ХУУЛЬ: Зодолдох гэмт хэрэгт хохирогч гэж байхгүй, хоёр тал заавал ял, шийтгэлтэй

У.Уранцэцэг / Хууль

-ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ ШҮҮХЭЭР ШИЙДЭГДЭНЭ-

2017 онд шинэчлэн баталсан Эрүүгийн хуульд зааснаар “Бусдын эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг” үйлдсэнээр хохирогч, сэжигтэн хоёр тал хоёул үйлдийнхээ төлөө ял шийтгэлтэй. Учир нь үл ялих шалтгаанаар бусадтай маргалдаж улмаар харилцан зодолдох, гэнэтийн уур бухимдлаасаа болж хүний биед ямар нэгэн байдлаар гэмтэл учруулсан тохиолдол нь хохирогч мөн адил бусдад хохирол учруулж, гэмтсээсэн байдаг аж.

Манай улсад гудамж талбай, олон нийтийн газар зодолдоход гэмт хэрэг болдог багагүй үйлдэгддэг. Мөн ахуйн хүрээн дэх гэр бүл хоорондын үл ойлголцол, зодоон, гэр бүлийн хүчирхийлэл нь гэмт хэрэг биш, бусдад хамаагүй гэр бүлийн дотоод асуудал гэсэн ойлголт нь буруу юм.

Мөн гэмт хэрэг үйлдэгдэж байгааг харсан, мэдээлэл авсан хөрш, төрийн алба хаагч, гэр бүлийн гишүүд цагдаагийн байгууллагад мэдээлэх үүрэгтэй. Энэхүү үүргийг биелүүлээгүй шалтгаанаар гэмт хэрэг үйлдэгдэж, хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан бол Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлд зааснаар 200.000 төгрөгөөр торгоно хэмээн заасан байдаг.

Өнгөрсөн 2018 онд 797 буюу өдөрт хоёр хүн гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэгт өртөж хохирчээ.

-ХӨНГӨН ГЭМТЭЛ УЧРУУЛСАН Ч ШҮҮХЭЭР ОРЖ, 10 САЯ ТӨГРӨГНӨӨС
40 САЯ ТӨГРӨГӨӨР ТОРГУУЛНА-

11.1 дүгээр зүйл. Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах

Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол 10 сая төгрөгнөөс 40 сая төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Энэ гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

11.4 дүгээр зүйл. Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах

Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол 450.000-5.400.000 төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

Энэ гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

11.6 дугаар зүйл. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол 450.000-1.350.000 төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

Энэ гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол 450.000-2.700.000 төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

-ГЭР БҮЛИЙН ХҮНИЙГ ЗОДСОН БОЛ ЗУРГААН САРААС НЭГ ЖИЛ ХҮРТЭЛ ХУГАЦААГААР ХОРИНО-

11.7 дугаарзүйл. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх

Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Энэ гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн бол зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

image

-ХАРИЛЦАН ЗОДОЛДСОН БОЛ ГЭМТЛИЙН ЗЭРГЭЭСЭЭ ХАМААРААД ХОЁР ТАЛ АЛЬ АЛЬ НЬ ЯЛ АВНА-

Өмгөөллийн “Ананд адвокатс” ХХН-ийн ахлах хуульч Ү.Амарбат

-Сайн байна уу. Сүүлийн үед өмнөх хуулийн танхайрах гэмт хэрэгт хамаарагдах заалт нь шинэчлэгдээд хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэгт зүйчлэгдэн шалгаж байгаа гэх юм. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-1994 онд Ардчилсан нийгмийн үеийн анхны Эрүүгийн хууль батлагдаад тэр нь 2002 онд өөрчлөгдсөн. 2002 оны Эрүүгийн хуулийг судлаачид, хуульчид шүүмжлэхдээ шоронжсон хэмээдэг байсан. Ингэж шүүмжлэх үндэслэл нь юу байсан бэ? гэхээр ял нь хүнд, ялихгүй зүйл дээр хүнд ял өгдөг гэдэг байсан. Тэрний нэг илрэл нь Эрүүгийн хуулийн 98, 98, 99 болон 183 зүйлд заасанчлан бусдын биед хөнгөн, хүндэвтэр, хүнд гэмтэл учруулах байсан. Өөрөөр хэлбэл хоёр хүн зодолдоод нэг нь нэгэндээ гэмтэл учруулсан тохиолдолд гэмтлийн зэргээсээ хамаараад ял нь өөр. Дээрээс нь Эрүүгийн хуулийн бас нэг заалт нь танхайн гэмт хэрэг. Энэ нь нөхцөл байдлаараа бусдын биед гэмтэл учруулах гэмт хэргээсээ ялгаатай. Олон нийтийн газар, бусдыг илтэд үл хүндэтгэх зэргээс шалтгаалаад гэмтэл нь адилхан боловч үйлдэгдсэн газар нь болон үйлдэл нь олон нийт рүү чиглээд ирэхээрээ өөр болдог. Тэгэхээр бусдын биед хохирол учруулах гэмт хэрэг үйлдвэл гурван сарын хорих ял авдаг байсан бол танхайн хэрэг үйлдсэн бол таван жилийн хорих ялтай байдаг.Харин шинэ батлагдсан Эрүүгийн хуулиар ялын бодлогыг харьцангуй зөөлрүүлж өгсөн ба ингэснээр танхайн гэх мэт гэмт хэргүүдийг эрүүгийн хуулиас хассан. Өнөөдрийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар танхайрах гэдэг нь Зөрчлийн хуульд заагдсан байна.

