Ирэх долоо хоногт зарим нутгаар нойтон цас орно

Д.Тулга / Шинжлэх Ухаан

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. Энэ сарын 25-нд буюу маргааш баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 27-нд зарим газраар, 28-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, хур тунадас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи энэ сарын 25-нд зүүн аймгуудын нутгаар, 26-нд ихэнх нутгаар, 27-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. 26-нд нутгийн хойд хэсгээр, 27-нд ихэнх нутгаар хүйтэрч, Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 6-11 градус, Дархадын хотгор, Завхан голын эх, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 14-19 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна.

ӨНӨӨДӨР /2019.03.24 НЫ ӨДӨР/

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 4-9 градус, Алтай, Хангайн уулархаг нутаг, Идэр голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 12-17 градус, бусад нутгаар 5-10 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 3-8 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 8-13 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 13-15 градус, бусад хэсгээр 7-9 градус хүйтэн, өдөртөө 5-7 градус дулаан байна гэж Ус цаг уур, орчины шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.


Сэтгэгдэл

Зочин [202.9.43.1] 2019-03-24 09:18:42

Тэнгэр минь хур бороо хайрлаач.

Real [66.181.165.254] 2019-03-24 08:48:34

Joohon chiig

Зочин [202.21.100.138] 2019-03-24 03:06:49

Ashtai yu da


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.