ХХБ-ны ажилчид гамшгийн үед хэрхэн биеэ авч явах талаар сургуулилалт хийлээ
Жил бүрийн 3-р сарын дөрөв дэх долоо хоногийн Пүрэв гаригт улс орон даяар гамшиг, ослын дуут дохиог ажиллуулдаг бөгөөд энэ жилийн хувьд 3-р сарын 21-нд тохиож, 16.00 цагт дохио дуугарлаа.
Худалдаа, хөгжлийн банк улс орон даяар өрнөсөн энэхүү үйл ажиллагаанд идэвхтэй оролцож мөн бусад байгууллагуудаа уриалан, Төв байрны 680 гаруй ажилтан лифт ашиглахгүйгээр ажлын байрнаасаа гадагш задгай талбайд гарч, тохиолдож болзошгүй гамшгийн үед хэрхэн биеэ авч явах талаар сургуулилтыг хийсэн юм. Уг үйл ажиллагааны өмнөх өдрүүдэд ХХБанкны Хамгаалалт, аюулгүй байдлын газрын зүгээс нийт ажилтнуудад шаардлагатай мэдээлэл, зааварчилгаа, зөвлөгөөг өгсөн бөгөөд ажилтнуудын хувьд сургуулилтын үеэр ямар нэгэн хүндрэлтэй асуудал гараагүй юм.
Ийнхүү Онцгой байдлын ерөнхий газрын шуурхай удирдлага, зарлан мэдээлэх төвөөс улс орон даяар зарлан мэдээллийн дохиог дуугаргасан нь байгууллагуудын хувьд ажилтнуудаа сургах, тэдэнд гамшгийн үед хэрхэх мэдлэгийг олгож байгаа зөв зүйтэй үйл ажиллагаа хэмээн ХХБанк дэмжин, хүлээж авч, хэрэгжүүллээ.
ХХБанкны сошиалд нэгдээрэй.
Өнөөдөр болох үйл явдал: Австрали-Монголын бизнес форум болно
Монгол-Австрийн бизнес форумын талаар мэдээллээ
Ц.Элбэгдоржийг яллагдагчаар татах санал хүргүүллээ
Монголын баячууд улстөрчдөд дарлуулж байхдаа таарсан увайгүй л дээ
С.Зориг амиа алдахын өмнөхөн түүнтэй ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ
О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах, дахин төлөвлөх цаг болсон
Б.Энхбаяр: Нэг хүн 500 саяын захиалга өгч улс төрчийг "social bully" хийсэн. Үнэ өртөг нь нэмэгдсэн байна
И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй
“АРДЧИЛАЛ” ЗАРИМ ХҮНИЙ ХУВИЙН ӨМЧ БИШ. НИЙТ АРД ТҮМНИЙ ҮНЭТ ЗҮЙЛ
НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Монголд ирлээ