-Эрүүгийн шинэчлэгдсэн хуулиараа хохирогч болон хэрэгтэн хоёул хуулийн өмнө хариуцлага хүлээлгэж шүүхээр ял онооно гэх юм. Тэгэхээр хохирсон иргэнийг давхар хохироох асуудал хөндөгдөж байна?

-Бусдын биед хохирол учруулах гэмт хэрэг бол асар түгээмэл үйлдэгддэг боловч их онцлогтой гэмт хэрэг. Ихэвчлэн 17-34 насны буюу төлөвших насны залуучууд энэ төрлийн гэмт хэрэгт холбогддог. Энэ төрлийн гэмт хэргийн шинж нь дандаа үл ялих шалтгаанаар үйлдэгдэж байна. Талуудын хэн алинд нь өс хонзонгийн сэдэл байхгүй, архидан согтуурсан үедээ уурласан өөрийгөө хянах чадваргүй болсон үедээ үйлддэг гэмт хэрэг юм. Мэдээж огт гэм буруугүй байж байгаад зодуулсан хүн бол ямар ч тохиолдолд ял шийтгэл авахгүй. Энэ бол тодорхой ойлголт.

Харин харилцан зодоон үүсгэх гэдэг ойлголт байна. Энэ нь талуудын хэн нэг нь эхлээд бие биеэ ямар нэг байдлаар гэмтээсэн гэмт үйлдэл. Ихэвчлэн нэг нь хөнгөн бэртэл гэмтэл авч нөгөөх нь хүнд гэмтэл бэртэл авчихсан байдаг. Хүнд гэмтэлтэй нь өөрийгөө хохирогч гэж үзээд байдаг. Гэхдээ цагдаагийн байгууллага, түүний албан хаагчид энэ тохиолдолд хоёр талыг хоёуланг нь сэжигтэн гэж үзээд, шүүхээс аль алинд нь ял шийтгэл оноодог.

Хоёр хүн хоёулаа өөр өөрсдийнхөө хийсэн үйлдэлдээ таарсан шийтгэл авна. Ингээд уурын мунхаг, архины халуунаас хоёулаа хохирч байгаа хэрэг. Иргэдийн зүгээс хөнгөн гэмтсэн нь хохирогч гэж ойлгоод байдаг. Гэтэл үнэндээ маргаан үүсгэсэн харилцан зодолдсон байдаг. Шөнийн клубийн гадаа нэгнээсээ гал гуйж эхлээд л хүний аминд хүрсэн тохиолдол хүртэл гарна. Ер нь энэ төрлийн гэмт хэрэг ял нь чанга байснаараа буурдаг гэмт хэрэг биш. Харин нийгмийн ёс суртахууны хэм хэмжээг дээшлүүлж байж буурдаг. Яагаад гэхээр түрхэн зуур болоод өнгөрдөг ийм онцлогтой.

-Бусдын биед гэмтэл учруулах гэмт хэргийг шийдэхдээ Эрүүгийн хууль Зөрчлийн хуулиараа хэрхэн, яаж хамаатуулдаг юм бэ?

