Алба хаагчдын дундах тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа

У.Уранцэцэг / Спорт

Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны нэрэмжит Цагдаа, Дотоодын цэргийн анги, байгууллагын “Жүдо бөх”-ийн 2019 оны аварга шалгаруулах тэмцээн 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр болжээ.

Уг тэмцээн “Спортын төв ордон”-д амжилттай зохион байгуулагдсан бөгөөд Цагдаа, дотоодын цэргийн 32 анги, байгууллагын 200 гаруй тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөв.

Багийн дүнгээр тус албаны Эргүүл, хамгаалалтын газар хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн амжилтаар “Тэргүүн байр”, Дотоодын цэргийн 05 дугаар анги нэг алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн амжилтаар “Дэд байр”, Тээврийн цагдаагийн алба нэг алт, гурван хүрэл медаль хүртсэн амжилтаар “Гутгаар байр”-нд, “Шилдэг эрэгтэй тамирчин”-аар Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газрын эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Сангисүрэн, “Шилдэг эмэгтэй тамирчин”-аар Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Т.Баттөгс нар тус тус шалгарсан байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.