Татварын багц хуулийн төслийг хэлэлцэж байна

П.Урнаа / Улстөр

УИХ-ын Төсвийн байнгын хороо Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дууссан. Иймд УИХ-ын чуулганы хуралдаан 13:00 цагт эхэллээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд хууль санаачлагчдаас асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-Татварын өртэй бол хилээр гарахыг хориглосон байна. Хилээр хориглох асуудалд тодорхой мөнгөн дүн зааж өгсөн нь болно. Гэтэл ерөнхий заасан нь ямар учиртай юм бэ?

Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

-Татварын байцаагч нар мэргэжлийн өндөр ур чадвар шаардсан ажил. Улсын төсөвт онц их хэмжээний орлого оруулж байгаа ажилчдыг урамшуулъя гэсэн санал оруулсан нь Төсвийн байнгын хороонд дэмжигдээгүй.

Татварын өртэй иргэн, аж ахуйн нэгжийн хилээр гарахыг хязгаарладаг юм билээ. Тиймээс энэ заалтыг оруулсан. Битүүмжилсэн хөрөнгийг шаардаж болно. Татварын өрийн хэмжээ нь 20 сая төгрөгөөс дээш байх, татвар төлөх хөрөнгөгүй тохиолдолд хил хорио тогтоохоор тусгасан байна. Үнэгүй, хэт бага үнээр татварын өртэй этгээд хөрөнгө шилжүүлсэн байвал өр төлөхөөс зугатсан гэж үзэж, хоёрдогч этгээдэд хариуцлага хүлээлгэхээр төсөлд тусгажээ.


-УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

-Татварын багц хуулийг ерөнхийд нь дэмжиж байгаа. Татварын асуудал зөвхөн төсвийн байнгын хорооны асуудал биш. Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэх хэрэгтэй. Мөнгө хурааж авдаг гэдэг утгаараа зөвхөн төсвийн байнгын хороонд хамруулж болохгүй, хуулинд нь өөрчлөлт оруулах шаардлагатай.

50 сая хүртэлх орлогтой ААН-үүдэд хоёр төрлийн боломж олгосон гэж ойлгож байна. Нэгдүгээрт, жилийн борлуулалтын орлогоосоо нэг хувийн татвараа төлөх юм байна. Хоёрдугаарт, нэг хувийн торгууль юм уу арван хувийн торгууль юм уу үүнийг тодруулж асуумаар байна. 50 саяас 1,5 тэрбум төгрөгний орлоготой орлогын албан татварыг бүгдийг нь хурааж авчихаад 90 хувийг нь эргүүлж өгнө гэсэн заалт байгаа.

300 сая төгрөг хүртэлх жилийн орлоготой ААН-ийн татварыг нэг хувь болгоод, 300 саяас 1,5 тэрбум төгрөгийн орлоготой ААН-үүдийн татварын орлогыг буцааж өгнө гэсэн өөрчлөлт орсон байсан нь хэвээрээ юу.

50 саяас-6 тэрбум төгрөг хүртэлх орлогтой ААН-үүд жилд хоёр удаа, 6 тэрбумаас дээш орологотой бол жилд дөрвөн удаа олгоно гэж ойлгож байгаа зөв үү.

10 хувийн татвар авахын тулд компаниуд жижгэрэх вий дээ. Энэ заалт маш бүрхэг бий. Энэ тал дээр хаалт хийсэн хуулийн заалт бий юу. Мөн давхар татварын гэрээтэй эсэхээс үл хамааран гадаад улсын татварыг хасч тооцно гэсэн заалт дээр тайлбар авмаар байна. Х тайлан гаргадаг ААН-үүд улирал тутам 60 тэрбум төгрөг төлөх заалтыг юун дээр үндэслэн оруулж ирсэн бэ.

-Ажлын хэсгийн ахлагч Баттөмөр:

-Татвар зөвхөн төсөв бүрдүүлдэггүй. Төсөв бүрдүүлэхээс гадна эдийн засгийг зохицуулдаг. Энэ утгаараа хуулийн төсөлд орж байгаа өөрчлөлтийг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэх нь зөв гэдэгтэй санал нэг байна. 50 сая төгрөг хүртэлх төгрөгийн борлуулалтын орлоготой бичил ААН-ийн татвар нэг хувь хэвээрээ байгаа. 50 саяас 300 сая төгрөг хүртэл орлогтой ААН-ээс шууд нэг хувийн татвар төлнө гэсэн санал хэвээрээ. 50 саяас-1,5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ААН-үүдийн хувьд 10 хувийн татвараа төлөөд 90 хувиа буцааж авна. Харин 6 тэрбум төгрөгийн орлоготой ААН жилд хоёр удаа, 6 тэрбум төгрөгөөс дээш орлогтой ААН жилд дөрвөн удаа тайлан гаргана.

