ТАТВАРЫН ХУУЛЬ: Хураасан барьцаа хөрөнгийг нь эргүүлж өгөхгүй хуулийн заалт оруулжээ

П.Урнаа / Эдийн засаг

Татварын хуулийн шинэчлэлд “Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”, “ААНОАТ-ын шинэчилсэн найруулгын төсөл”, “ХХОАТ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”, “НӨАТ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл” болон “Дагалдах бусад хуулийн төслүүд” багтсан юм.

Дээрх хуулийн төслүүдэд бизнесийн орчныг ээлтэй болгох, хөрөнгө оруулалт, ажил эрхлэлтийг дэмжих, татварын бааз суурийг өргөтгөх, татвараас зайлсхийхийн эсрэг олон улсын зарчмуудыг нэвтрүүлэх, хууль тогтоомжийг энгийн ойлгомжтой болгоход анхаарч, сайн татвар төлөгчийг дэмжих, татвараас зайлсхийдэг этгээдүүдтэй хатуу тэмцэх зарчмыг баримталсан өөрчлөлтүүдийг оруулсан гэж буй.

Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг дахин хийх горимын санал дэмжигдсэн тул өчигдөр хэлэлцсэн. Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хэд хэдэн учир дутагдалтай зүйл заалтууд оруулж ирсэн байна.

-ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСӨЛД ТУСГАГДСАН ХҮЛЭЭН ЗӨВӨӨРӨХ БОЛОМЖГҮЙ ЗАРИМ ЗҮЙЛ ЗААЛТУУД-

1.Татварын байцаагчдын эрх мэдлийг нэмэгдүүлсэн заалтыг Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийн 70 дугаар зүйлд оруулжээ.

/70.1 Татварын алба өр хураах зорилгоор битүүмжилсэн хөрөнгийг дуудлага худалдаагаар, эсхүл шууд гэрээгээр мөнгөн хэлбэрт шилжүүлж, мөнгийг холбогдох төсөвт төвлөрүүлнэ. Дуудлага худалдааг цахим хэлбэрээр зохион байгуулж болно/ гэжээ.

Тус хуулийн 70 дугаар зүйл заалтууд нь татварын алба, татварын байцаагчид илүү эрх мэдэл олгосон. Тухайлбал, шүүх, прокуроргүйгээр, үйл ажиллагаа нь доголдсон банкинд онцгой дэглэм тогтоодог шиг хөрөнгийг нь битүүмжилж эргэж заргалдах эрхгүй, дэнчин тавихыг шаардах гэх мэтээр захиргаадалтын арга хэлбэр оруулсан байгаа юм. Нэг талаасаа татвараас зайлсхийх, төлөхгүй байх үйлдлийг хаах санаа нь зөв боловч Монгол Улсын хувьд хуультай, шүүхтэй, хяналт тавьдаг прокурорын байгууллагатай. Ийм учраас зөрчлийн хуулиар татварын аливаа зөрчил гарвал прокурорын хяналтаар тухайн зөрчлийг арилгах арга хэмжээ авдаг.

Гэтэл Захиргааны бөгөөд Зөрчлийн хуулиас энэ хяналтыг хасч бүх эрх мэдлийг татварын албанд өгч хүмүүсийн хөрөнгийг битүүмжилж хурааж авах Онцгой бүрэн эрхтэй болгох гэж буй юм. Хамгийн ноцтой зүйл нь битүүмжилсэн хөрөнгийн анхны дуудлага худалдааны үнийг татварын байгууллага тогтоодог болно. Энэ тогтоосон үнэд эрхээ хамгаалахаар ямар нэг маргаан үүсгэх боломжгүй болно. Хэрэв маргаан гаргах бол тухайн хөрөнгийн үнэлгээний 10 хувьтай тэнцэх хэмжээний дэнчин тавихыг шаардах юм.

