Иргэний үнэмлэхээ BURTGEL.MN сайтаар захиалан, гурав хоногт авах боломжтой боллоо

Б.Гэрэлмаа / Нийгэм

Өнөөдөр /2019.03.21/ Улсын бүртгэлийн Ерөнхий газраас иргэний цахим үнэмлэхийг цахимаар захиалах боломжтой болсон талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр УБЕГ-ын дарга Б.Баасандорж хэлэхдээ “Анх удаа иргэний үнэмлэх захиалаагүй л бол иргэний үнэмлэхээ харьяалал харгалзахгүй, хаанаас ч захиалах боломжтой болсон. Өмнөх шиг захиалсан үнэмлэхээ заавал өөрөө авна гэхгүй. Төлбөр тооцоогоо хийж, иргэний үнэмлэхээ захиалсан л бол гэр бүлийн гишүүн нь ч очоод авах боломжтой болсон” гэлээ.

Өөрөөр хэлбэл, өмнө нь нийслэлд амьдардагч хөдөө орон нутагт харьяалалтай бол зайлшгүй өөрийн харьяа сум орон нутагт очиж байж иргэний үнэмлэхээ захиалдаг, тэр нь 30 хоногийн дараа гарахад ахин өөрийн биеэр очиж авахад хүндрэлтэй байсан. Шинэ үйлчилгээний дагуу бид иргэний үнэмлэхээ захиалснаас хойш нийслэлд бол гурав хоног, орон нутгаас захиалсан бол ажлын 10 хоногийн дотор авах боломжтой болж байгаа юм.

Өнгөрсөн онд 224.864 иргэн цахим үнэмлэх авсан байдаг. Үүнээс 77-80 мянган иргэн нь дахин авах буюу хаясан гээсэн, гэмтээсэн байгаа. Энэ тооны иргэд онлайнаар захиалах боломжийг бүрдүүллээ.

image

Дахин сануулахад, 16 нас хүрч шинээр иргэний үнэмлэх авч буй иргэн онлайнаар захиалга хийх боломжгүй. Учир нь бүртгэлийн газарт ирж арван хурууны хээгээ өгөх ёстой байдаг. Мөн 25 нас, 45 нас хүрээд иргэний үнэмлэхээ сольж авахдаа арван хурууны хээгээ дахин өгдөг учраас онлайнаар захиалахгүй. Иргэдийн хурууны хээ олон жилийн хугацаанд өөрчлөгдөх магадлал байдаг учраас зайлшгүй шинээр хурууны хээгээ бүртгүүлэх ёстой болдог байна.

Иргэний үнэмлэхний зураг солиулахаар бол заавал УБЕГ-т ирж байж солиулна. Харин онлайн захиалга хийхдээ зураг шаардагдахгүй, бүх мэдээлэл төвлөрсөн санд хадгалагдаж байгаа тул хуучин зураг, овог, нэр мэдээллээр хэвлэгдэн гарна.

Иргэний үнэмлэхээ цахимаар захиалахдаа BURTGEL.MN хаягаар нэвтрэн орж ИРГЭНИЙ БҮРТГЭЛ гэсэн хэсгийг сонгоод ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХ ДАХИН АВАХ хэсэгт нэвтрэн орно.

image

Үүнээс өмнө та BURTGEL.MN сайтын баруун дээд буланд байгаа НЭВТРЭХ гэсэн хэсэгт орж БҮРТГҮҮЛЭХ товчийг даран эхлээд утасны дугаар, регистерийн дугаар зэрэг тодорхой мэдээллүүдээ өгч, бүртгүүлсэн байх шаардлагатай.

image

image

image


Сэтгэгдэл

зочин [64.119.22.232] 2019-03-21 06:00:24

худлаа хуцаад солиороод бай захиалаад 2 сар хүлээж байна гарахгүй байна

Zochin [109.7.225.56] 2019-03-21 05:46:23

18 onii namar zahialsan odoo hurtel garragui geed bdag ta nariin am ajil tenger gazar shig zurnuu

Davkaa [66.181.161.80] 2019-03-21 04:15:38

Ahiad zahialj avahd heden tugrug baidgiin t


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.