АН: Татварын багц хуулийн төслийг боловсруулсан ажлын хэсгийнхэнтэй санал солилцоно

П.Урнаа / Улстөр

УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит бус чуулгантай холбоотойгоор мэдээлэл хийлээ. Ээлжит бус чуулган эхэлсэнтэй холбогдуулан АН-ын бүлэг хуралдаж, хэлэлцэгдэх асуудлуудаар байр сууриа нэгтгэсэн байна.

Энэ талаар АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэлэхдээ, “Татварын багц хуулинд эерэг сөрөг олон зүйл бий. Манай намын бүлэг татварын багц хуулийн шинэчлэлийг дэмжих нь зүйтэй гэдэг байр суурьтай байна. Гэхдээ татварын орлогыг нэмэгдүүлэхэд ачааллын хүнд нь хаана очих вэ, олон төрлийн хөнгөлөлт нийгэмд хэр зэрэг ач холбогдолтой вэ зэрэг ярилцах зүйлүүд гарч ирж байна. Мөн татварын бааз суурийн асуудал яригдаж байна. Зөвхөн орлогоороо амьдрах нь зөв үү буруу юу, татварын бус орлогыг хэрхэн яаж тооцоолсон бэ зэрэг тооцооллын асуудлууд бүрхэг харагдаж байгаа. Иймд бид маргааш 11 цагт Сангийн яамны хууль боловсруулсан ажлын хэсгийнхнийг татварын багц хуулийн тооцооллын асуудалд санал солилцохыг урьж байна.

Мөн Ашигт малтмалын тухай хууль маш олон сар гацлаа. Хуулийн тодорхойгүй байдал бий болсон нь эдийн засагт тодорхой хэмжээнд нөлөө үзүүлж байгаа. Тиймээс эрх баригчид энэ хуулийг нэг даруй нэг тийш нь болгох хэрэгтэй” гэв.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа: “Татварын багц хууль шинэчлэгдэх зайлшгүй шаардлага бий. Өнөөдөр төсвийн орлогын 80 гаруй хувийг татварын орлого бүрдүүлж байгаа. Бараа бүтээгдэхүүний чанар, экспортын хэмжээ нэмэгдсэн үү. Энэхүү хөнгөлөлт хэр зэрэг үр өгөөжтэй байв гэдгийг эргэж харах хэрэгтэй. Эдийн засгийн үр өгөөжөөр нь тооцоолохгүйгээр жижиг аж ахуй нэгжүүдийн саналыг авна гэдэг байдлаар асуудалд хандаж болохгүй. Энэ асуудал улс орны эдийн засгийн цаашдын дунд, урт хугацааны тогтвортой байдлын асуудал учир ул суурьтай, шинжилгээ тооцоотойгоор хандах хэрэгтэй. Өмнө нь батлагдсан хуулиудын үр дагаврыг ч харах шаардлагатай. Жижиг аж ахуй нэгжүүдээ дэмжих нь зөв. Гэхдээ хэрэгжүүлэх гэж буй шийдвэр онож байна уу, хүлээгдэж буй үр дүн гарах уу гэдгийг нь харах хэрэгтэй” гэлээ.

-АТГ-ын даргын бүрэн эрхийг хугацаа дуусгавар болсон гэж Ерөнхийлөгч оруулж ирсэн. Гэтэл Авлигын эсрэг хууль дээр дээрх үндэслэлээр чөлөөлж болохооргүй заалттай. Төрийн албан тухай хуульд болохоор Өмнөх албан тушаалтныхаа бүрэн эрхийн хугацааг дуустал ажиллана гэсэн заалт бий. Энэ хоёр хуулийн алинаар нь шийдэх юм бол?

-Энэ дээр хуулийн тайлбарыг хийж чадахгүй байна. Хэлэлцүүлэг явагдана. Хуулийн тайлбарыг хэн хийх вэ гэдэг асуулт тавигдах зайлшгүй нөхцөл бүрдэх байх гэж харж байна.

-Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал дээр АН-ын бүлгийн байр суурь хэвээрээ юу. Хэдийд авч хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж байна вэ?

-АН Үндсэн хуулийг өөрчлөх нь зүйтэй гэж үзээд ажлын хэсэгт хамтран ажиллаж байгаа. Гэхдээ эрх баригчдын хуваагдал Үндсэн хуулийн өөрчлөлтийг батлахад эргэлзээ төрүүлж байгаа гэдэг байр сууриа илэрхийлсэн. Хэрэв Үндсэн хуулийг өөрчлөх бол ард нийтийн санал асуулгаар шийдэх ёстой. Зөвшилцөл явуулах нь иргэдийн сэтгэл санаанд нийцэхгүй байгаа.


Сэтгэгдэл

Зочин [178.115.128.6] 2019-03-19 00:20:34

Битгий худлаа хуцаад бай Шившиг

дулмаа. [202.131.230.19] 2019-03-18 08:56:57

саин дураар тэтгэвэриин шимтгэл төлөх хүсэлтэи хүмүүсииг өөриинх нь регистрээр шимтгэлиигнэ төлүүлж баимаар юма заавал аж ахуин нэгжиин нэр дээр дээр тушаа.гээд бас хувиинхнииг гуиж авилгал өгөөд хараал хүлээгээл баидаг шаналган юма.аливаа юманд үнэд ороод ядарсан юмнууд зовчих юма.

Зочин [178.165.129.10] 2019-03-18 08:14:26

Битгий хуцаад бай Чи

Зочин [139.5.218.151] 2019-03-18 05:43:46

НӨТ-н хуули худалдааны хуулид чиглэгдсэн болохоос ЖДҮ-г хөгжүүлэхийн эсрэг хуулийн заалт орсон байгааг зайлшгүй залруулахгүй бол Монголд ЖДҮ хөгжихгүй юм. ЖДҮ нар үйлдвэрлэсэн бараагаа борлуулахын тулд дэлгүүрийн агуулахад бараагаа буулгахдаа НӨТ-н баримт бичиж өгөөд мөнгөө гар дэрээ аваагүй байхдаа шууд НӨТ-н өрөнд ордог. Татварын байгууллага татвар төлөхийг шаарддаг. Зээл авч НӨТ төлөхөөс аргагүйд хүрдэг!!! Иймд ЖДҮ н төлбөр хийгдсэн мөнгөний хэмжээгээрээ НӨТ төлдөг байх хэрэгтэй байнаа??? Үүнийг Нарантуяа гишүүн ойлгож арга хэмжээ авч өгөхийг хүсэж байна???


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.