Монгол Улс чөлөөт бөхийн дэлхийн цомын тэмцээнд VI байрт шалгарлаа

М.Амаржаргал / Спорт

Чөлөөт бөхийн 2019 оны эрэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээн гуравдугаар сарын 16-17-нд ОХУ-ын Якутын “Триумф” спорт цогцолборт боллоо. 46 дахь удаагийн тэмцээнд ОХУ, АНУ, Иран, Монгол, Япон, Гүрж, Куба, Турк гэсэн өнгөрсөн жилийн Унгарын нийслэл Будапешт хотноо болсон насанд хүрэгчдийн ДАШТ-д эхний найман байрт шалгарсан багууд өрсөлдөв.

Дэлхийн цомд 11 дэх удаагаа хүч үзсэн Монгол Улсын шигшээ баг “В” хэсэгт Иранд 1:9-өөр, АНУ-д 2:8-аар ялагдаж, Гүржийг 5:5 /онооны чанар/-аар ялснаар хэсгээсээ гуравдугаарт жагссан юм. Улмаар тавдугаар байрын төлөө Дэлхийн цомын хоёр мөнгө, зургаан хүрэл медальт Кубын шигшээ багтай өрсөлдөж 4:6-аар ялагдаж, зургадугаар байрт шалгарлаа. Манайхаас “Будапешт-2018” ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Т.Түвшинтулга 23 хүртэлх насны дэлхийн аварга Рейнери Ортегаг 2:1-ээр, Б.Батмагнай Алехандро Вальдесийг 10:0-ээр, ОУХМ Б.Бат-Эрдэнэ Коломбат Ривераг цэвэр, ОУХМ О.Үйтүмэн Пан Америкийн хошой аварга Юриески Торребланкаг 4:4-өөр тус тус яллаа. Манай бөхчүүдээс 86 кг-ын жинд барилдсан ОУХМ О.Үйтүмэн Якутын дэвжээнд нийт дөрвөн барилдсанаас гуравт нь ялалт байгуулсан нь онцлууштай амжилт байв.


Сэтгэгдэл

Монгол иргэн [103.9.89.202] 2019-03-18 14:59:22

Монгол улсыг дэлхийн тавцанд аваачиж байгаа хүмүүс ихэнхэн тамирчид маань л байна

зочин [66.181.166.196] 2019-03-18 09:20:06

Чөлөөт бөх монголд шинэ тулгар хөгжиж буй спорт биш, хэдэн арван жилийн турш топ спорт гэгдэж спортын салбарын төсвийн багагүй хувийг үрсэн ч амжилт гэж авах юм байхгүй, жилээс жилд улам дордоод л байдаг, одоо нэг тийш нь болгох цаг болсон баймаар

БАТ & БАТ [66.181.160.48] 2019-03-18 14:08:40

СЭТГЭЛ СОХОР БОЛ НҮД СОХОР ! ! ! АМЖИЛТ ГЭХЭЭР БҮГД Л ОЛИМП ДЭЛХИЙН АВРАГА БОЛОХ ЁСТОЙ ЮМ УУ ? ? ? ТЭНЭГ БАЙХ АА ! ! !

БАТ & БАТ [66.181.160.48] 2019-03-18 14:02:42

НЭГ ТИЙШ ГЭДЭГ НЬ ЮУ ГЭСЭН ҮГ ВЭ ? , СПОРТ ГЭДЭГ ЯЛЖ ЯЛАГДАЖ БАЙДАГ ЗҮЙЛ . АЛЬ Ч УЛС СПОРТЫН ТѲРѲЛѲѲ АМЖИЛТ НЬ БУУРЛАА ГЭЭД ХААЖ ЗОГСООДОГ ТИЙМ ЮМ ОГТ БАЙДАГГҮЙ ЮМ ! ! !


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.