/70.4 Дуудлага худалдаанд оролцох хүсэлтэй этгээд нь татварын албаны тогтоосон дэнчинг төлнө. Дуудлага худалдаанд оролцогч дэнчинг төлөөгүй тохиолдолд дуудлага худалдаанд оролцох эрхгүй/ гэжээ.

Тэгэхээр өмчөө хамгаалж маргаан үүсгэхэд иргэн дахиад мөнгө гаргах болж байгаа юм. Дээрээс нь татвараа төлчхөөд битүүмжлэгдэж, хураагдсан барьцаа хөрөнгөө буцааж авъя гэхэд өгөхгүй гэсэн заалтууд оржээ.

2.Татвараа төлж чадалгүй нас барсан хүний татварыг гэр бүлийн бусад гишүүд болон түүнтэй хамаарал бүхий хүмүүс төлөх тухай заалт:

/58.1-д “Доор дурдсан этгээд нь татвар төлөгчийн үйл ажиллагаа явуулахад зайлшгүй шаардлагатай хөрөнгийг эзэмшдэг боловч тухайн хөрөнгийн үр шимийг татвар төлөгч хүртдэг бөгөөд тухайн үйл ажиллагаанд хамаарах татварын өрийг хураахад татвар төлөгчийн хөрөнгө хүрэлцэхгүй тохиолдолд уг этгээд нь татвар төлөх үүрэгтэй хоёрдогч этгээд байна. 58.1.1-д “Татвар төлөгч хувь хүн бол түүний гэр бүлийн гишүүд”, 58.1.2-т “Татвар төлөгч гэр бүлийн гишүүдийн оролцоотой хуулийн этгээд бол Гэр бүлийн тухай хуулийн 3.1.4.-т заасан түүний гэр бүлийн гишүүн үндсэн хувь эзэмшигч, эсхүл хуулийн этгээдийн ажилтан”/ гэж тусгасан.

Татварын хуулийн хүрээнд хөндөж буй том асуудал нь өр өвлүүлэх юм. Хуульд төлбөр, хураамжтай хүн нас барсан тохиолдолд “хуулийн этгээдээр төлүүлнэ’’ гэсэн ганцхан заалт байсныг “Хамаарал бүхий этгээд" гэж нэмж оруулсан. Өөрөөр хэлбэл татвар төлөөгүй юмуу дампуурсан аж ахуйн нэгжийн өр төлбөрийг эзэнтэй нь хамаарал бүхий этгээд буюу гэр бүлийнхэн нь төлнө гэж оруулж ирсэн. Гэр бүлийн тухай хуулийн 3.1.4-т “гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл садангийн хүнийг” ойлгоно гэжээ. Өөрөөр хэлбэл, хэн нэгэн татвар төлөгчийн татварын өрийг түүний гэр бүлийн гишүүд, байгууллагынх нь ажилтнууд хувааж үүрэх "хомроголон яллаж, татвар үүрүүлэх"-ээр зүйлчилжээ. Энэ нь үндсэн хуулийг зөрчөөд зогсохгүй хүний эрхэнд ноцтойгоор халдаж байгаа хэрэг. Мөн Монголд цаашид гэр бүлийн бизнес оршин тогтнох нөхцөлгүй болно гэсэн үг юм. Ингэхдээ “Хөрөнгийг нь шилжүүлж авсан” бол гэдэг үгээр халхавч хийж буй аж.

3.Татварын алба татвар төлөгчөөс үндэслэлгүй хураасан татварт тооцох алдангийн хэмжээгээр хохироох заалт:

/75.1.1 татвар төлөгчийн хугацаандаа төлөөгүй татварт тооцох алдангийн хэмжээг Монголбанкнаас зарласан арилжааны банкуудын зээлийн хүүгийн жилийн жигнэсэн дунджаас 20 хувиар илүү байхаар:

75.1.2 татварын албанаас үндэслэлгүй илүү хураасан татварт тооцох алдангийн хэмжээг Монголбанкнаас зарласан арилжааны банкуудын зээлийн хүүгийн жилийн жигнэсэн арилжааны банкнаас олгож байгаа зээлийн хүүгийн дундаж байхаар/