-Эрүүгийн хуулиараа гэмт хэрэг гэж юу вэ? гэдэг харилцааг зохицуулдаг бол гэмт хэргийн шинжгүй боловч зөрчлийн шинжтэй үйлдлүүдэд ямар ямар үйлдэл орох юм, ямар шийтгэвэр ногдуулах юм гэдгийг Зөрчлийн хуулиар зохицуулдаг. Тухайн гэм буруутай үйлдлийн хувьд нөхцөл байдал, болсон процесс, гэм буруугийн шинж зэргээс хамаарч Эрүүгийн хууль хэрэглэх үү, Зөрчлийн хууль хэрэглэх үү гэдгийг эрх бүхий этгээд шийддэг. Харилцан зодолдох замаар хоёр талаас хэн аль талдаа гэмтэл учруулсан бол гэмтлийн зэрэг, сэдэл шалтгаан, нөхцөл байдал, хохирлоо барагдуулсан эсэхээс хамаараад хоёулаа ял авч болно. Хоёулаа Зөрчлийн хуулиар шийтгүүлж болно. Эсвэл хэн нэг нь ял аваад нөгөө тал нь зөрчлийн хуулиар шийтгүүлж болно.

-Хохирогч, сэжигтэн хоёр хоёулаа шүүхээр орно гэсэн үг үү?

-Энэ асуултад хариулахын тулд хохирогч гэж хэн бэ? гэдгийг нарийн ойлгох хэрэгтэй. Учир нь ихэнх хүмүүс хоёр хүн маргалдаад харилцан зодолдсон бол хүнд гэмтсэн тал нь хохирогч гэж үзээд байдаг. Хоёр тал нэг нэгэндээ ямар нэгэн байдлаар хохирол учруулсан бол харилцан зодоон гэж үзээд талууд аль аль нь сэжигтэн болох бөгөөд хоёулаа хохирогч болно. Их хохирсон тал нь нөхцөл байдал дээр өөрөө зодоон эхлүүлсэн, илтэд зүйл бус авирласан бас нөгөө хүндээ гэмтэл учруулсан бол тухайн гэмтэл нь хөнгөн байсан ч гэсэн талууд адилхан ял зэмлэл хүлээнэ.

Мэдээж, нөгөө талдаа хохирол учруулаагүй, өөрөө гэмтсэн бол ямар ч тохиолдолд түүнийг шүүхээс яллахгүй шүү дээ.

-Гэр бүлийн хүчирхийлэл болон бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэг юугаараа ядгаатай вэ?

-Гэр бүлийн хүчирхийлэл болон бусдын биед гэмтэл учруулах гэмт хэргүүд нь гэмт хэргийн хохирогч болж буй субъектээрээ ялгаатай юм. Гэр бүлийн хамаарал бүхий хүнийг зодож гэмтэл учруулсан бол гэр бүлийн хүчирхийлэл буюу тэр дундаа бие махбодын хүчирхийлэл гэж үзнэ. Гэр бүлийн хүчирхийлэл болон бусдын биед гэмтэл учруулах гэмт хэргүүд нь тухайн гэмт хэргийг үйлдэхдээ ямар сэдэл санаатайгаар үйлдсэн бэ гэдгээрээ ялгаатай байдаг.


Сэтгэгдэл

Abrttib [195.2.67.223] 2022-03-20 02:35:31

<a href="https://t.me/filmfilmfilmes/18">Последний богатырь 2</a>

Abrttib [195.2.67.223] 2022-03-20 00:23:15

<a href="https://t.me/filmfilmfilmes/18">Последний богатырь 2</a>

Abrttib [195.2.67.223] 2022-03-19 22:12:18

<a href="https://t.me/filmfilmfilmes/12">Гонка</a>

Abrttib [195.2.67.223] 2022-03-19 20:02:21

<a href="https://t.me/filmfilmfilmes/6">Охотник на лис</a>

Abrttib [195.2.67.223] 2022-03-19 13:25:52

<a href="https://t.me/filmfilmfilmes/23">Во все тяжкиеё</a>

Abrttib [195.2.67.223] 2022-03-15 06:10:19

<a href="https://t.me/filmfilmfilmes/11">Гравитация</a>

Abrttib [195.2.67.223] 2022-03-14 21:25:20

https://t.me/holostyaktntofficial2022

Abrttib [195.2.67.223] 2022-03-14 19:14:38

https://t.me/holostyaktntofficial2022

Abrttib [195.2.67.223] 2022-03-14 09:21:29

https://t.me/holostyaktntofficial2022

Abrttib [195.2.67.223] 2022-03-12 00:33:38

https://bitbin.it/xUNGaaQL/

Abrttib [195.2.67.223] 2022-03-11 17:31:29

http://bit.ly/legenda-destan-vse-serii

Abrttib [195.2.67.223] 2022-03-11 15:16:47

http://bit.ly/legenda-destan-vse-serii

Abrttib [195.2.67.223] 2022-03-11 13:04:24

http://bit.ly/legenda-destan-vse-serii

Abrttib [195.2.67.223] 2022-03-07 00:52:56

Фільм Бетмен (2022) дивитись онлайн <a href="http://bitly.com/betmen-2022-film">Дивитись онлайн Бетмен</a> Бетмен онлайн

