ТОЙМ: Назарбаев ерөнхийлөгчийн ажлаа гэнэт өгөх болсон шалтгаан юу байв

Д.Тулга / Гадаад мэдээ

Казахстанд засаглалыг шилжүүлэх явц эхэллээ. Нурсултан Назарбаев төрийн тэргүүний үүргээ шилжүүлж байгаагаа мэдэгдсэн ч насан эцэслэх хүртлээ “елбасы” буюу улсынхаа анхны ерөнхийлөгч, өөрөөр хэлбэл үндэстнийхээ хөгжлийг тодорхойлох тэргүүн хэвээр үлдэж байгаа юм.

Өчигдөр буюу гуравдугаар сарын 19-нд тэрбээр ард түмэндээ хандан мэдэгдэл хийхдээ ерөнхийлөгчийн эрх мэдлээ дуусгавар болгохоор шийдсэн гэж онцолсныг бид мэдээлсэн. Өдгөө 78 настай Нурсултан Назарбаев гуравдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн төрийн тэргүүний албан тушаалаа өгөх хэдий ч Үндэсний аюулгүй байдлын тэргүүн, эрх баригч “Нур Отан” намын тэргүүн, түүнчлэн Үндсэн хуулийн зөвлөлийн гишүүн хэвээр үлдэж байгаа юм. Энэ нь ард түмэнтэйгээ хамт үлдэх боломж олгож байгаа гэдгийг ч тэрбээр онцолсон бөгөөд хуулийн дагуу дээрх албан тушаалууд үндэстний тэргүүн-анхны ерөнхийлөгчид хадгалагдан үлдэж байгаа нь энэ.

Назарбаев ийм шийдвэр гаргах болсны шалтгаан

ЗХУ-ын үеэс л Казахстаныг удирдсан (1989 онд Казахсстаны Коммунист намын Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар сонгогдож байв) Назарбаев суудлаасаа бууж магадгүй талаар сүүлийн жилүүдэд шинжээчид болон ажиглагчид нэг бус удаа ярьж байлаа. Анхны ерөнхийлөгч буюу үндэстний тэргүүн (елбасы) –ий тухай хууль Казахстанд 2010 онд батлагдахад, хөрш Узбекистаны ерөнхийлөгч Ислам Каримов 2016 онд таалал төгсөхөд, 2018 онд Үндэсний аюулгүйн зөвлөлийн тухай хууль өөрчлөгдөхөд, мөн 2019 оны хоёрдугаар сард Назарбаев Үндсэн хуулийн цэцэд хандан ерөнхийлөгч огцрох журмыг тодорхой болгох тухай хүсэлт гаргах үеэр ийм яриа гарч байсан юм.

Харин Үндэсний аюулгүйн зөвлөл Үндсэн хуулинд ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох үндэслэлийн бүрэн жагсаалт байхгүй, мөн төрийн тэргүүн “хөдөлмөрлөх, үйл ажиллагааны төрөл болон мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхтэй” гэж тогтоож байв.

Ийнхүү сүүлийн жилүүдэд Назарбаевыг явах тухай олонтаа ам нээж байсан шинжээчид энэ удаад илүү ихээр байр сууриа илэрхийлцгээж байна. Тэдгээрээс заримыг багцалвал:

  • “Энэ шийдвэрийг хүлээж байсан. Гэхдээ Назарбаев хэзээ ийм алхам хийх вэ гэдэг нь л сонин байлаа. Тэрбээр Наурызын баярын өмнө ийм алхам хийлээ” хэмээн Төв Ази судлаач Аркадий Дубнов мэдэгджээ.
  • “Назарбаев улс төрийн маш өндөр боловсролтой, төлөвшилтэй хүн, тиймээс элитийн хүрээнд сөргөлдөөн үүсэх эрсдлийг багасгаж, засаглал шилжүүлэх явцыг өөрөө хянахын тулд тохиромжтой хугацаа гарган энэ явцыг эхлүүлэхээр шийдсэн” гэж Хамтын нөхөрлөлийн орнуудын хүрээлэнгийн Дундад Ази, Казахстаны хэлтсийн эрхлэгч Андрей Грозин үзэж байна. Түүний үзэж байгаагаар Назарбаев ийм шийдвэр гаргах болсонд олон хүчин зүйл нөлөөлсөн, тэдгээрийн дотроос эрүүл мэндийн байдал байж болох гэнэ. Гэхдээ түүний эрүүл мэндийн талаарх мэдээллийг олон нийтэд мэдээлдэггүй тул энэ талаар нийтийн дунд бараг яригдахгүй болов уу гэж шинжээч тэмдэглэжээ. “Узбекистанд болсон явдал Казахстаны хувьд том сургамж болсон. Төр барьж байгаа хүн өнөөгийн бодлого нь хэвээр үргэлжилж, найдвартай залгамжлагчтай байхыг хүсвэл өөрөө амьд ахуйдаа энэ явцыг эхлүүлж,өөрөө л удирдах ёстой гэдгийг Казахстан маш сайн ойлгосон ” хэмээн Дубнов онцоллоо. Энд дуулгахад, 2016 оны есдүгээр сард Узбекистаны Ерөнхийлөгч Ислам Каримов залгамжлагчаа нэрлэж ч амжилгүй нас барсан бөгөөд түүнийг бие барсны дараа улс төрийн хүрээлэлд ерөнхийлөгчийн суудлын төлөөх тэмцэл хэд хоног үргэлжилсний дүнд Шавкат Мирзиеев ерөнхийлөгч болсон юм.

