Өнгөрсөн онд улсын хэмжээнд 37 мянган удаа газар хөдөлжээ

П.Урнаа / Нийгэм

Өнгөрсөн онд улсын хэмжээнд нийт 37,542 удаагийн газар хөдлөлт бүртгэгдсэнээс таван удаа 5 магнитудын, 1,354 нь 3-4 магнитудын хүчтэй байсан талаар Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээлжээ.

Тэрбээр өчигдөр газар хөдлөлтийг биеэр мэдрүүлэх төхөөрөмж бүхий газар хөдлөлтийн тусгай тоноглол бүхий танхимын нээлтийн үеэр энэхүү мэдээллийг өгсөн байна.

Шадар сайд хэлсэн үгэндээ “Улаанбаатар хотын ойр орчимд байрлах хэд хэдэн идэвхтэй хагарлуудын байгаа бөгөөд эдгээр хагарлуудын идэвхжил нь буурахгүй байгааг ажиглалт, судалгаагаар тогтоосон.

Газар хөдлөлтийн эрсдэлийг бууруулах чадавхаа нэмэгдүүлж, бэлтгэл бэлэн байдлаа хангахыг мэргэжлийн байгууллагаас Төр засаг, ард иргэдэд анхааруулга өгч байна” гэжээ.


Сэтгэгдэл

Зочин [192.82.65.120] 2019-03-21 07:53:10

Ёстой хуцана биз 10 минут тутамд монголд газар хөдөлж байна гэсэн үг үү

Зочин [5.77.28.95] 2019-03-21 07:20:07

Хуучин технологи байна.Өөр арга бодож ол.Одоо олон түмэн энэ мэхэнд унахгүй болсон. Түүний оронд махны үнийг зохиомолоор өсгө .Анхааралыг өөр тийш сарниулаад хийх юмаа хий.

Зочин [5.77.28.95] 2019-03-21 07:11:19

Зүгээрээ : Ард олны анхаарлыг өөр чигт хандуулах гэж айлгах арга хэрэглэдэг юм 2009 яасан билээ.Элбэгдорж Баяр хоёр өнөө маргаашгүй Улаанбаатарт газар хөдлөнө гэж пиар хийгээд ар хударгаар Оюу толгойн гэрээг хийж амжуулсан.

MGL [66.181.161.31] 2019-03-21 04:29:32

AVILGALCH SHUNALT LUIVARCHDIIN HOROOLOLD GAZAR SAIN HODLOOD GAZRIIN HORSTEI NI TEGSHLEED OGOG!!!!! UDMAAR NI GAZARTAI TEGSHILSEN CH YAAHAV.MANDUHAI TSETSEN HATNII SMILL ALTJIN SHIG UDMAARAA BULUULAAD L.HARIN YADARSAN ARDUUD BUU HELMEGDEG !!!!

Зочин [139.5.218.37] 2019-03-21 04:08:22

Бага бага хөдлөөд байвал сайн


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.