Aberttib [195.2.67.223] 2022-03-05 01:49:09

коли закінчиться війна в україні 2022 екстрасенси <a href="http://bitly.com/skilky-shche-bude-tryvaty-viyna-v-ukrayini">війна в україні 2022 пророцтва</a> скільки буде тривати війна в україні 2022

amidarl [124.158.120.2] 2019-10-10 07:17:40

odoo ingehee boliochee mongoliin buh zaluuchuud shorond orood duuuslaashdeeee

иргэн [192.82.66.196] 2019-03-26 05:32:48

хууль нэртэй гуулиа болиоч ээ.

Зссс [203.217.139.225] 2019-03-26 04:31:14

Та нарын сонгож гаргасан ухаантангууд ийм юм хийж байна. Таалагдахгүй байгаа бол өөр хүн сонгоод гаргах боломж нээлттэй.

хуулиа дагаад [64.190.117.132] 2019-03-25 06:07:08

номхон зогсоод зодуулаад л нөгөөдөх нь хариу үйлдэл үзүүлэхгүй болохоор улам л зодсоор байгаад өрөөл татанхай болгоод бүр алаад хаячихавал............

Зочин [202.9.43.1] 2019-03-25 02:21:58

Нэг ёсны зодуулбал хохино гэх гээд байгаа юмуу

Зочин [103.57.95.171] 2019-03-25 01:13:06

Medeelegchiig nuutslahgui bol meseelel ogoh irgen oldhgui bnaa

OREG [202.179.27.212] 2019-03-24 15:07:00

ZAZA ZODUULAD DEER N TSAGDAA NART TORGUULAD BAIH UM BN L DA SDA YAG YAMAR HVMVVS IIM HUULI GARGAAD BDAG UM BOL OO.

Зочин [112.72.12.14] 2019-03-24 12:44:14

Цагдаад нэг ойлгомжгүй бүрхэг юм бгаад бна үүнийг засчихвал мөн ч их хэрэг илрэнэ дээ ихэнх хүмүүс цагдаад мэдээлэл дуудлага өгөхөөр эргээд байцаагаад дуудаад гэрч гээд ядаргаа болоод бдаг юм уу за энэ ч дүүрч гэхэд тэр хүн дуудлага мэдээлэл өгсөн гэж сэжигтэнд хэлдэг тал бна уу үгүй юу энэ талаар тодорхой хариулт өгнө үү иргэд дуудлага мэлээлэл өгөхдөө хойрго бгаа шалтгаан ердөө л эн. Энэ талаар мэдээлэл сурталчилгаа ер алга

na [202.55.188.43] 2019-03-24 12:13:41

namaig alna geed dairaad bgaa huniig bi yah ve zugeer zogsoj bgaad aluulhuu

Зочин [150.129.140.25] 2019-03-24 23:08:22

За бараг л тэгж таараад байх шиг. Яамаар ч юм.

АРИ [66.181.161.19] 2019-03-24 11:20:04

МАШ ӨРӨӨСГӨЛ ХУУЛЬ БНА, БИ ГУДАМЖИНД ХЭЛ АМААР ДОРОМЖЛУУЛААД, ЗОДУУЛЧИХААД, ТОРГУУЛИАД, ЗОДСОН ХҮНД НЬ МӨНГӨ ӨГЧ БАЙЖ САЛСАН. ЦАГДАА БОЛ АЛЬ ХЭЛ АМТАЙ ТАЛД Л ШИЙДДЭГ ЮМ БНАЛЭЭ. ҮНЭН ЗӨВИЙГ ХЭЗЭЭ Ч ЯЛГАЖ, САЛГАХГҮЙ. НАДААС ӨРТЭЙ ЮМ ШИГ НЭХЭЖ ДАРАМТАЛСААР БГААД Л МӨНГӨ АВСАН. ЗОДУУЛААД Ч НЭМЭРГҮЙ, ЗОДЧИХООД, ЦАГДАА РУУ ЯВАХ ЭСЭХИЙГ ХАРЖ, ДАГАЖ БАЙГААД, ӨӨРИЙГӨӨ МАЙЖИЖ, ҮСЭЭ ЗУЛГААЖ ЗУРАГ АВЧ УГААЛГААД ӨРГӨДӨЛ БИЧИЖ ИРЭЭД Л ӨӨРИЙГ МИНЬ ХЭРЭГТЭН БОЛГОЧИХДОГ, СУРЧИХСАН ТАНХАЙЧУУД БАЙДАГ ЮМ БНА. ХОХЬ ЧИНЬ ЧАМАЙГ ХЭН ЦАГДАА ДЭЭР ИР ГЭСИЙН ГЭЖ ДОРОМЖЛОЖ БГАА ЮМ ДАА. ИЙМ БАЙХАД ТЭГЭЭД ЯАХ ЁСТОЙ ЮМ БЭ?