Хэдийгээр Назарбаев огцорсон ч гэлээ Казахстан дахь хамгийн нөлөө бүхий улс төрч хэвээр байна гэдэг дээр дээрх хоёр шинжээч санал нэг байна. “Хөрш зэргэлдээ орнуудад нь засаглал солигдохыг Назарбаев олон жил харсан. Киргиз шиг засаглалыг хүчээр солих, эсвэл Узбекистаны Ерөнхийлөгч шиг суудлаасаа буухгүй байж байгаад нас барахыг хүсээгүй тул Назарбаев өөрөө явж, засаглалыг шилжүүлэх явцад хяналт тавих замыг сонгосон байх” хэмээн College of International Security Affairs-ын профессор Эрика Марат үзэж байна.

Мөн Казахстан дахь засаглалыг шилжүүлэх явц нь Хятадад Дэн Сяопиний ашигласан загвартай ижил байгааг олон шинжээч онцолсон юм. Тодруулбал, Дэн Сяопин эрх мэдлээ шилжүүлсэн ч улсынхаа бодлогод нөлөөлөх гол хөшүүргээ хэвээр хадгалан залгамжлагчдыг эцсийн байдлаар тодорхойлж байсныг шинжээчид цохон тэмдэглэжээ.

“Елбасы”-ийн бүрэн эрх юу вэ?

Анхны ерөнхийлөгч буюу үндэстний тэргүүний тухай хуулийн дагуу улс орны гадаад болон дотоод бодлогын үндсэн чиглэлүүдтэй холбоотой бүхий л санал санаачилгуудыг “елбасы”-тай зөвшилцөх ёстой.
Улс орны гадаад болон дотоод бодлого, бүтээн байгуулалттай холбоотой чухал асуудлаар гаргасан елбасыгийн санаачилгуудыг төрийн зохих байгууллагууд болон албан тушаалтнууд зайлшгүй авч үзэх ёстой юм байна.
Елбасыгийн хууль ёсны үйл ажиллагаанд саад учруулах, олон нийтийн өмнө гутаан доромжлох эсвэл түүний нэр хүндэд бусад хэлбэрээр халдахыг хуулиар хориглосон бөгөөд ийм үйлдэл гарвал хуулийн хариуцлага ноогдуулах заалттай гэнэ.

Назарбаевын залгамжлагч хэн бэ?

Гуравдугаар сарын 19-нд ард түмэндээ хандсан мэдэгдэлдээ Нурсултан Назарбаев залгамжлагчийнхаа нэрийг зарласан. Тэр бол сенатын дарга Касым-Жомарт Токаев юм. Үндсэн хуулийн дагуу ерөнхийлөгч бүрэн эрхээ дуусгавар болгохоос өмнө албан тушаалаасаа буувал төлөвлөгөөт сонгууль хүртэл сенатын дарга төрийн тэргүүний үүргийг гүйцэтгэх ёстой юм байна.

Назарбаев Токаевыг

“үнэнч, хариуцлагатай” хүн, “Казахстаныг удирдуулахаар итгэл хүлээлгэж найдаж өгөх боломжтой” хүн хэмээн тодорхойлжээ. Мөн эх сурвалжуудын мэдээлснээр Токаев сүүлийн 15 жилийн туршид Назарбаевыг залгамжлах хүмүүсийн жагсаалтанд багтсаар байгаа, Назарбаевын итгэлт хүн нь гэнэ. Токаев олон улсын тавцанд Назарбаевын дараа зогсохоор алдартай нэгэн. Улс төрч хүн байхад шаардлагатай бүхий л шинжүүдийг өөртөө агуулсан гэх бөгөөд намтарт нь ч “хар толбо”, дуулиан шуугиан бага гэнэ.

