Х.Болдбаатар: Их тэнгэрээс алдагдсан зурагтай ойролцоо 10 зураг хурааж авсан

П.Урнаа / Нийгэм

-ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ӨРӨӨНД БУС МАНАЙ НИЙГЭМЛЭГТ НЭГЖЛЭГ ХИЙСЭН-

Өнөөдөр Монголын дүрслэх урлагийн бүтээл цуглуулагчдын нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн Х.Болдбаатар Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн албан өрөөнд нэгжлэг хийсэн гэх мэдээлэлд тайлбар өглөө.

Тодруулбал, энэ сарын 19-нд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн ажлын өрөөнд Эрүүгийн цагдаагийн газраас нэгжлэг хийж 1000 гаруй уран зураг хурааж авсан тухай мэдээлэл цацагдсан. Гэвч ерөнхийлөгч асан энэхүү мэдээллийг үгүйсгэсэн билээ.

Үүнтэй холбогдуулан Ц.Элбэгдоржийн эхнэрийн дүү Х.Болдбаатар өнөөдөр “гуравдугаар сарын 19-нд Хан-Уул дүүргийн цагдаагийн байгууллага прокурорын зөвшөөрөлгүйгээр албан өрөөнд нь нэгжлэг хийсэн” тухай ярилаа.

Энэ тухай тэрээр хэлэхдээ, “Хан-Уул дүүргийн цагдаагийн байгууллага дүрслэх урлагийн бүтээл цуглуулагчдын нийгэмлэгийн гишүүдийн цуглуусан уран зургийн архивыг шалгасан. Учрыг нь тодруулахад Их тэнгэр цогцолбор, Маршал цогцолбороос 20 гаруй уран зураг алга болсон, танай архивд байж магадгүй байна гэж хэлсэн. Хуулийн дагуу нэгжлэг хийх зөвшөөрөл байгаа эсэхийг тодруулсан. Гэвч цагдаагийн байгууллага нэгжлэг хийж эхэлснээс хойш нэг цаг гаруй хугацаа өнгөрсний дараа Хан-Уул дүүргийн прокурорын зөвшөөрөл ирсэн.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн албан өрөөнд бус Монголын дүрслэх урлагийн бүтээл цуглуулагчдын нийгэмлэгийн архивт нэгжлэг хийсэн. Ингэхдээ алга болсон гэх зургуудтай ойролцоо 10 зургийг хураасан. Мэргэжлийн хүмүүс болон шинжилгээ хийдэг хүмүүст шинжлүүлэхээр авч явсан. Их тэнгэрээс зураг алдагдсан эсэхийг би мэдэхгүй.

Би анхны цалингаараа Юндэн Нансалмаа хоёрын зургийг худалдаж авч байлаа. Ер нь анхны цалингаасаа л зураг цуглуулж эхэлсэн дээ. Тухайн үед таван төгрөгийн үнэтэй байсан. Ерөнхийлөгч асантай Улаан-Од сонинд томилогдсон дэслэгч байхад нь буюу 1988 онд танилцаж байлаа. Ганц эгчтэй минь гэр бүл болсон хүн Ц.Элбэгдорж гуай болж таарсан. Бид хоёрын сонирхол нэг. 1989 оноос зураг цуглуулж эхэлсэн. Сүүлийн 10 гаруй жил барилгын салбарт ажиллаж байна. Одоо би уран зургийн үзэсгэлэн гаргадаг заал барьж байгаа. Энэ бол галлерей биш. Тэрнээс биш энд тэнд бариад орхисон өөр галлерей байхгүй.

1997 онд би одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгын жолооч байсан. Энэ хүний оймсыг угааж, гутлыг нь ч тосолж явлаа. Мянган такси төслийг эхлэхээс нь эхлээд захирал болтлоо зүтгэж ажилласан. Энэ хүнтэй ойр явсандаа бахархдаг юм” хэмээн ярилаа.


Сэтгэгдэл

Зочин [202.21.106.116] 2019-03-26 04:36:32

өө за бүр амар айн. цуглуулагчдын нийгэмлэг гэж нэр өгөөд л монголын бүх зургийг хусаж байдаг

zochin [103.57.93.155] 2019-03-22 15:57:56

huzvvgui hulgaich shorondoo

Иргэн [66.181.185.25] 2019-03-22 13:26:43

Монголд даргацарууд,хулгайч нараа ялгахаа болиод 30 жил болж байна даа.

Zochin [122.201.24.65] 2019-03-22 12:26:36

Elbegiin nereer ih pegiij humuusiig shantaajilj hulgailj avilga avch bsan novsh doo.sain shalgah heregtei ih ch ym garna daa....

Зочин [103.9.90.98] 2019-03-22 10:45:14

жолооч хүн жолоочоор л дуусна. чи муу бөгсийг нь долоож, муу муухайг нь нууж, хийлцэж явсаар захирал болоо биз. Чи харах царайны уран зураг битгий хэл урлаг ойлгохгүй нөхөр байна.