-СЯ-ны Төсвийн орлогын хэлтсийн дарга Тэлмүүн:

-ААНОАТ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн 10 хувийн татвар авахын тулд компаниудын жижгэрэх аюулаас сэргийлсэн заалтыг 22.3-т оруулж ирсэн.

Татварын багц хуулийг дагалдаад Засгийн газар, Сангийн сайд, Татварын ерөнхий газрын дарга нарын батлах 43 дүрэм журам гарсан. Үүнийг багцалж цэгцлэхээр ажлын хэсэг ажиллаж байна. Татварын багц хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсаны дараа энэ журмуудыг улс орон даяар нээлттэй хэлэлцүүлнэ.


-УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:

-Монгол Улс Европын холбооны хар болон саарал жагсаалтад орсон. Үүнээс гарахын тулд татварын суурийг багасгаж ашгийг шилжүүлэхийн эсрэг хөтөлбөрт нэгдэж татвараас зайлсхийдэг, оффшор бүсийг дэмжсэн ажиллагаатай тэмцэхийн тулд татварын багц хуулийг батлах нь зөв. Хуулиар татварын хөнгөлөлтийн асуудлууд байгаа. Чөлөөт худалдааны хэлэлцээр ялангуяа эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хийж байгаа. Хамгийн анх Япон улстай хийсэн. Гэвч энэхүү хэлэлцээр нь дутуу дулимаг хийгдсэн. Тухайн үедээ сайтар судалж хийх байсан юм.

-Ажлын хэсгийн ахлагч Баттөмөр:

-Өнөөдрийн хэлэлцэж байгаа хуулиуд Татварын бааз суурийг ихэсгэх зорилготой. Нэгдмэл эрх ашигтай үндэстэн дамнасан компаниуд хоорондоо үнэ шилжүүлдэг, бодит бус үнэ хэрэглэдэг байдлыг зохицуулах заалтууд тусгагдсан. Чөлөөт худалдааны хэлэлцээрээр дамжуулж үндэсний бүтээгдэхүүнээ худалдаалах цаашлаад түншээрээ дамжуулж гуравдагч, дөрөвдөгч зах зээлд гарах боломжуудыг сайжруулах шаардлагатай гэдэгтэй санал нийлж байна. Манай улсад худалдааны бодлого гэж алга.

-Сангийн яамны сайд Ч.Хүрэлбаатар:

-Татварын хуулийг зөвхөн Төсвийн байнгын хороон дээр ярих нь учир дутагдалтай. Үүнийг эдийн засгийн байнгын хороон дээр мөн ярих ёстой. Ийм дэгд өөрчлөлт оруулж өгөөч гэдэг санал гаргаж байна.


-УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

-Өнөөдрийн УИХ байгуулагдсан цагаасаа зээлийн хүүг бууруулна гэж ярьсан. Зээлийн хүүг буулгах төлөвлөгөөг боловсруулж УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд танилцуулна гэж хэлсээр бараг хоёр жил боллоо. Өнөөдөр хэрэглээний бүх зээлийн хүүг нь бууруулж өгөөч гэдэг хүсэлтийг Монгол хүн бүр тавьж байна. Бүх иргэн өртэй. Гар дээрээ бэлэн мөнгө харахгүйгээр өрөндөө өгдөг иргэд, ААН-үүд маш олон бий. Тэгтэл хүүгийн орлогын болон зарлагыг аль алийг нь гаргах тухай ойлголт хуулийн төсөлд нэг хувийн татвартай хамт байгаа юм биш үү.

