Улсын хэмжээнд 661 мянган төл бойжиж байна

П.Урнаа / Орон нутаг

Улсын онцгой комиссын шуурхай бүлэг 21 аймагт ажиллажээ. Шуурхай бүлэг орон нутагт ажиллах үеэрээ улсын нөөцөөс 50 хувийн хөнгөлөлттэй олгох 4000 тонн өвс, 3000 тонн тэжээлийг эздэд нь хүртээмжтэй хүргэх тал дээр анхаарсан байна. Мөн дамлан худалдаалах, ах дүү танил тал харгалзан олгох зэрэгт хяналт тавих, гамшгийн үед ажилласан зардал, гарсан хохирлыг үнэн, зөв ирүүлэх, шар усны үерээс урьдчилан сэргийлэх, гуу жалганд хаягдсан мал амьтны сэг зэмийг устгах зэргийг холбогдох албаныханд үүрэг болгосон аж.

Өнөөдрийн байдлаар Увс, Завхан, Хөвсгөл аймгийн ихэнх нутаг, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай аймгийн хойд, Баянхонгор аймгийн зүүн, Өвөрхангай аймгийн өмнөд, Өмнөговь аймгийн баруун, Дорнод аймгийн төв хэсгээр 1-20 см зузаан цасан бүрхүүл тогтоод байна.

Үүнээс хамгийн зузаан нь Увс аймгийн Зүүнговь суманд 20 см, Хяргас суманд 18 см, Баруунтуруун суманд 17 см, Малчин суманд 13 см, Завхан аймгийн Яруу, Баянхайрхан суманд 13 см, Завхан аймгийн Улиастай, Тэс суманд 12 см, Хөвсгөл аймгийн Хатгал, Увс аймгийн Улаангом суманд 10 см байгаа юм.

Одоогийн байдлаар төллөх эх малын 2.2 хувь буюу 683 мянган хээлтэгч мал төллөж, 661.2 мянган төл бойжиж байна. Оны эхний нийт малын 0.3 хувь буюу 213.1 мянган толгой мал хорогдоод байгаа ажээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.