Зочин [64.119.19.36] 2019-03-25 00:21:51

Арай худлаа яриад байна уу

Зочин [122.201.24.142] 2019-03-24 09:14:41

Хэ хэ Оркууд төрд байгаа гаргасан хуулийг нь хууль хүчний Оркууд хэрэгжүүлж байгаа юм хойно энэ байтугай Тэнэглэлт болно доо Оркууд төрд байгаа цагт энгийн мөрөөрөө ажиллаж амьдрах гэсэн ард иргэдэд маш их гай учруулна Оркуудын гаргаж байгаа хууль иймэрхүү л байна үүнээсч дор байх болно

demon [126.212.255.21] 2019-03-24 08:43:11

тэгээд ял авахгүйн тулд үхтлээ зодуулж байх нь зөв үү хэн хэзээ ирж намайг аврах бол гээл ....

bogii [202.126.89.14] 2019-03-24 08:58:45

tegeed huilchin yagaad baychyydad ygaad vilchildehvi vum be nomtoibayr nomtoibayriin hvv ednar ulaam tsaim hvn alchaad baihad yagaad vilchildegvi vum be

Зочин [202.21.106.118] 2019-03-24 06:58:52

oboo bosgoogyu bol snaazgai suuxgyu gedeg bzdee exelj xergig odooj xariltsan zodoon bolgocnood 2 uula yl abdag bol xeregten xoxiroogcn gej bxgyu um uu ee mon teneg umaa kk

Suhbaatar aimag [202.126.89.250] 2019-03-24 03:43:30

Цагдаа архи уучихаад дарамталж өөрөө бичлэг хийсэн үед цагдаад ямар хариуцлага тооцох вэ

Зочин [202.9.43.57] 2019-03-24 03:30:33

"зодолдох"гэж гэмт хэрэг байхгүй ,харин танхай гэж байгаа , хоорондоо зодолдож байгаа нь бусдын амгалан тайван байдлыг алдагдуулах байдлаар үйлддэг танхайн гэмт хэрэг

Зочин [66.181.186.170] 2019-03-25 02:50:46

tanhai gj bhgui bolson yum bishuu zurchliin huuluar

Hutsvaa [202.126.89.15] 2019-03-24 01:50:36

Ene Menget Nyamdorjiin orondoo bichsen huuli geh yum bna.

Zochin [202.9.42.255] 2019-03-24 00:55:24

Er ny muu l bolovsruulsan huuli baina...tanhai humuust ashigtai huuli baina..mon huuliinhand avliga avah bolomj ih bii bolgoh ny...harilcan zodoonoor yavahgyuin tuld hahuul ogoh bolood baina..arai l denduu muu huuli . Zasah heregtei huuli baina..nyamdorjiig zailuulaad ter enhbayar zaluug l said bolgomoor um..medlegtei zaluu baisan

Зочин [66.181.184.11] 2019-03-24 02:39:48

Зодож хохироосон тал нөгөө хүнээ намайг црхисон гээд хэлчихвэл хэрэгтэн болоод гэмтсэн дээрээ хохирох юм байна, гарцаагүй өөрчлөх ёстой хууль байна танил талтай хүмүүс бол шууд харилцан зодолдсон гээд хохирсон хүнийг хохироох юм байна заавал хорих ялгүйгээр хөнгөн гэмтээсэн тохиолдолд хохирсон талд нь хохирлыг бүрэн бараглуулсан тохиолдолд ялаас чөлөөлдөг болгох хэрэгтэй, хэрэв хүнд гэмтээсэн талд нь хохирол тооцврл хөнгөн гэмтээсэн талын хохирлыг суутгах маягаар хүнд гэмтсэн талд үйлчилэх хууль хэрэгтэй шдэ замарсан хууль байна даа бас нэг хахууль авах нөхцөл үүсчихлээ

Зочин [64.119.21.240] 2019-03-24 00:35:38

Энэ тэнэг хуулиа больж үз. хүнийг зодож гэмтээж эрүүл мэнд насанд нь хохирол учируулж хэл амаар гутаан доромжлох эрх хэнд ч байхгүй. Монгол улсын иргэн бүр дор бүрнээ ааш уур омгоо дарж бие биенээ хүндэтгэж байх хэрэгтэй. Уураар зодооноор асуудал шийдэгдэхгүй.

