Усны тоолуур тавьж ажиллахыг анхаарууллаа

П.Урнаа / Нийгэм

Нийслэлийн Байгаль орчны газраас ус хэрэглэж буй иргэн, ААН- байгууллагуудыг ус авах шугам хоолойдоо стандартын шаардлага хангасан цэвэр усны тоолуур тавьж ажиллахыг анхаарууллаа. Усны тоолуур суурилуулаагүй иргэн, ААН, байгууллагатай ус ашиглах гэрээ байгуулахгүй болохыг мэдэгдэж байна.

Усны тухай хуулийн 10.1.3, БОНХ-ийн сайдын 2013 оны А/156 дугаар тушаалаар баталсан “Ус ашиглалт хэрэглээг тоолууржуулах журам", БОАЖ-ын сайдын 2019 оны 09/322 дугаартай албан даалгавар гарсан байдаг. Энэ дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа ус ашиглагч иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд усны нөөцийг хэмнэх, зохистой ашиглах үүднээс дээрх журам дүрмийг мөрдөн ажиллахыг сануулж байна.

Ингэхдээ нийслэлийн Байгаль орчны газраас энэ оны зургадугаар сарын 1-нээс эхлэн усны тоолуур суурилуулаагүй иргэн, ААН, байгууллагатай ус ашиглах гэрээ байгуулахгүй болохыг давхар мэдэгдэж байгаа ажээ.


Сэтгэгдэл

монголчуудииг луивардахаа боль. [202.131.230.19] 2019-03-19 07:52:58

зөв суурилуулаад өгдөг бол ч яахав тэр эн шигзөв юм алга. хамгиин гол нь тоолуураа суулгах даа өөр аил усаа гоожуулахаар ус аваагүи баигаа аилиин тоолуур учиргүи гүигээд . ядарч яваа иргэдииг уснии ххк нар луивардаад баихаар итгэхээ болиод б на энэ бол илүү их луивардаж бна. итгэхгүи бна.итгэхгүи бна. та нарт.

zochin [66.181.186.179] 2019-03-19 07:20:01

MASH ZEB . Standart hkejilzyin gazriin ajil shuu dee


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.