Татвар төлөгч хугацаандаа татвараа төлөөгүй бол түүний алдангийг Монголбанкнаас зарласан арилжааны банкуудын зээлийн хүүгийн жилийн жигнэсэн дунджаас 20 хувиар илүү байхаар тооцож татвар төлөгчөөс авна. Гэвч татварын алба татвар төлөгчөөс үндэслэлгүй татвар татах, буруу тооцоолж авсан бол түүнийгээ буцааж өгөхдөө Монголбанкнаас зарласан арилжааны банкуудын зээлийн хүүгийн жилийн жигнэсэн арилжааны банкнаас олгож байгаа зээлийн хүүгийн дундаж байхаар хохироох байдлаар тусгажээ. Өөрөөр хэлбэл алданги нэрээр 20 хувийг илүү бодож татвар төлөлчийн халаас тэмтэрсэн хэрнээ, андуурал гарч буцааж өгөхдөө ямар нэгэн хувь нэмэгдэлгүй дундажлан бодож хохироох аж.

4.Үндэстэн дамнасан корпарациуд, том компаниуд татвараас зайлсхийх заалт:

Үндэстэн дамнасан корпарациуд, том компаниуд татвараас зайлсхийх зорилгоор төрөл бүрийн арга зам эрэлхийлдэг. Жишээ нь Монголд хөрөнгө оруулахдаа оффшор бүсэд цаасан дээрх компани байгуулж, түүгээрээ дамжуулан үйл ажиллагааг явуулж байгаа тохиолдол бий. Энэ нь манай улсын татварын суурь, орлогыг багасгаж байна.

“Ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж нь энэ хуулийн дагуу тухайн татварын жилд тусгай зөвшөөрөл тус бүрт хамаарах албан татварын тайланг тус тус гаргаж, албан татварын тооцоо хийнэ” гэж заан уул уурхайн компаниудад тайлан бүрээр зардал давхардуулах боломж олгон татварын бүртгэлийг энгийн хялбар болгох, тайлангийн хугацааг цөөлөх хуулийн шинэчлэлийн үзэл баримтлалыг гажуудуулан улмаар уул уурхайн салбараас төсөвт төвлөрөх татварын орлогыг их хэмжээгээр буурахад хүргэх хуулийн төслийн 26 дугаар зүйлийн 26.9 дэх хэсэгт заажээ.

Мөн Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эрх борлуулсны орлогоос зардал хасахгүйгээр 30 хувийн татвар ногдуулж байгаа одоогийн хуулийг дордуулан өөрчилж лиценз борлуулсны орлогоос өртөг зардал хасч үлдэгдэл дүнгээс нь 10 хувийн татвар ногдуулах байдлаар уул уурхайн салбараас нэмүү өртөг үүсгэхгүйгээр хууль бус ашиг олох явдлыг дэмжсэн хуулийн төслийн 20 дугаар зүйлд тусчээ.


-АЖ АХУЙ НЭГЖИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД ТУСГАГДСАН ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ БОЛОМЖГҮЙ ЗАРИМ ЗҮЙЛ ЗААЛТУУД-

1.Монгол Улсаас эх үүсвэртэйгээр олох хүүгийн орлого, ногдол ашигт оногдуулж буй татварыг 5 хувиар бууруулах заалт:

/20.2.6 энэ хуулийн 20.2.1, 20.2.4-т заасныг үл хамааран Монгол Улсын арилжааны банкны гадаад, дотоодын эх үүсвэрээс татсан зээл, өрийн хэрэгслийн хүүгийн орлого болон хувьцааны ногдол ашгийн орлогод 5 хувиар/

Гадаадын компаниудын Монгол Улсын нутаг дэвсгэр дээр болон Монгол Улсаас эх үүсвэртэйгээр олох хүүгийн орлого, ногдол ашигт одоогийн хуулиар ногдуулж байгаа татвар 10-20 хувь байсан. Үүнийг дахин бууруулж, 5 ба 10 хувь болгохоор өөрчлөн, одоогийн нөхцөлийг дордуулсан хуулийн төслийн 20.2.6 заалт оруулж иржээ.

