Азийн хөгжлийн банкнаас 334 сая ам.долларын зээл авна

П.Урнаа / Улстөр

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцэж, дэмжлээ. Засгийн газраас 2019 оны хоёрдугаар сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн уг төслийн талаар Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан байна.

Тэрээр, “Засгийн газар АХБ-тай 2017-2020 онд хамтран ажиллах стратегийг тохирсон. Энэ хүрээнд санхүү, хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, байгаль орчны хамгаалал, ниймгийн салбарыг хөгжүүлэх чиглэлд 2019-2020 онд Монгол Улсад 334 сая ам.доллар зээл олгох болсон. Энэхүү хөрөнгөөр нийт зургаан төсөл хэрэгжүүлнэ. Зээлийн асуудлыг АХБ-ны Захирлуудын зөвлөлөөр батлуулахын тулд УИХ болон холбогдох байнгын хороодоор хэлэлцүүлж, соёрхон батлуулах шаардлагатай” гэжээ.

Уг зээлийн 30 сая ам.доллараар уг чөлөөт бүсэд хилийн шалган нэвтрүүлэх цогцолбор байгуулж, хилийн хамгаалалт, дохиолол, мэдээллийн систем нэвтрүүлнэ гэдгийг ажлын багийнхан онцолжээ.

Мөн дээрх зээлийн хүрээнд Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах, Хүнсний ногооны услалтын системийг хөгжүүлэх, Улаанбаатар-Дарханы замыг өргөтгөх төслийг хэрэгжүүлэх аж.

Монгол Улсын нийт гадаад өр 27.9 тэрбум ам.долларт хүрсэн.

Иймд гадаадын зээл, тусламжаар хэрэгжүүлэх төслийн үр ашгийг дээшлүүлэхэд Засгийн газар анхаарч ажиллах хэрэгтэй гэдгийг Б.Баттөмөр гишүүн онцолж, гадаадаас зээл авахын өмнө Засгийн газар тухайн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, түүний үр дүн, эгүүлэн төлөх чадвар зэргээ нарийн тооцолдог болох нь чухал гэв.

Ийнхүү санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 83.3 хувь дэмжиж, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтсон байна.


Сэтгэгдэл

Zochin [31.35.91.181] 2019-03-24 20:19:39

Enhbayr dundaas ni chaachih vii dee

Зочин [64.119.20.223] 2019-03-22 12:15:02

муу байнаа урьдын өр зээлээ яаяа гэж байхад.бас өр зээл газарах өгөх гээд байнаа даа

Зочин [202.55.191.194] 2019-03-22 08:16:38

Гаднаас зээл авдагаа болио, зээлээ зогсоо, зарцуулах зориулалт нь гэсэн чинь мөнгө олдог зүйлүүд биш байна.

батбаяр [202.21.106.104] 2019-03-22 07:09:23

сангийн яам чинь ашигтай сайн ажилласан гээд байсан юун зээл вэ бас ѳѳрсдѳѳ авч байгаа юм байхдаа

Зочин [66.181.186.72] 2019-03-22 05:58:34

Татвар нэмэхгүй гэсэн худлаа зээл нэмж авахгүй гэсэн худалаа

Зочин [202.21.112.170] 2019-03-22 05:39:16

МАН юу ч хийхгүй хирнээ зээл аваад ард түмний кармааг хоосруулсаар л байх уу. Болиочээ

Зочин [203.91.115.44] 2019-03-22 04:53:46

Зээл дахиж нэмэхгүй гээд байсан МАН болиочээ. Хийж гийгүүлсэн юм үзээд өгьe гэсэн ч байхгүй мөртлөө зээл аваад бхын.

zochin [202.21.111.10] 2019-03-22 04:41:27

songuulid beldeed bgaan bailgui de

Зочин [202.179.26.188] 2019-03-22 04:31:21

ЗЭЭЛЭЭ БОЛИОЧ ЭЭ

Зочин [103.57.93.195] 2019-03-22 04:26:14

oilgomjgui budeg badag ene mongoor ajliin bair bii bolgoochee heden humuus chin gadagshaa garaad duuslaa manangiin gold aldaa ard irgedee bodoogui amin huvia bodson


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.