Zochin [112.72.11.105] 2019-03-23 17:36:16

Arai l amidralgui huuli uu aan

Уншигч. [203.91.115.42] 2019-03-23 16:15:15

Хэцүү л юм байна Яая гэтэл муу үгээр утаж өдөж доромжлоод байвалцохихоос яахавдээшийтгэл нь айхтар хэцүү торгууль нь аймаар юмбайна.Доромжлуулаад байхч хэцүү,харилцан зодолдсон болохгүй гээд зодуулж үхэлтэй ч биш.Шууд хутгалаад алчихвал шулуухан юм байна даа.Их дургүй хүргэсэн новшнуудыг бол.

Зочин [202.126.89.15] 2019-03-24 01:51:49

harin tiin

Moogii [66.181.181.38] 2019-03-23 15:21:32

Hunii doromjilood hund ehleed gar garuudad zoduulaad bhuu yaasan huuli ve novsh nymdorjiin hiij baigaa ajil bas zoduulaad torguuliaad shorond orohiin yum bndaa iim hohirson zaluuchuud holboo baiguulah heregtei gantsaaraa yvaa zaluuchuud hohirood uldehiin yum bndas

Bold [66.181.181.38] 2019-03-23 15:16:23

Arhi uudag agsan tavidag ger buld hurtel huniig doromjildog ehleed hund gar hurchiheed daraa gar hurlee geed mongo nehemjuldeg hulgaichuud yah ve mergejilj bna dalii nymdorj saidaa tsagdaa shuuhiihen bayjuud ard tumen hohirood uldehiin bna nymdorjoo

Z [203.91.115.40] 2019-03-23 14:42:06

Tosovt orlogo oruulax yum bna.xoxirogchiin xoxiroliig baragduulax talaar baixgui yumuu xaashaa yum.bas neg luivar yum daa.

irgen [66.181.160.90] 2019-03-23 14:35:40

negent huulia batalsan, huuli medeegui sudlaagui asuudal hohin geh shuuh, mgl iin heden irgen huuli batlagdan garmagts nadad hereg bolno gej unshij sudalj bsiin beee irgediin hormoi hot bie haa ahui amidaraliig het busniulj bgaa toroo zasii gej helendee, noat geh shig shuud 10 % deeremdeed 2 % jiliin etseer butsaadag uls manaihaas oor bdg ch yum uu hmmm

иргэн [109.236.145.234] 2019-03-23 13:53:48

Биеэ хамгаалахыг юу гэж ойлгох вэ. Хуульч байна уу

би [109.236.145.234] 2019-03-23 13:51:32

Ам нь болохгүй хүн өдөөд, хоргоогоод явуулахгүй бацаан байхаар нь алгадаад унагасан чинь газар унахдаа толгойгоо хагалчуул яах уу. Уг нь зүгээр л мөрөөрөө явж байхад явуулахгүй, зугтааж болдоггүй. хариу хүсье

Зочин [202.9.44.52] 2019-03-23 12:49:04

Арай үнэхээр ингэж тэнэгтэх бий дээ.Түрүүлж гар хүрсэн нь л ялтай байхсан.