2.“Өндөр хүүтэй зээл” хэлбэрээр санхүүжилт, “шууд бус хөрөнгө оруулалт” хийж Монгол Улсын эдийн засаг дахь өрийн дарамтыг нэмэгдүүлэх сөрөг үр дагаварт хүргэх заалт:

/9.4 энэ хуулийн 9.4.1-т заасан хүүгийн орлогод барьцаагаар баталгаажуулсан эсэх, зээлдэгчийн хөрөнгөнл оролцох эрхтэй эсэхийг үл харгалзан бүх төрлийн өр, зээл, өглөг, харилцах болон хадгаламжийн данс, баталгаа, батлан даалт, зээл, зээллэг, бонд, өрийн хэрэгсэл болон тэдгээрийн урамшуулал зэрэгтэй шууд холбогдуулан зээлдэгчээс олгосон орлого, Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу хүүгийн орлого гэж үзэх бусад орлого хамаарна/

Гадаадын хөрөнгө оруулагч компаниуд Монгол Улсад “шууд хөрөнгө оруулалт” хийхийн оронд “өндөр хүүтэй зээл” хэлбэрээр санхүүжилт хийн, “шууд бус хөрөнгө оруулалт” хийж Монгол Улсын эдийн засаг дахь өрийн дарамтыг нэмэгдүүлэх сөрөг үр дагаварт хүргэх хуулийн заалтыг оруулж ирсэн байна. Мөн дотоодын татварын бааз суурийг гажуудуулан татварын өмнөх ашгийг гадагш шилжүүлэх үйл ажиллагааг дэмжин, гадаадын компаниудын Монгол Улсаас хүлээн авах нийт 11 төрлийн орлогыг “хүүгийн орлого” гэж адилтган үзэж 5 хувийн татвартай болгохоор хуулийн төсөлд шинээр тусгасан 9 дүгээр зүйлийн 9.4 дэх заалтыг шинэчилсэн найруулгын төслөөс авч хаях, хасах саналыг Ерөнхийлөгч Х.Баттулга гаргаад буй юм.

3.Хөрөнгө оруулагч гадны компаниудад татвараас зайлсхийх шинэ нөхцөл бүрдүүлэх хуулийн заалт:

/ААНОАТ-ын 5 дугаар зүйлийн 5.4-т энэ зүйлд заасан “удирдах байгууллага нь Монгол Улсад байрладаг гадаадын хуулийн этгээд” нь доор дурдсан шалгуураас гурав болон түүнээс дээш нөхцөлийг хангасан гадаадын хуулийн этгээд хамаарна. Үүнд 5.4.1, 5.4.2, 5.4.3, 5.4.4, 5.4.5 заалтууд багтжээ/

Одоогийн мөрдөж байгаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль болон Монгол Улсын бусад улстай байгуулсан давхар татварын гэрээнүүдэд заасан төлөөний газрын тодорхойлох нөхцөлүүдийг дордуулсан. Улмаар хуулийн төслийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт “доор дурдсан шалгууруудаас гурав болон түүнээс дээш нөхцөлийг хангасан гадаадын хуулийн этгээд хамаарна” гэх заалт олон улсын ЭЗХАХБ болон НҮБ-ын Татварын загвар гэрээний тайлбарт заасныг үндэслэн “Энэ зүйлд заасан “Монгол Улсын хуулийн этгээдийг удирддаг гадаадын хуулийн этгээд гэж Монгол улсад байрладаг хуулийн этгээдийн “голлох удирдлага менежментийн багийг сонгох” эрх бүхий этгээдийг хэлнэ” хэмээн уг заажээ .

