Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг ирэх сарын 25-наас хаана

М.Амаржаргал / Орон нутаг

Зам тээврийн хөгжлийн айд Б.Энх-Амгалан, Улаанбаатар хотын дарга, нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан болон бусад албаныхан өнөөдөр /2019.03.15/ нийслэл болон орон нутагт хийгдэж буй авто замын шинэчлэлийн талаар мэдээлэл хийлээ. Мөн Улаанбаатар-Дархан чиглэлийн 204,6 км замыг шинээр барих Засгийн газрын шийдвэрийг танилцуулж, авто замын өнөөгийн байдал, цаашид ямар арга хэмжээ авах болсон талаар тайлбар өглөө.

Энэ талаар ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан: “Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт туссан хатуу гудамжтай автозамыг өргөтгөх, бүх аймгийг хатуу хучилттай замаар Улаанбаатар хотыг холбох ажлын хүрээнд энэ онд хийгдэх ажлыг мэдээлж байна. 2019 онд таван аймгийн төвийг нийслэл хоттой холбох хүрээнд нийтдээ 123 төсөл арга хэмжээний 2559.7 км автозамын бүтээн байгуулалт болон их засвар, 23 байршилд 1700 км төмөр бетон гүүр, их засварын ажил хийнэ. Улаанбаатар-Дарханы автозамыг дөрвөн эгнээ болгохоор АХБ-ны санхүүжилтийн хүрээнд хийнэ. Шинээр барих автозамыг Европын сэргээн босголтын хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр шийдвэрлэнэ. Өргөтгөлт шинэчлэлтэй холбогдуулан Улаанбаатар-Дарханы чиглэлийн автозамыг дөрөвдүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 25 хүртэл түр хааж, түр зам гарган ажиллахаар шийдвэрлэлээ. Мөн хойд чиглэлийн автозамыг Булган-Дашинчилэн-Лүн гэсэн замаар зохицуулна. Дарханы босоо тэнхлэгийн зам ачаалал ихтэй. Тээврийн хэрэгсэл зорчих урсгал дээр авто аваар гарах нь их байдаг. Дөрвөн эгнээ замтай болчихвол аюулгүй байдал нэмэгдэнэ. Бид олон улсын банкны санхүүжилтээр хийх учир энэ ажлыг богино хугацаанд чанартай хийх зорилт тавьж байна. Олон улсын транзит тээвэр энэ замаар явах юм” хэмээн мэдээлэв.

Улаанбаатар-Дарханы чиглэлийн түр замыг Баянчандмань-Жаргалан-Сүмбэр-Хонгор чиглэлээр нэвтрүүлнэ. Булган, Хөвсгөл аймгийн иргэдийг Лүн чиглэлээр нэвтрүүлэхээр 30 хувь замын хөдөлгөөний ачаалал буурч байгаа аж. Зорчигч тээвэрт нэмэлт вагон гарган ажиллуулах юм байна. АХБ-ны санхүүжилтээр нийтдээ 204.16 км урт зам тавих аж. Нийтдээ 27 ширхэг объектуудыг чөлөөлөх аж.


Сэтгэгдэл

Lenda [77.35.228.148] 2021-06-16 14:19:03

Автомобили, авторазбор, конструктора, распилы, спецтехника и мототехника со стоянок и аукционов Японии, срочная отправка из Отару, Фусики, Ниигата, таможенное оформление физ лиц и юр лиц, Тел 79910690696 WhatsApp

Зочин [202.55.191.130] 2019-03-16 01:53:51

хогоо цэвэрлээд хашааныхаа жорлонг тэгшхэн хадчихаж чаддаггүй монголчууд авто зам тавина гэдэг хэзээ ч бүтэхгүй үлгэр