1975 оноос дипломатын ажлаар гараагаа эхлэсэн Токаевыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, Женев дэх НҮБ-ын хэлтсийн ерөнхий захирал мөн зэвсэглэлгүй болох бага хурлын ерөнхий нарийн бичгийн даргын хувийн төлөөлөгчөөр томилохоор шийдсэн талаараа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга 2011 оны гуравдугаар сард мэддэгдэж байв. Ингээд Токаев зэвсэглэлгүй болох бага хурлын ерөнхий нарийн бичгийн даргын үүргийг гүйцэтгэсэн бөгөөд Швейцарт НҮБ-ын ажилтнуудын аюулгүй байдлыг хариуцсан ахлах албан тушаалтны үүрэг гүйцэтгэж байв. 2013 онд Казахстаны Парламентын сенатын даргаар сонгогдсон. Тэрбээр казах, орос, англи, хятад хэл чөлөөтэй эзэмшсэн, франц хэл мэддэг юм байна. Мөн улс төрийн шинжлэх ухааны докторын зэрэгтэй. 2001 онд Оросын ГХЯ-ны Дипломат академийн Олон улсын тулгамдсан асуудлуудын хүрээлэнд докторын зэрэг хамгаалжээ.

Казахстаны Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль 2020 онд болно. Харин энэ сонгуулиар Назарбаевын залгамжлагч өрсөлдвөл ялалт байгуулах нь тодорхой, гэхдээ сонгуульд нэрээ дэвшүүлэх эсэх нь одоогоор тодорхойгүй гэж олон ажиглагч үзэж байна.


Сэтгэгдэл

зочин [202.179.3.18] 2019-03-22 01:55:46

Засаглалын тогтвортой байдал ямар чухалыг Назарбаев харуулсан. Манайхан үлгэр дууриал аваасай. Ардчилал нэрийн дор дураараа дургигчидыг хазаарлах цаг нэгэнт болсон шүү.

Зочин [203.169.49.94] 2019-03-21 02:12:08

Улс тѳр нь тогтвортой бол гадаадын хѳрѳнгѳ оруулалт нэмэгддэг. Хятад, Казахстан 2 бол сонгодог жишээ.

Зочин [202.21.106.119] 2019-03-21 01:09:02

Battulga-iigaa ene hun shig bolgochih yumsan

Зочин [123.147.250.93] 2019-03-20 23:42:28

kazahstand himiin element deer bdag 108 bugd bdag. Uul uurhain companii 98% ni en owgoniih gj bgaa. Odoo zaluus ni bosoh tsag bolj bgaa bhdaa. En humuus meddeg yumshg uhaalag haragdah gj unen tawitsan yum bichhiimaa ee halag

зочин [66.181.187.195] 2019-03-20 23:40:03

орны нь хун бэлэн. манайх хэзээ ийм болноо.

Зочин [103.229.121.191] 2019-03-20 16:51:46

Өмхийрсэн ил тавьсан монгол хүүрнүүдээ ТА НАРТ ХЭЛЬЕ ЗАСАГ ТАЙВАН ЗАМААР ШИЛЖИХ ЭНЭ ҮЙЛ ЯВЦ ДЭЛХИЙН ХААНА Ч БОЛДОГ ОДОО ТА НАР УДАХГҮЙ УУСАХ БОЛНО ЭНЭ БОЛ ЦАГ ХУГАЦААНЫ АСУУДАЛ ХАРИН МИНИЙ ЭХ ОРОН МӨНХ ӨМХИЙ МОНГОЛ ЦАЙ Ч ЧАНАЖ ЧАДДАГҮЙ

Зочин [103.229.122.150] 2019-03-20 16:35:12

ОРОСУУД УКРИАНЫГ ЯАЛАА. КАЗАХУУД ТЭГЭЭД АМЕРИКИЙГ ТҮШЭЭД ДАЛД ЗААВРААР НЬ ЯВЖ БАЙНА .

Зочин [84.0.107.151] 2019-03-20 16:11:37

Яадаг ч байсан энэ хорвоод эхэлсэн юм дуусдаг нь жам. Мөнхөд хүчтэй оршдог улс гүрэн, удирдагч байхгүй. Цаг хугацааны л асуудал. Гэснээс казахууд маань бүгдээрэж энэ казакстан руугаа нүүгээсэй. Аль алиндаа хэрэгтэй

Зочин [112.72.11.112] 2019-03-20 16:39:07

Хужаа орж ирэх орон зайг суллах гэж үү

үхэр монгол [103.26.194.238] 2019-03-20 15:48:49

юунд зулгуйдаад байнаа.орон улсаа гайгүй авч яваа жирийн нэгэн бѳлгѳѳ.нэг их сод юм байхгүйээ.