Давхар татварын гэрээнүүдэд “хуулийн этгээдийг удирдаж байгаа этгээд”-ийн нэр томьёололд “доорх 3 ба түүнээс дээш шалгуурыг хангах” гэсэн шалгуур нөхцөлийг заадаггүй. Иймд олон улсын татварын эрх зүйн баримт бичгүүдэд заасан хэм хэмжээнээс давсан зохицуулалтаар хөрөнгө оруулагч гадны компаниудад татвараас зайлсхийх шинэ нөхцөл бүрдүүлэх хуулийн төслийг 5.4 дэх хэсэгт оржээ.


Сэтгэгдэл

Иргэн [59.153.87.167] 2019-03-25 23:59:19

Толгой нь хүрэхгүй байж хууль зохиож мөнгө авах гэсэн хэдэн тэнэгүүдийн үйлдэл байна.Яах вэ таминь ээ энэ хоосон толгойтуудыг

Аладин [202.126.88.44] 2019-03-25 08:53:16

Биздаа нараа алийшүү өр өвлөн гэж юу байдын

Зочин [66.181.189.141] 2019-03-25 04:40:09

ИРГЭДЭЭ ТӨРДӨӨ ХЯНАЛТ ТАВЬЦГААЯ АА. ЕР НЬ МАНАЙ ТАТВАРЫН ХУУЛЬ БОЛ АРД ТҮМНЭЭ ДАРАМТАЛСАН ХУУЛЬ БАЙДАГ ЮМ ШИГ БАЙНА ЛЭЭ. НӨАТ аа ТАТВАРЫНХАН ЧИНЬ ӨӨРСДӨӨ УЧРЫГ НЬ ТАЙЛБАРЛАЖ ЧАДДАГГҮЙ ЮМ ГЭСЭН. МӨН ОСОЛД ОРСОН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЯВААГҮЙ НЬ БАРИМТААР НОТЛОГДОЖ БАЙХАД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН БҮРТГЭЛЭЭС ТУХАЙН ҮЕДЭЭ ХАСУУЛААГҮЙ ГЭЭД БҮТНЭЭР НЬ ТАТВАРАА АВЧ БАЙХ ЖИШЭЭНИЙ. АРД ТҮМНЭЭ МЭДЭХГҮЙГ НЬ ДАЛИМДУУЛЖ ТАТВАРААР НЬ ШУЛЖ БАЙНА.

N [223.104.3.249] 2019-03-23 03:04:09

Bisnis hiih ni bitgii hel amidral ch argagui bolgoh ni l dee Aaviin hereg huud hamaagui , huugiin hereg etsegt hamaagui gej ertnii mergen ug baidag. 18 nas hurtsen hun hiisen uildeldee hariutslagaa huleeh estoi Nas barsan hunii geriin hend ni or ovluulj heregt unagana gedeg tuiliin hertsgii hargis hunii erh buduulgeer zorchson huuli gedgiig hatuu sana.

Nar [223.104.3.249] 2019-03-23 02:27:19

Hunii erhiig buduulgeer zorchson hiigegui hergiig oor iin hamaaral buh ii hunii omno buruutan bolgoj or o’clock heregten bolgoh yum bol ene huuli geheesee helmegduulelt gej hatuu helmeer bn Erh choloogui geed baigaa hoid solongos Hyatad ch hunii erhiig iim aimshigtai notstoi zorchson huuli baihgui baih.

Дондогмаа [202.126.88.54] 2019-03-22 14:03:12

Эсэргүүцэж байна.Ард түмнээ арай л доромжилсон хууль байна.Өөрсдийн оффшорт байгаа мөнгөө улсдаа авчраад ,хээл хахууль.тэндэр,энээ тэрээ хууль бусаар хураасан хөрөнгөө хураалгаад ард түмнийхээ амьдралыг дээшлүүлчихээд донгос

Үхээсэй Хүрэлбаатар [103.212.118.111] 2019-03-22 11:45:14

Юу гээд солиороод байгаа новшнууд вэ

Зочин [64.119.20.78] 2019-03-22 10:32:45

Чойрын богд минь. БИд чинь юугаа үзэх нь энэ вэ?