-Сангийн яамны сайд Ч.Хүрэлбаатар:

-Арилжааны банкуудын хэвийн зээл дээрээсээ нэг хувийг эрсдэлийн санд бий болгох гэсэн ийм л заалт. Түүнээс биш хэвийн зээлээс нь нэг хувийн татвар авна гэсэн ойлголт байхгүй. Түүнээс биш хэвийн зээлээс нэг хувийн татвар авна гэсэн ойлголт байхгүй. Зээлийн хүүг бууруулах талаар бодсон. МУ-ын харъяат ААН зээл хүсэх юм бол арилжааны банкуудад л ханддаг. Гэтэл дэлхий нийт хувьцаа авах замаар зээл авч зээлийн хүүд дарамтлуулдаггүй. Эсвэл IPO-гоор дамжуулж хөрөнгө босгодог.


-УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Татварын багц хуулийг дэмжиж байна. Жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжсэн хууль болж байгаа гэж харж байна. Сангийн яам боловсруулсан учир татвараар яаж орлого олох вэ гэдгээ сайн бодсоноос биш татвар төлж байгаа ААН-д боломж олгож байгаа зүйл заалт тун бага харагдаж байна. Хувь хүний орлоготой холбоотой үндсэн хуулийг зөрчсөн албадлагын шинж чанартай зүйл ч харагдаж байгаа.

-УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

-Эрх барьж буй манай нам УИХ-д гарахдаа ААН-н Шинэ төрлийн татвар бий болгохгүй. ХХОАТ-ыг буулгана гэсэн байдаг. Эдгээр амлалтдаа хүрч чадаж байгаа юу. Үндэстэн дамнасан компаниудад томоохон хөнгөлөлт чөлөөлөлт үзүүлэхээс биш яг жинхэнэ ЖДҮ эрхлэгч ААН-үүдэд татварын хөнгөлөлт хүрч чадаж байна уу. Тухайлбал, ЖДҮ-ийг дэмжих зорилготой техник тоног төхөөрөмжүүдийг гаалийн албан татвараас чөлөөлнө гэсэн хуулиар үндэстэн дамнасан томоохон компаниуд татвараас зайлсхийж улсыг хохироодог компаниудын нэрсийг нэг бүрчлэн зарлаж өгөөч ээ.

-Ажлын хэсгийн ахлагч Баттөмөр:

-2017 оны статискит үзүүлэлтээр татварын ачаалал 18 хувьтай байсан. Шинээр хэлэлцэгдэж байгаа энэхүү хуульд шинэ төрлийн татвар нэмж оруулж ирсэн зүйл байхгүй.


Сэтгэгдэл

Зочин [66.181.166.28] 2019-03-22 07:39:07

NØATaa yariad baygaa yum uu, AANOAT(ashgiyn tatvaraa yariad baygaa yum uu? Ta nar holiod baygaa yum bish uu? NØATdeer "Aavin huukhdiyg alag uzekhguy" baykh yostoy!!! Ingekhdee bugdiyg 3%bolgoj ekhleechee. Mon "Sales Tax" helber hamgiyn zøv n!!! 10%bol "avilgalin ekh uusver" tul Zasag hezee ch diylekhguy!!! Hicheel zaamaar yum ikh b. Hun amysaglakh erkhtey shig amin kheregtseeniy us, guril, makh nogoo, suu... (er n idekh uukh zuylsiyg Amerik... shig)-g ooroyg n tatvaraas buren choloolokh heregtey, bid usguy 11 honoj ("amid yavakh erkhtey") chadakhguy biz dee!!!

Иргэн [202.9.42.211] 2019-03-21 22:17:47

Татварын голомтод ажиллаж байгаа татварын мэдлэг чадвартйа байцаагч нарыг хуулийн төслийн ажлын хэсэгт оруулж ажилуулахгүй яасан юм бэ.Амьдралаас тасархай сангийн яамныхан юу мэдэх вэ.арай хэтэрчээ

Иргэн [202.9.42.211] 2019-03-21 22:14:37

Хуулийн төслөө УИХ-ын гишүүд сайтар уншиж ойлгоод буцаагаач. Ямарч тооцоо судалгаа байхгүй,ард иргэдээсээ санал асуулга аваагүй, бичил бизнэс эрхлэгч амьдрах гэж ядаж байгаа иргэн, ААН-дийг дэмжсэн ямар ч заалт алга.Буцаах хэрэгтэй.

Зочин [202.131.227.42] 2019-03-21 17:12:16

Юүгээ балайраад Х тайлан гаргадаг компани улирал тутам 60 тэрбум төлөх вээ..... бичиж байгаа юмаа уншаач.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.