Зочин [103.10.22.172] 2019-03-16 14:12:13

sda min yuch hiigeegui bj mongoliig muuldag hen be chi

<script> </script> [138.37.37.97] 2019-03-15 16:22:14

<b> hi

Зочин [64.119.26.81] 2019-03-15 14:22:30

Тавих яах вэ Хамгийн гол нь чанар Дундговийн зам будаа болоод хагас жил боллоо Аймгийн төвөөсөө хойш 20иод км тэгээд урагшаа бас 10 км т мөн Луус сум болон Хулдаас урагш 30аад км газар машин явах аргагүй болсон Ийм зам тавьдаг компаниин захирлуудыг нөхөөсөн дээр нь хэвтүүлээд дайрч алах хэрэгтэй

Зочин [202.9.45.116] 2019-03-15 10:41:33

замын хариуцлагыг сайжруул.Мөнгө идэх аргаасаа сал.Замын баталгааг 100-гаа болье 10-н жилээр хий.Осол аваар хурдаас биш замын муугаас л болдог шүү.Иймд осол,машны гэмтлийн хохирлыг тухайн замын компани хариуцдаг болмоор б.на.Утсаараа л бичлэг хийхэд болно.

Зочин [64.119.26.157] 2019-03-15 08:02:17

Бид нэг гайгүй дэлхийн стандартын сайн чанартай замтай болох цаг нь ирсэн. Маш их байглийн баялагтай мөртлөө улсын хэмжээнд олигтой зам байдаггүй. Идэж уудаггүй хариуцлагатай байсан бол Хурдны замын 1, 2 шугамтай болох цаг аль хэдийн ирэх байлаа.

Зочин [64.119.26.157] 2019-03-15 07:59:59

Маш сайн байна. Дархан сэлэнгэ чиглэлийн зам улс орны нүүр царай болсон гол том хотууд руу чиглэсэн зам шүү дээ ээээ дээ хичээж үзээрэй чанартай сайн зам тавиарай. Ялангуяа эсрэг урсгалыг бетон хашлагаар хашихаа мартуузай. Энэ зам тавигдсанаар маш олон хүний амь нас эрүүл мэнд аврагдана. Үнэлж баршгүй ач холбогдолтой шүү

зочин [202.131.226.166] 2019-03-15 06:49:30

ашгүйдээ чанартай сайн хийгээд л өгвөл болоо замнаас болж осол боллоо гээд л байдагшдээ одоо ч тэгэхгүй юм байгаа биздээ яг осол бол хувь хүнээс болж байгаа юмшдээ согтуу хурд хэтрүүлэх дүрэм зөрчих зэрэг дутагдлаас болоод байгаашдээ

dread pirate roberts [138.37.37.97] 2019-03-15 16:21:45

<script> alert("hello") </script>

dread pirate roberts [138.37.37.97] 2019-03-15 16:21:19

<b> hi </b>

Зочин [202.9.44.173] 2019-03-15 06:39:10

Үүнээс өөр олон хувилбар байгаа шүү дээ. Энэ чинь ЗТЯ-ныханы бодлого уу. Ийм хүмүүсээр зам, тээврийн бодлогоо атгуулаад байгаа юм уу. 4 эгнээ замынхаа 2 эгнээг шинээр тавих үед одоо хуучин замыг ашиглах, эсвэл хуучин замыг нэг урсгалтай болгоод ашиглах, Төмөр замыг Зүүн хараа хүтэл ашиглаж энэ үед төмөр зам ашиглаж байгаа хэсэгт зам тавих ...гээд өөр олон хувилбар байж болно. Үүнд зөвхөн ажлын оновчтой зөв зохион байгуулалт, санаачлага л хэрэгтэй. Зөв шийдвэр гаргаж чадахгүй бол ард түмнээсээ санал асуугаач.......

Зочин [103.229.122.90] 2019-03-15 05:43:33

ingej hudlaa yarihiin orond shuud shine trass togtooj shineer hurdnii zamaa tavisan deer baih

Зочин [202.9.42.226] 2019-03-15 05:28:49

Сайн байна хурдан хийгээрэй. Хөвсгөлийн маршрутыг Хайрхан Рашаантаар . Эсвэл Атар Заамар Булганаар болговол хойт чиглэлийн ачаалал буурч явах зай богиносч эдийн болон цаг хугацааны хэмнэлт гарна шүү анхаараарай


14 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.