Зочин [202.126.89.20] 2019-03-22 10:24:51

Ta nar avilga hulgain 34 ih naydaa il bolgchoj huraaj avchihaad hutcaarai.ard tvmen munhud uruu doroi bjgvi shvv.bosmo shvv

зочин [202.55.188.36] 2019-03-22 08:36:40

Бизнeс хийх боломжгүй болжээ.

Зочин [202.179.27.116] 2019-03-22 08:01:43

Коммунизм мандтугай. Бизнес Монголд эрхэлж болохгүй.

Зочин [202.21.126.30] 2019-03-22 06:32:31

Өртэй компанийн өрийг ажилтнууд нь төлнө гэнэ үү? Ямар мал нь ийм хууль санаачилдаг байна аа?

Зочин [202.179.26.81] 2019-03-22 06:29:21

Коммунист засагаа дэмжээд уухайлаад байцгаа

ЗОЧИН [202.131.233.190] 2019-03-22 06:22:14

ӨМЧИЙГ БИТҮҮМЖЛЭХ,ХУРААЖ ДУУДЛАГА ХУДАЛДААГААР ЗАРАХ, ҮНИЙГ БАЙЦААГЧИД ТОГТООХ, ӨМЧӨӨ ЭЗЭН ЭРГҮҮЛЖ АВАХ ЭРХГҮЙ г.м. ЗААЛТУУД НЬ ҮХ ЗӨРЧСӨН, ЭНЭ ХҮРЭЛСҮХИЙН МАН, УИХ, ЗГ-ААС ЯВУУЛЖ БУЙ КОМПАНИЙН,ИРГЭДИЙН ХУВИЙН ӨМЧИЙГ ДЭЭРЭМДЭН ХУРААЖ НИЙГЭМЧЛЭХ,СОЦИАЛИСТ,КОММУНИСТ НИЙГЭМРҮҮ МУ-Г ЭРГҮҮЛЖ,АРД ТҮМНИЙГ ҮГЭЭГҮЙ ЯДУУРУУЛЖ ШОРОН ГЯНДАНД ХОРЬЖ БАЙХ ИХ ХЭЛМЭГДҮҮЛЭЛТЭЭ ЭХЛҮҮЛЖ, ЕР-Ч,ЕС, УИХ-ЫН ДАРГА,ОЮУНЭРДЭНЭ БАТЗАНДАН,БОЛД НАРЫН ДАРАНГУЙЛАЛ ТОГТООХ ҮЙЛ ЯВЖ ЯВЖ БНА,МУ-Д ХУУЛИЙН ЗАСАГЛАЛ МӨХӨЖ БНА,ХУУЛИЙН ЗАСАГЛАЛ МӨХӨХӨД ДАРАНГУЙЛАЛ ТОГТДОГ ХУУЛЬ ХЭРЭГЖИЖ БНА.

Zochin [64.119.21.97] 2019-03-22 09:14:33

ene ynen baih shyy

Зочин [64.119.19.124] 2019-03-22 04:22:12

Ulam l elegeer hevtuuleh geed bna daaa neg l bish bolood yvchlaaa

Зочин [202.55.188.34] 2019-03-22 03:54:33

Нацистууд ирээд комунистуудыг туугаад явлаа. Би комунист биш болохоор дуугүй л байлаа. Дараа нь еврэй нарыг туугаад явлаа. Би еврей биш учир дуугүй л байлаа. Харин дараа нь намайг баривчлаад явахад миний төлөө дуугарах хүн гарсангүй.

