Хүүхдийн паркийн зүүн талын зам хаалттай байна

Б.Гэрэлмаа / Нийгэм

Түгжрэлийг бууруулах үүднээс Олимпийн гудамжны замыг түр хугацаагаар нээгээд байсан. Бүтээн байгуулалтын ажил эхэлж байгаатай холбогдуулан энэ сарын 24-ний шөнөөс хааж, гуравдугаар сарын 25-ны өглөө гэхэд зам хаагдсан байна гэж Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсээс мэдээлсэн. Харин Нарны замын хөдөлгөөн шууд явж, Дамдинсүрэнгийн гудамж хаагдахгүй нээлттэй хэвээр байхаар төлөвлөж байгаа аж.

Замын цагдаагийн урд талын уулзварт 477 метр урт гүүр барина. Байгалийн давагдашгүй хүчин зүйл буюу үргэлжилсэн их усархаг бороо орохгүй бол наймдугаар сарын 25 гэхэд үндсэн 477 метр урт гүүрийг нээнэ. Гүүрийн нийт барилгын ажил аравдугаар сарын 1-ний өдөр гэхэд төлөвлөгөөний дагуу дуусна гэлээ.


Сэтгэгдэл

kub [202.126.89.47] 2019-03-25 05:39:56

mundag khiikh ni h khiideg yum bilee, UURIIN MET KHIIJ BAIGAA, gekhdee tolgoigui baikhdaa manj uusgaj chadsan undesten shuu dee, tolgoitoi baikhdaa ternees ch ikhiig chadnadaa ... ta nar khereggui bid nar khiigeed baiya l geed baikh baikhdaa ... :) udakhguu khyataduudaar malaa malluulj khuluu ugaalgana ... tsaashdaa ... :)

Зочин [202.21.124.20] 2019-03-25 04:35:18

Хятадын агуу их ард түмэндээ баяр хүргэх ойртожл байгаа юм бндаа.

Зочин [202.21.106.109] 2019-03-25 03:02:19

Үргэлжилсэн их усархаг борооноос гадна бүтэлгүйтэл, залхуурал үхэр монголдолт, дарга нар, хятадууд, хэлбэрдэл гээд олон шалгаан байдаг юм шүү дээ хурган дарга нараа


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.