БАТ & БАТ [66.181.161.4] 2019-03-23 12:34:15

ХОЁУЛ ГУВУУЛАА НИЙЛЭЭД ЗОДООД БАЙВАЛ ЯМАРЧ ЭСЭРГҮҮЦЭЛ ҮЗҮҮЛЭХ ЭРХГҮЙ БОЛСОН ЮМ БАЙНА ! ! ! АЛЧИХ ГЭЭД ЗОДОЖ БАЙСАН Ч ЭСЭРГҮҮЦЭЖ БОЛОХГҮЙ , ЭСЭРГҮҮЦВЭЛ ХАРИЛЦАН ЗОДОЛДСОН БОЛЖ ѲѲРѲѲ АДИЛХАН ЯЛ АВНА ГЭНЭ ЭНЭ ЮУ ГЭСЭН ҮГ ВЭ ? ? ? АРГАГҮЙ ХАМГААЛАЛТ ГЭДЭГ ЗҮЙЛ ЯАСАН БЭ ? , ЯАХААРАА ХҮН ѲѲРИЙГѲѲ , ѲѲРИЙНХѲѲ АМЬ НАСЫГ ХАМГААЛАХ ЭРГХҮЙ БОЛЧИХДОГ БИЛЭЭ ? ? ? , ҮНДЭСЭН ХУУЛИНД ХҮН АМЬД ЯВАХ ЭРХТЭЙ ГЭСЭН СУУРЬ ЗАРЧИМ ЗААЛТЫГ ИЛТ ЗѲРЧСѲН БАЙНА ! ! ! АРХИДАН СОГТУУРСАН ХЭСЭГ БҮЛЭГ БАЛМАД ТАНХАЙ НѲХѲД ГЭМГҮЙ НЭГНИЙГ БҮЛЭГЛЭН ЗОДЛОО ГЭЖ БОДОХОД ЗҮГЭЭР ЗОДУУЛСААР БАЙГААД АМИА АЛДСАН Ч ХАМААГҮЙ ГЭСЭН ҮГ БИШ ҮҮ ? ? ?

Зочин [202.126.89.16] 2019-03-23 11:29:13

Хэн нэгнийг гүтгэх, өдөж зодоон гаргах хэрэг зохион байгуулалтанд орсон байна лээ. Камер, гар утасны бичлэгт найдахаас өөр аргагүй болсон. Автобус микронд цагдаагийн тэмдэг кармалсан хулгайчид танхайрагчид зөндөө байна.

Фаак [66.181.191.165] 2019-03-23 10:49:31

10-40 сая төгрөгийн торгуулийг тэгээд хэнд төлөх үү? Улсад уу? Тэгээд тэр торгуулийн мөнгийг хэн идэж уух уу? Төрийн албан хаагчид уу?

шоронгоо томсго [66.181.161.69] 2019-03-23 10:11:26

шинэ монголчууд их омголон болсон байна лээ шууд л шаагаад авдаг

xvn [64.119.17.240] 2019-03-23 10:10:31

teneg huuli b.n da bid haan amidarch b.nda

Gerel [202.126.89.142] 2019-03-23 10:09:21

Zuv shdee darvaital uduj uduj etsest ni tulgaj zodoon uusgeed, bihohirogch gd mungu salgaad surtsan humuus, zunduu bdg yum.bnlee tiim humuusd ch surgamj bolno.

БАТАА [202.21.106.116] 2019-03-23 09:15:34

ҮХТЭЭ ЗОДУУЛЖ ЗОДУУЛЧААД ДАРАА НЬ ХАРИЛЦАН ЗОДОЛДСОН ГЭЭД ЯЛ АВАХУУ ЗОДОЛДСОН ЗОДУУЛСАНЫГ ЯАЖ ЛГАХ ВЭ

Зочин [101.235.52.61] 2019-03-23 08:49:39

За за тэнээд үхтэлээ зодуулчаад дараагаарн үхсэнийхн дараагаарл хохирогч болох юм байналдаа . нөгөө зандалчинн баахан зодчихоодл өөрөө бас би цохиулсан гэцэн байхадл хоюулаа ял авөх юм байналдаа !

Zochin [103.229.122.166] 2019-03-23 08:32:58

2015 ond batlagdaj 2017 oni 07 sarin 01 nees murdugdsun eruugiin huulid zodoldoh gemt hereg gej baihgui shuu umguulugchuu.humuust bitgii hudlaa zuvluguu ugch bai

MONGOL [202.126.88.59] 2019-03-23 08:04:08

bvgd shorond yawah yum l bn.mongold er hvn vldehgvin bn da

Иргэн [202.126.89.172] 2019-03-23 08:35:16

Нээрэн Хүн үлдэхгүй бололтой.Хөтлөлцөөд л яваад байж дээ.Эсвэл зодуулаад л байх юм уу..Ямар тэнэг шийтгэл вэ . ямар тэнэг хууль вэ

Irgen [103.229.120.35] 2019-03-23 07:12:06

Baliar yum be helehch ug alga zaluus ni bugd yal shiitgeltei yavhiin bnldaa araichde ene uls

Mr.Zj [103.212.119.115] 2019-03-23 07:04:06

Utgagvi ymaa.ymar niigemd amidraj bgaga oilgooch buximdaltai amidrald alxaj bj tewch ch gex shig yaj tewchixewdee.