Зочин [202.55.188.34] 2019-03-22 03:52:29

Төр иргэнээ тонож дахиад л нөгөөх 20-р зууны иргэний өмчийг нийгэмчлэх хураах аяндаа эргэлт буцалтгүй оржээ. Чухамдаа иргэдээ тонож байж их өрөө төлөх юм бидээ? Оны босгон дээр сайд нь цэргүүдээ жагсааж очоод хувийн хэвшлийн уурхайг дээрэмдсэн. Уул уурхайн бүх лицензийг хурааж нийгэмчилнэ гэдгээ зарласан . Дөнгөж сая хувийн хэвшлээс Эрдэнэтийн 49 хувийг онц байдал тогтоон шууд хүчирхийлэн дээрэмдлээ. Ингээд л дээрэмдээд байх хэрэг үү? Элбэгээ баахан өршөөлийн хууль баталж байгаад эдийн засгийн олигарх бүлэглэлүүдийг татвараас өршөөсөн. Одоо буцаагаад бүгдийг төрд хамахдаа мөрөөрөө яваа аан, иргэдийг хяргах нь. Элдэв бонд, өр зээл аваад хуваагаад идчихсэн хариуцлагыг чинь хоосон ядуу иргэд нуруундаа үүрэх албатай гэж үү? Юу болоод байна аа иргэд ээ? Нямдоржийн хүүгийн шахаа, Хүрэлсүхийн дүүгийн ждү хулгай хэнд ч хамаагүй байдаг. Бүр тэгэж ярьвал Эрдэнэтийн 51 хувийг тавиад туучихсан байхад ч энэ нь асуудал биш байдаг юм бол тэгээд одоо ганц асуудал нь мөрөөрөө яваа иргэд л юм шив дээ.

Зочин [202.21.126.30] 2019-03-22 06:31:32

Эрдэнэтийн 49%-г дээрэмдлээ гэдэгтэй санал нийлэхгүй. Тэр бол шал өөр асуудал. Харин ч төр дээрэмдүүлсэн луйвардуулсан өмчөө буцааж авсан, нийт улсын эрх ашигт нийцэх үйл ажиллагаа мөн.

Зочин [202.126.89.211] 2019-03-22 03:43:45

Ямар янзын тэнэг хүмүүс вэ дээ

зочин [202.179.24.30] 2019-03-22 03:41:31

Ёстой монголд юм хийх болгоныг хавчих юмаа

Зочин [202.126.89.211] 2019-03-22 03:39:35

Sdaas

Tevcheer aldagch [202.126.89.210] 2019-03-22 03:31:58

Battulga Hurelsuh geed bsan durakuud hohino ar nuruu ruugaa hutga shaalgaj bga ni ter ed nariig yamar uls turch feh yum medleg chadvar bhgui

Ард [103.11.195.34] 2019-03-22 03:07:39

Хүрэлбаатар Баттөмөр Нямдорж тэргүүтээ увсынхан Монголчуудыг хорлох гээд байгаа юм байхдаа!!! Арай бишээ

зочин [64.119.16.52] 2019-03-22 03:03:29

Өмнөх хуулийнхаа зөв буруугийн гайгаар татвар төлөгчдөд төрийн учруулсан дарамт багадаад байгаа юм байж дээ.Гадаадын хөрөнгө оруулалттөй этгээдүүдээ дээшлүүлж, хувийн иргэний монгол хүнийг эрхийг хязгаарласан хуулийг татвар төлөгчид бүгд эсэргүүцэн тэмцэж байж гэмээнэ бид арай ашиг орлоготой болох учраас нэг бүрчлэн заалтуудад өөрчлөлт оруулах санал цуглуулая

батбаяр [202.21.106.104] 2019-03-22 02:56:12

татварын байцаагч нарын автилга гаарах юм байнадаа яаж ѳѳрчлѳхѳѳрѳѳ ингэж аѳрчлѳх ухаан гардаг байнаа ядуу ард түмэнд улам хүнд тусах нээ

бурмаа [202.21.106.104] 2019-03-22 02:52:18

яанаа үхсэн ч үлдсэн хүүхдүүдээр минь ѳрийг нь тѳлүүлнэ гэнээ

nuat 5% bolgoyo [45.117.35.7] 2019-03-22 02:50:41

NUAT 5 bolgoyoo

Baagii [202.55.191.205] 2019-03-22 02:36:57

Монгол ялна уриатай Ерөнхийлөгч минь хориг тавих байлгүй дээ. Болохгүй бол Үндсэн хууль зөрчсөн тул Үндсэн хуулийн цэцэд өгнөө...

