш эрхтэй чи бусдаас давуу эрхгүй. бусдын хэрэгт бүү оролц өөрийгөө хөгжүүл. ийм үхээнц хэнд ч хэрэггүй зүйлсээр оролдож явахаар энэ олдсон амьдрал чинь хурдан дуусаж үхлийн өмнө ирсэн байна. тэр үед яаж ч харамсаад юу ч өөрчилж чадахгүй. иймд эртнээс амьдралаа өөрчил сонголт таны гарт.


18 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
18 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.