Зочин [64.119.23.243] 2019-03-22 09:17:28

ЭЛБЭГЭЭ УСНААС ХУУРАЙ ГАРНА. НААД ДҮҮ НЬ БИ АВСИЙН ГЭЭД Л БОЛОО ШҮҮ ДЭЭ.

Зочин [64.119.20.223] 2019-03-22 09:11:31

ЖЁНКОГИЙН ЖОЛООЧ БОЛГОН БАЯЖИХ ЮМ АА.ЯМАР САЙН ХҮН БЭ

zochin [202.9.43.242] 2019-03-22 07:26:36

khulgaich...

Ene yu be [103.229.122.22] 2019-03-22 07:11:49

Гутлаа чирсэн гуйлгачин бсан хэзээ зураг цуглуулдаг гар болв

Гэнэт баяжих аминд халтай даа Болд минь [182.160.34.38] 2019-03-22 07:11:09

Хаха 90 оноос эхлээд бизнес хийж байсан хүн гэнэт 97 онд жолооч хийгээл тэ бас арай л буудаггүйээ зүгээр би жолооч байсымаа надад бизнес байгаагүйээ тэгээд ядуу зүдүү хэцүү байсан болохоор ахыгаа хулгай хийлгэж бид нар бөөндөө баяжсымаа гээд сайхан хэлчих муу нуухаар сайн илчил хүү минь

батбаяр [202.21.106.104] 2019-03-22 07:00:24

баттулгын жолооч болох юмсаан

Зочин [64.119.20.223] 2019-03-22 09:09:07

яах гээд байгаа юм

Зочин [64.119.19.121] 2019-03-22 06:32:03

САСАРЫН ТУНЕЛ ДЭЭРХИ ГАНЦ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГ УСТГАЖ БАРИЛГА БАРЬСАН ГАР ДАА .

Зочин [66.181.161.15] 2019-03-22 06:29:21

Ажнайг яалаа !!!!!!!!

Зочин [66.181.161.15] 2019-03-22 06:28:18

Тахи Болдоог мэднэ шдээ. Хэдхэн жилийн өмнө л яая даа гээд явж байсан хүн юун үнэт, уран зураг ойлгоод цуглуулах. Тийм ч юм байхгүй ээ. Ахийгаа ерөнхийлөгч байх үед гэнэт баяжсан, шантааж хийж дээрэм хийсэн хүн дээ. Гомдогсод ярихд эхлэхээр олон олон хулгай дээрэм ил болно доо

Зочин [66.181.161.93] 2019-03-22 05:18:55

Шуналын дэв нар байна шүү та нар

ЭЛБЭГДОРЖИД [202.179.26.188] 2019-03-22 04:55:23

30 ЖИЛ ТӨР ЗАСГИЙН ДЭЭД ЭРХ МЭДЭЛД СУУЛАА . ҮНЭТ УРАН ЗУРАГ ХУДАЛДАЖ АВАХ НЬ БҮҮ ХЭЛ ЦУГЛУУЛАХ Ч ЭРХГҮЙ ШҮҮ ДЭЭ.... ЁС ЗҮЙН АСУУДАЛ ШД.

Зочин [66.181.161.93] 2019-03-22 05:17:53

Гоё

zochin [66.181.186.192] 2019-03-22 04:25:44

hoishluulshgui tohioldold prokuroryn zovshoorolgui negjleg hiideg huulitai.Ene novsh huulia medej yarih heregtei.Tsagdaa sonsgolgui chihgui haraagui alba bish shuu.Ter huraalgasan geh zurag ni Eebiitei huivaldaj hulgailagdsan zurag baigaa daa.

Руугаа [64.119.27.200] 2019-03-22 03:56:03

Женко гийн жолооч нар яваандаа томорч эргээд эхийгээ мөргөдөг юм байна эх нь эвэр ургасан ишигнүүдийг мөргөж хашрааж байнаа гэж ойлгов

зочин [66.181.178.226] 2019-03-22 03:44:43

Түрийний ,бөөс ,толгойд ,гардаг ,цөвүүн ,цаг ,ирнэ ,гэж ,мэргэн ,хүн ,хэлсэн ,нь ,одоо үе байждээ. Цуглуулж ,болно ,оо. Хулгай ,хийж ,болохгүй.

Пп [202.21.106.109] 2019-03-22 03:43:29

5 төгрөгийн үнэтэй уран зураг гэж юу байдаг юм Зураачдыг доромжилж байна

Зочин [49.0.135.21] 2019-03-22 03:42:06

Тэнэгтэхгүй ээ. Эгчийгээ гайгүй хүнтэй суулгахгүй яасийн. Одоо өөрөө ч эгч чинь ч баларах байр. хулгай хар мөртэй. Яаж баяжхаараа ингэж ард түмнээ доромжлоод байдаг юм.

Зочин [122.201.31.104] 2019-03-22 03:41:10

Сахалтай жолоочийн хажууд, харинч томроогүй бнаа. Сахалт ай нь монголын эзэн болчоод бна.

Зочин [64.119.17.228] 2019-03-22 03:31:17

Жолооч хуга томорсон байна ш дээ. Барилгын компанийн захиралын мэргэжил жолооч уу?


25 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
25 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.