Зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургууль боллоо

Б.Гэрэлмаа / Нийгэм

Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургуулийг энэ өдрийн 16.00 цагт улсын хэмжээнд зохион байгууллаа.

Дуут дохио дуугарах үеэр иргэд, сургууль цэцэрлэгийн хүүхдүүд мэргэжлийн байгууллагаас өгөх заавар зөвлөмжийг даган сургууль дадлагад идэвхтэй оролцов.

Улс орон даяар зарлан мэдээллийн техник хэрэгслийн бэлэн байдлыг шалгах, түүнд хамрагдаж буй иргэд, аж ахуйн нэгж байгууллагын оролцоог дээшлүүлэх зорилгоор энэ дадлага, сургуулийг долоо дах жилдээ зохион байгуулж байгаа юм.

Дадлага сургуулийн зарлан мэдээллийг улсын хэмжээнд 61 цамхаг, өргөн нэвтрүүлгийн 2 телевиз, 10 FM радиогоор дамжуулан ажиллалаа.

Газар хөдлөлтийн гамшгийн аюул тулгарсан үед төрийн болон төрийн бус байгууллага, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн бэлэн байдлыг хангуулах, нийслэл хотод суурилуулсан төвлөрсөн зарлан мэдээлэх хэрэгслийн бэлэн байдал үйлчлэх хүрээг шалгах, иргэдийг гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэх дохиогоор ажиллуулж сургах ач холбогдолтой юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Сэтгэгдэл

Цаашид анхаарах зүйл. ОБЕГ-аас төлөөлөгч илгээх. [202.131.228.118] 2019-03-22 11:11:51

Дохио муу дугарсан шүү, бараг сонсогдоогүй. Ер нь энэ үеэр оролцогчдод зориулж тодорхой сэдвээр мэдээлэл хүргэж, лекц уншиж баймаар байна. Зүгээр л гудамжинд гаргаж 10 минут зогсоож нэг сүрхий хүний тоо авчихаад л буцаагаад оруулчих юм. Ямар ч зорилготой арга хэмжээ байсан юм, бүү мэдээ. Хүмүүсийн толгойнд юү ч нэмж оруулагүй, заагаагүй. Ер нь ОБЕГ-аас байгууллагуудад энэ үеэр төлөөлөгчөө илгээж байх ёстой санагдсан.

Зочин [103.212.116.16] 2019-03-22 00:01:11

дуугарсан уу

Зочин [202.179.24.134] 2019-03-21 23:57:23

Manai tsagdaa army huvtsas yag hujaagiinh shig boljeee. Huuchin huvtsas n iluu sur javhaatai haragddag bjdee. Heden hujaa shig l haragdaj bna.

Үхэр [66.181.176.251] 2019-03-21 11:48:16

ДОХИО ЯАСАН БЭ. СҮХИЙН ТАЛБАЙ ДЭЭР СОНСОГДООГҮЙ ШҮҮ!

zochin [103.57.92.201] 2019-03-21 11:30:38

yamar gamshig dallaad duudaad bga yum be de iim taivsn ssaihan ulsad, hiih yumgui teneg arga hemjee zohioj bh yum

маанаг нэгэнд хариул өгөгч [203.91.118.180] 2019-03-22 05:36:15

эмээлтийн хагарал, гүнжийн хагарал гэж мэдэх үү. Судалчихаад наад өгүүлбэрээ бич. Судлаачдын судалсанааар Улаанбаатарын дор хагарал байдаг гэсэн. тэрийг ч бас судал

Mongol [103.229.123.226] 2019-03-21 11:16:22

Hudlaa dohion duugaraagui shuu de bitgii shoud


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.