Хууль [103.212.116.48] 2019-03-23 05:22:27

Сайн муу талаар нь ашиглаж болох хууль байна

temuujin [202.9.45.139] 2019-03-23 04:47:20

Заавал зодолдож байх ёстой юм уу? Эр хүн шиг байгаа нь энэ гээд л нэг бол хүнийг тахир дутуу болгоод, үгүй болон өөрөө сохор хазгар болоод явж байх ямар шаардлага байна. Дараа нь тэр хөдөлмөрийн чадваргүй пиздаг нь тэгээд хэн насаар нь тэжээж байх юм? Зөв л хууль байна, амьдралд хэрхэн хэрэгжүүлж байна вэ гэдэгт л санаа тавих хэрэгтэй.

Зочин [202.179.26.109] 2019-03-24 08:54:40

өөрсөндөө ашигтайгаар шийджээ тогууль нь томчуулын гарт орно шүү дээ байхгүй бол суухал юм бна лдаа

Иргэн [202.126.89.172] 2019-03-23 08:46:01

Аль болохоор зодолдохгүй эв зүйгээрээ бай гэсэн санаатай хэдий боловч амьдралаас тасархай бөгөөд цоорхой ,хий ихтэй заалт/ хууль / байна.Яаж ийм балай юм гаргадаг байна.Эсрэгээрээ гэмт этгээдийг хаацайлсан ....

kkk [103.212.118.98] 2019-03-23 04:17:09

bie hamgaalah urlag hereggui boljee ternii orond zoduur daah surgalt neeh heregtei ym bn

Зочин [202.126.89.172] 2019-03-23 08:46:36

тийм ээ кк кк

Зочин [103.212.118.67] 2019-03-23 06:56:48

Yag zow

Зочин [150.129.141.92] 2019-03-23 04:13:32

Нэг хэсэг нямдоржийн хар хууль хэрэгжиж бхад энэ хуулиар бизнес хийдэг улсууд их болсон авгай нохор хоер хунийг одож байгаад зодуулаад л авгай нь гэрчилээд нохор нь хохирогч болоод монго авдаг бизнес болсон бсан авсан монгоороо банкний зээлээ толдог

Jjj [66.181.179.239] 2019-03-23 03:53:06

Bie hamgaalaad l yal avna ter muu erguu NYAMBAYAR biluu ter yu ch medehgui malnii garagsan huuli

Зочин [150.129.141.92] 2019-03-23 04:16:16

Эр хун шиг гар зоруулээд дараа нь нэг шил юм хувааж уугаад найз болоод насан туршидаа найзалдаг тийм ард тумэн бсан 2002 оны хуулиас хойш албаар хун одож зодуулаад монго нэхдэг моод дэлгэрсэн авсан нь огсон нь хонзон санаад онгордог ийм хууль муу омогтой эрчуулийг ихээр бий болгсон

Зочин [66.181.160.29] 2019-03-23 03:48:38

unen teneg

MAL [182.160.37.96] 2019-03-23 03:47:28

HUND ZODUULAAD UH GEDEG HUULI UMUUU, BIEE HAMGAALAHGUI MESHOK BOLJ NOMHON ZOGS, BID ZODNO GEJ BGAAMUU, BIEE HAMGAALVAL SHUUHEER YAL AVAH UMUU, MONGOTEI SHUUHTEI PROKURORTOI HUMUUS BOL ZODOOD L YALGUI, ENGIIN BID BIEE HAMGAALBAL YAL AVAH NEEE, FAAAK

зочин [202.9.43.156] 2019-03-23 03:42:59

зүгээр явж байгаад зодуулбал бас ял сонсдог хэрэгт ороход амархан ард чи л ал гэдэг болжээ

Батнасан [202.126.89.1] 2019-03-23 03:39:57

Зүгээр зогсож байгаад зодуулах юм болж байна уу биеээ хамгаалаад зогсоох оролдлого нь харилцан зодоон болж ял авах нь байна яасан тэнэг хууль вэ ийм олуулаа батлаад сууж байж ийм хөгийн шийдвэр гаргаад байхдаа яахав дээ ухаан муутай нөхдүүд харамсалтай л байна улаан галзуу дайраад ирэхэд зугтах газаргүй бол цохиод унагахад харилцан зодоон болж ял авах нь байна ял авахгүйн тулд дээрэлхүүлээд сууж байх уу үхчихвэл амыг нь хэн хариуцах юм хууль баталсан та нар уу

Зочин [202.126.89.218] 2019-03-23 05:22:18

Тийм л юм шиг байна. Зодуулаад үх гэдэг хууль юм байна.

Тллл [112.72.12.4] 2019-03-23 03:04:11

Зүв зүгээр байж байгаад хохироод дээр нь ял авах, бас л эргүү хууль


77 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
77 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.