Zochin [59.153.112.168] 2019-03-20 15:00:44

Uhaantai hun uls undestendee gabyatai l uldlee mundag udirdagch

Зочин. [103.212.119.125] 2019-03-20 14:54:55

Эхэлж бичсэн зочны үг маш үнэн. Дэмжиж байна Манайд боловсрол маш хоцрогдож байна. Үүнд одоо яаралтай анхаарч засахгүй бол бид мөхөхөд ойрхон байна.

hi [112.72.12.4] 2019-03-20 13:41:01

Mundag hun de odoo niislelig ni Nazarbaev gj nelrli gj bn manai luivarchinguud uhle gehed 99.9 huvu ni bugd haraagdah bolno ur huuhed ni bugd muu helegdeh bolno yana da

zochin [103.212.117.22] 2019-03-20 09:55:51

ene xun manai luivarchintai tentsex boloo?

Зочин [14.146.94.226] 2019-03-20 09:33:15

Цаашид манай гэнэт баяжсан, өөрсдийгөө мэдэрсэн агуу ах эгч нар маань үр хүүхэд гудамж тойрч явах болгондоо тоосгодуулчих вий, дээрэмдүүлчих вий гэж айж, булан тохой бүрт архичин, хулгайч, золбичуулыг харж хямарч амьдрах сонихолгүй л байгаа бол иргэн бүрийн боловсролд л хамаг хүчээ зарах хэрэгтэй байна. Хөлд орохоос нь эхлээд бүх насаар нь... Тэгэхгүй л бол эх орны хишиг сард 10 сая авлаа ч үхэр монголчууд хүн шиг амьдарч чадахгүй. Архиа уусаар, ойрын юмаа бодсоор, хорвоо дэлхий хаалттай, мөнхийн харанхуйд. Баян ядуугийн ялгааг одоогийнхоос цааш өсгөх гээгүй л юм бол яг одоо бидний боловсролтой, юмыг ганц биш олон талаас нь хардаг болгоод өг. Тэгээд л болоо. Бидэнд эх орны хишиг, хүүхдийн тэтгэмж мэтийн солиотой новшийн доромжилсон халтар цаас хэрэггүй.

үхэр монгол [103.26.194.238] 2019-03-20 15:57:48

монгол дээшээ гарах цаг нь болоогүйээ.доошоо орлоо гээд ѳлсгѳлѳнд нэрвэгдэхгүйээ.бид замаараа жамаараа л ѳѳрсдийн сонгосоноороол явж байна.үхэр тэрэг ардчилал хоер удаан ч гэлээ хол явнаа.дэлхийн түүх гэрчилнэ.

Зочин [14.146.94.226] 2019-03-20 09:29:49

Гол нь боловсрол, иргэд, хүүхэд ахуйгаас эхлээд олон нийтийн чанартай боловсрол! Бидэнд эх орон, харийн түрэмгийлэл, гадны аюул, хөх толбо, агуу ард түмэн, эх орны хишиг, эрх тэгш гэж солиорч явдаг, мэлмий нь хар цагаан өнгөт зурагт шиг хорвоог хардаг агуу эх оронч хэрэггүй. Зүгээр л олон өнгөөр харж чаддаг, гол нь боловсролтой удирдагч хэрэгтэй байна. Казахуудын азтай тал бол 90 оноос өмнө тэр аяараа ЗХУ боловсролын ямар стандарт баримталж байсан, тэрүүгээр л явсан. Хямралын үеэр энэ улсад дээд боловсролтой 100 хүний 50 нь наймаачин бөгөөд хулгайчид, 50 нь эзэмшсэн өндөр мэргэжлээ авч амьд гарсан. Тиймээс биш манайх шиг 90 нь наймаачин бөгөөд хулгайч болж, хорвоог маргаашийн цай унд, юм унагах амьдралын зорилготой болоогүйд л оршино.

зочин [202.179.6.66] 2019-03-20 08:52:02

УЛС ОРНЫХАА ТУСГААР ТОГТНОЛЫН ТӨЛӨӨ АСАР ИХ ЗҮЙЛ ХИЙСНИЙГ ДЭЛХИЙ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨН ХҮН

Зочин [198.16.66.44] 2019-03-20 06:02:47

ХОРВООГИЙН ЖАМ ГЭВЧ ХЭТ ШУНАЛГҮЙ ХҮН БАЙВАЛ БОЛДОГ Л ЮМ

zochin [198.16.66.44] 2019-03-20 06:01:46

ИРЖ Л БАЙДАГ ЯВЖ Л БАЙДАГ

Зочин [202.9.43.206] 2019-03-20 09:22:49

YAVAHDAA NER BYTEN, NYYR BARDAM YAVNA GEDEG N MANAID L LAV OIRD TOIHIOGOOGYI TOHIOLDIHCH YGYI YZEGDEL MUNUUUUS MUN.


21 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
21 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.