Тусгай олимпийн наадмаас монголчууд ес дэх медалиа хүртлээ

М.Амаржаргал / Спорт

Тусгай олимпийн зуны 15 дугаар наадам АНЭУ-ын Абу Даби хотноо болж байна. Манай багийн ес дэх медалийг жүдогийн эрэгтэйчүүдийн -66 кг-ийн жинд барилдсан Э.Билгүүн хүртлээ. Манай багт жүдогийн таван тамирчин багтсан бөгөөд тэд бүгд жингийнхээ нэгдүгээр ангилалд багтсан. Өөрөөр хэлбэл ур чадвараар хамгийн шилдэг тамирчидтай барилдаан хийсэн юм. Э.Билгүүний хувьд мөн ч ширүүн барилдаанууд хийж мөнгөн медаль хүртсэн. Ийнхүү жүдогийн тамирчид тэмцээнээ өндөрлүүллээ. Тэд хоёр мөнгө, хоёр хүрэл, нэг шагналт тавдугаар байрт шалгарсан бахдам амжилт үзүүлсэн юм.

Э.Билгүүн одоо 18 настай. Тэрбээр 63 дугаар тусгай сургуулийг төгссөн бөгөөд тавдугаар ангиасаа эхлэн жүдогийн спортоор хичээллэжээ. Тусгай олимпийн наадамд оролцохоос ирэхээсээ өмнө тэрбээр Хан-Уул дүүргийн жүдо бөхийн аварга шалгаруулах тэмцээнд орж, медалийн төлөө өрсөлдсөн юм. Э.Билгүүн 63 дугаар сургуулиа төгсөөд Хүнсний технологийн коллежийг тогооч мэргэжлээр дүүргэжээ. Гэхдээ цаашид жүдогийн алдарт тамирчин болж, амжилтаа ахиулах тэмүүлэлтэй байгаа талаараа ярьжээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.