МИАТ “Boeing 737 MAX 8” загварын хоёр дахь онгоцоо авахаа хойшлуулав

Б.Гэрэлмаа / Нийгэм

Гуравдугаар сарын 10-ны өдөр Этиопийн нийслэлээс Кенийн нийслэл Найроби хотыг чиглэн ниссэн АНУ-ын Боинг корпорацийн хамгийн сүүлийн үеийн онгоцуудын нэг хөөрөөд тун удалгүй сүйрч, зорчиж явсан 33 орны 149 зорчигч, хөлгийн багийн найман гишүүн гээд нийт 157 хүн амиа алдсан харамсалт явдал болсон. Үүнээс өмнө 2018 оны аравдугаар сарын 29-ний өдөр Индонезийн агаарын тээврийн компанийн мөн энэ загварын онгоц хөөрснөөс хойш 13 минутын дараа сүйрч 189 хүний амийг авч одсон билээ. АНУ-ын Холбооны нисэхийн удирдах газар (FAA)-аас хоёр онгоцны сүйрэл зарим талаараа ижил байгааг хүлээн зөвшөөрсөн.

Ийм ч учраас дэлхийн улс орнууд “Boeing 737 Max 8” загварын онгоцуудаас татгалзаж эхэлсэн мэдээллийг бид өмнө хүргэсэн. Монгол улсын иргэний агаарын тээврийн МИАТ компани ч парк шинэчлэлийн хүрээнд уг загварын дөрвөн онгоцыг авахаар төлөвлөж, эхний ээлжинд нэг онгоцоо авч ашиглаж байсан. Гэвч тодорхой эрсдлээс шалтгаалан “Boeing” компаниас зөвлөмж гартал нислэгт ашиглахгүй, түр зогсоогоод байгаа.

Манай улсын хувьд хамгийн сүүлийн үеийн загварын уг онгоцыг худалдан авах боломжгүйгээс түрээсийн гэрээ хийж, ирэх тавдугаар сард хоёр дахь ээлжийн онгоцоо хүлээн авахаар зэхэж байсан. Гэвч дээрх осолтой холбоотойгоор түрээслэх саналаа түр түдгэлзүүлж байгаа юм байна. Дараа дараагийн ээлжинд авах хоёр онгоцыг ч авахгүй, авсан онгоцоо буцааж магадгүй нөхцөл байдал үүсээд байгаа гэв. Гэвч эцсийн шийд Этиопийн агаарын тээврийн компаниас гаргах ослын дүгнэл, “Boeing” компаниас гаргах зөвлөмжөөс шалтгаалах аж.


Сэтгэгдэл

Боинг [64.119.22.209] 2019-03-19 04:42:17

За даа энэ онгоцоор нисэх дэмий бизээ...илүү дээ гарсан амь байгаа юмуу...

Чойр [64.119.27.209] 2019-03-19 04:39:49

Хямдрангуут нь хусах хэрэгтэй

Airbus [64.119.25.11] 2019-03-19 04:35:27

Airbus 320 neo г ав. бүх талаараа Boeing 373 max 8 аас зүйрлэшгүй давуу онгоц. анхнаасаа америкийн хамгийн том нислэгийн компани American Airolines Boeing oo голоод Airbus авсан.

Зочин й [66.181.161.103] 2019-03-19 03:11:10

За больсон дээр биз 380 хүн үхээд байхад мань лав ийм онгоцонд суухгүй илүүдсэн амь биш зүгээр

Зочин [202.126.89.169] 2019-03-19 03:05:10

НИСГЭГЧ НАРЫН ЧАДВАРААС ШАЛТГААЛНА Boeing ХУВЬЦААНЫ ХАНШ УНАЖ ОНГОЦНЫ ҮНЭ БУУЖ БАЙГАА ҮЕД НЬ АВАХ ХЭРЭГТЭЙ


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.