Өнөөдөр “Улаанбаатар барилга -2019” олон улсын үзэсгэлэнгийн нээлт болно

М.Амаржаргал / Нийгэм

Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөний хүрээнд зохион байгуулагдаж буй Монголын барилгын салбарын хамгийн том “Улаанбаатар барилга 2019” олон улсын цуврал үзэсгэлэн 14 дэх жилдээ зохион байгуулагдах гэж байна. Энэхүү үзэсгэлэнг зохион байгуулагчаар “Мишээл Экспо” компани, дэмжигчээр Барилга, Хот Байгуулалтын Яам, “Барилгын хөгжлийн төв”, үзэсгэлэнгийн ерөнхий ивээн тэтгэгчээр Дэрэн Наран, Aquatherm, Mines up, Remax компаниуд ажиллаж байгаа аж.

Цуврал арга хэмжээний хүрээнд “Барилгын материал, шинэ техник технологийн үзэсгэлэн энэ сарын 15-18-ний өдрүүдэд өглөө 10 цагаас оройн 19.00 цаг хүртэл “Мишээл Экспо” олон улсын үзэсгэлэн худалдааны төвд болно.

Үзэсгэлэнд

Барилгын материал, шинэ техник, тоног төхөөрөмж

Орон сууц хот тохижилтын компаниуд

Барилга угсралт, засвар үйлчилгээ, засал чимэглэлийн компаниуд

Зураг төсөл дизайны үйл ажиллагаа эрхлэгч байгууллагууд

Хүнд машин, механизм

Барилгын гадна тохижилт, ландшафт, гэрэлтүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг дотоодын болон ОХУ, Хятад, Япон, Герман, Солонгос, Франц зэрэг улс орнуудын аж нэгж байгууллагууд оролцоно.

Үзэсгэлэнгийн өдрүүдэд хэрэглэгч олон нийтэд зориулсан шинэ технологийнг танилцуулах сургалт, 2018-2019 онд шинээр батлагдсан стандартын сургалтууд зохион байгуулагдахаас гадна, бараа бүтээгдэхүүн, орон сууцаа худалдах сурталчилгааны өдөрлөг зохион байгуулагдана. Энэ жилийн үзэсгэлэнд ОХУ, Хятад, Япон, Герман, Солонгос, Франц зэрэг улсаас барилгын салбарын төлөөлөгчид оролцож байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.