Зочин [103.11.195.34] 2019-03-22 03:08:14

Тийм шүү, Дэмжиж байна!

Зочин [112.72.11.118] 2019-03-22 02:02:33

Hyatadiin uurhainuudaas tatvar avch chadahgui baij mani meted achaagiin uuruulehendee

Зочин [59.153.113.136] 2019-03-22 02:00:00

avilagch hulgaich naraa 34 ih naydaar urshuuchihuud ard tvmnee ingej daramtlaad bvl sewsegt temtceld bosoh vii dee . bolgoomjtoil bh heregtei shvv

Зочин [202.179.27.82] 2019-03-22 01:42:28

рио тинто өөртөө зориулж ашигт малтмалын тухай хууль батлуулж байсан одоо татварын хууль батлуулж байна. нэг хулгайчыг муулж байгаад өөр нэг хулгайчыг төрд зална дараагын хулгайчыг долоож эхэлнэ тэр нь баахан хулгай хийнэ дахиад дараагын хулгайчыг гаргана гэхчилэн явсан, энэ 30 жилд нам нам гэж далдагасан лалрууд та нар юу долоосон юм.

Зочин [202.126.89.229] 2019-03-22 01:26:20

Жижиг бизнес эрхлэгчидээ дэмжсэн хууль гээд байгаан эсрэгээрээ гадны том компаниудыг дэмжсэн хууль оруулж ирчихээд яаж ингэж доромжилж чадаж байнаа. . Харин ч энэ хууль энэ чигээрээ батлагдах юм бол эсэргүүцэлээ илэрхийлэх болно шүү

Зочин [202.179.27.82] 2019-03-22 01:23:53

та нарын аугаа хүрэлсүх чинь ийм л юм хийдэг новш шүүдээ. долоодог малнууд нь тэр татвараа төлөөрэй. нэг хулгайчаас нөгөө хулгайчыг долоосон шээснүүдээр монгол дүүрэн байгаа цаг энэ улсад монгол хүн амьдрах боломжгүй.

Зочин [202.126.89.229] 2019-03-22 01:17:49

Муусайн новшнууд хэний эрх ашигт үйлчилээд ийм хууль гаргадаг байна. Гадны луйварчидад татварыг нь хөнгөлөөд байдаг ядарсан жирийн бизнес эрхлэгчидээ болохоор зөрчлийн хуулиар дарамталж эхэлсэн бол одоо татварын хуулиар дарамталж эхэллээ энэ чинь юу гэсэн үг вэ? Татварын албаныханд хахууль авах гарцыг нь нээж өгч байна. арай ч дээ энэ улсад амьдрах аргагүй боллоо

zochin [66.181.160.45] 2019-03-22 01:11:35

ed nar ard tumen bidniig elgeer hevtuulsen ni hangaltgui baigaa bololtoi, bur yaj amidar ged bgan bol? olon hunii amidralaar tatvariinhan toglohono de

Зочин [202.21.107.5] 2019-03-22 00:53:40

Томчуудаа дэмжсэн жижгүүдээ дорд үзсэн ийм хуулиар яах ч билээ. Болих хэрэгтэй ш дээ. Тэр НӨАТ-ын татварын хувь хэмжээг бууруулах хэрэгтэй. Мөн орлогын босго тогтоож ААНОАТ-ыг бас бууруулах хэрэгтэйш дээ.

ganaa [202.72.244.219] 2019-03-22 00:47:43

П.Урнаа шиг ингээд биччихдэг хүн олон байгаасай. Нөгөөдүүл нь өчигдөр батлаад л байна лээ.

Зочин [202.179.27.34] 2019-03-22 00:42:28

MAH AH 2 nam l ene huuliig bichij batalj heregjuulj bgaa biz dee hurelsuh chini MAH


40 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
40 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.