Чуулганы өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө

Т.Хулан / Улстөр

УИХ-ын чуулганы хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Уг хуулиар алтны татварыг 2.5 хувь болгох юм. Уг хуулийг өнөөдөр хэлэлцэх үеэр гишүүд эсэргүүцэж буйгаа илэрхийлж байлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн "Энэ хууль орж байгаатай холбоотойгоор татварыг буулгах нэрийн дор тодорхой бүлэг хүмүүс алт тушаалтыг бууруулж байгаа гэх яриа ч гараад байгаа юм. Өнгөрсөн таван жил татварыг 2,5 хувь болгож бууруулж байсан бөгөөд өмнөх үндэслэл нь хэвээр байна. Зохицуулалт байхгүй учраас хулгайгаар алт гараад байна гэдэг ойлголтыг л өгөөд байх шиг. Тэгэхээр төр ер нь алт хил давуулж, татвараас бултаж байгаа хүмүүст ялагдаад байгаа юм шиг харагдаад байгаа юм. Ер нь алтанд тавих хяналтыг хэрхэн сайжруулах вэ, хууль бус хил давуулах, татвараас зугатаах зэрэг асуудлыг хэзээнээс яаж хийх вэ.

Хуралдааны үеэр Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн -Монгол Улс 2017 онд 20 тонн, 2018 онд 22 тонн алт олборлосон. Энэ хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор алт тушаалт буурсан гэж Төв банк үзэж байгаа" гэлээ.

Чуулганаар уг асуудлыг хэлэлцэх үеэр хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын баг л хуралдсан байна. Тиймээс УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, Төсвийн байнгын хороог өнөөдөр 19.00 цагт хуралдуулахаар товлосон байна. Харин өнөөдрийн чуулганыг өндөрлүүлж, маргааш буюу энэ сарын 21-ний 10.00 цагт хуралдуулах шийдвэрт хүрснийг УИХ-ын дарга танилцуулав.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.